Тайлбар
Гундаж буй арьс арчилгааны шинэ эрин үеийг танилцуулж байна. Арьс хөгшрөлтийн эсрэг GenisteinSOY технологи ба Plantago Lanceolata◊ ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийн шинэ цуврал нь арьсны чанга ба уян хатан байдлыг сэргээнэ, нүүрний хэлбэрийг тодруулна, гүн үрчлээг тэнийлгэнэ, нөсөө толбыг багасгана. NovAge Time Restore иж бүрэн арьс арчилгааг багцаар нь хэрэглэх нь цувралын бүтээгдэхүүнүүдийг тус бүрээр нь хэрэглэснээс 7 дахин илүү үр дүнтэй болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагджээ*.
Цуглуулгад:
Загварын цуглуулгын код: 545784.
*77 долоо хоногийн туршид NovAge Time Restore залуужуулагч иж бүрэн арчилгааг хэрэглэсэн 5565 насны ? эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.
Жинхэнэ гоо үзэсгэлэн байна гэдэг нь бүх талаараа төгс байна гэсэн үг биш юм. Энэ бол аль ч насандаа өөртөө болоод арьсандаа итгэлтэй байхыг хэлнэ. NovAge Time Restore цувралтай хамт та өөрчлөлтийг өөртөө итгэлтэйгээр угтан авах болно. Арьс тань таны дотоод мэдрэмжтэй адил залуу харагдах болно.
Хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй дэвшилтэт GenisteinSOY технологи ба Plantago Lanceolata ургамлын эсийн өсгөврийн ханд нь арьсыг эрчимтэй тэжээлээр хангаж чийгшүүлэн илүү чанга болгоно. Нүүрний хэлбэр илүү тод болно, хүн үрчлээ ба нөсөө толбоны илрэл багасна. NovAge Time Restore цуврал нь гундаж буй арьсыг залуу харагдуулахад хэрэгтэй бүхнийг агуулдаг.
NovAge Time Restore бүтээгдэхүүнтэй 4 алхам бүхий өдөр тутмын арьс арчилгааны системийн алхам бүр нь өмнөх алхмаа дэмждэг бол тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг: Иж бүрэн арчилгаа нь зөвхөн цэвэрлэгч бүтээгдэхүүн болон өдрийн тос хэрэглэснээс ? дахин илүү үр дүнтэй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй сорил баталжээ*.
АЛХАМ 1: ЦЭВЭРЛЭГЭЭ
Иж бүрэн арчилгаагаа (33984) NovAge нүүр цэвэрлэгч гел-тоникоор эхлээрэй: арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг гэмтээлгүй бохирдол ба нүүрний будгийг зөөлөн цэвэрлэнэ, чийгшүүлнэ ба тэнцвэржүүлнэ, бэлдмэл ба тос түрхэхэд арьсыг бэлдэнэ. Нүүрний цэвэрлэгээ болон арьсаа тэнцвэржүүлэхэд ганцхан энгийн алхам шаардлагатай.
АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА
NovAge Time Resore нүдний ба уруулын орчмын арьсыг залуужуулагч тос нь (32629) нүдний ба уруулын орчмын арьсыг тэнийлгэх тусгай найрлагатай. Гүн үрчлээг тэнийлгэнэ, арьсыг чангаруулна, хэлбэрийг тодруулна.
АЛХАМ 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ
NovAge Time Restore арьсыг залуужуулах үйлчилгээтэй нүүр ба хүзүүний бэлдмэлийн (32630) тусгай найрлага нь арьсыг эрчимтэй чийгшүүлнэ, өнгийг нь сайжруулна, гялбаа бэлэглэнэ, мөн өдрийн ба шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлнэ.
АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА
NovAge Time Restore залуужуулагч өдрийн тос SPF 15 (32627) нь өдрийн туршид арьсыг нарны UV хэт ягаан туяанаас хамгаална. NovAge Time Restore арьсыг залуужуулагч шөнийн тос (32628) нь таныг унтах зуур арьсыг эсийн түвшинд тэжээлээр хангана.
*NovAge Time Restore залуужуулагч иж бүрэн арчилгааг хэрэглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.
Анхаар: NovAge Time Restore цувралын иж бүрэн арчилгааны үзүүлдэг эрчимт үр нөлөөнд мэдрэмтгий арьс аажмаар дасах хэрэгтэй байдаг тул бид танд тус цувралын бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа аажмаар нэмэхийг эсвэл эхлээд бүтээгдэхүүний загварыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
NOVAGE ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЧ, ТӨГС ТӨГӨЛДӨР ДҮР ТӨРХ
NovAge нь хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулах шинжлэх ухааны дэвшилтэт арьс арчилгааны цувралыг танд санал болгож байна. Төрөл бүр нь шинэлэг технологи, ургамлын үүдэл эсийн хандаар бүтээгдсэн бөгөөд таны арьсны өөрчлөгдөн унжиж буй хэсгийг арилгах эмнэлзүйн туршилтаар батлагдсан үр дүнтэй бүтээгдэхүүн. Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдээс эхлээд боловсорч гүйцсэн арьстай хүмүүс хүртэл NovAge-ийн тусламжтайгаар эрүүл харагдах боломжтой.
Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.