Арьсаа хаврын улиралд бэлдэх 5 арга зам
Нийтэлсэн: 2024.01.27 | Зохиогч: Oriflame
Урин дулааны улирал хавар ирлээ! Өвлийн хувцаснуудаа далд хийх, нарны дулаан илчийг нүүрэн дээрээ мэдрэх, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрэх гайхалтай дуу чимээг сонсож баяр баясгалан мэдрэх цаг ирлээ! Харин таны арьс бэлэн үү? Дараах хэсгийг уншиж арьсаа яг л шинэхэн дэлбээлсэн цэцэг адил сэргэг харагдуулах аргуудыг олж мэдээрэй.
1. Гуужуул
Хуучнаасаа салж шинийг хүлээн аваарай! Энэ бол юм бүхэн сэргэж цэцэглэдэг хаврын улирал шүү дээ. Өвлийн хахир хүйтэн цаг агаар арьсыг хуурайшиж холцруутсан, өнгөө алдсан болгох магадлалтай байдаг. Харин та хавар ирэх энэ үед долоо хоногт 2 удаа гуужуулснаар арьсаа шинэхэн мэт болгох боломжтой!
2. Чийгшүүл
Жилийн энэ улиралд арьс тань чийгшил хамгийн их дутагддаг тул иж бүрэн арьс арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Энэ нь цэвэрлэгч/угаагч, зовхины тос ба бэлдмэлээс гадна нэмэлтээр чанартай өдрийн тос хэрэглэж арьсаа чийгшүүлж хамгаалах; унтах зуур арьсыг нөхөн сэргээх шөнийн тос зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэсэн үг юм. Түүнчлэн дотроосоо чийгшлээ дэмжихийн тулд өдрийн туршид хангалттай хэмжээнд ус уух хэрэгтэйг бүү мартаарай.
Бидний зөвлөмж: Waunt арьсыг сэргээх нөлөөтэй өдрийн тос, Optimals Hydra Radiance энгийн/холимог арьсны чийгшүүлэгч шөнийн тос
3. Нарны хамгаалалт
Нарны хэт ягаан туяаны хор хөнөөлтэй нөлөөтэй тэмцэхийн тулд бүтэн жилийн туршид цаг агаарыг үл харгалзан нарны хамгаалалттай тос хэрэглээрэй. Хэрвээ та сүүлийн үед нарны хамгаалалт хэрэглээгүй бол одоо тосоо ил гаргах цаг иржээ. Хаврын нар өвлийн улиралтай харьцуулбал маш хурц байж болзошгүй тул өдөр бүр гадаа гарахаасаа өмнө SPF өндөр хамгаалалттай тос заавал түрхээрэй. Түүнчлэн хугацаа нь дууссан эсэхийг шалгаарай!
Бидний зөвлөмж: NovAge нүүрний арьсыг хамгаалагч олон үүрэгт тос SPF 50
4. Хооллолт
Өвлийн хүйтэн өдрүүдэд бид аль болох илчлэгтэй хоол идэхийг илүүд үздэг бол хавар хооллох хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Бүү санаа зовоорой, энэ нь өдөр бүр ногооны салаад иднэ гэсэн үг биш! Тэнцвэртэй хооллоход анхаарч арьсанд ач тустай үхрийн нүд, авокадо, бараан ногоон навчит ногоо зэрэг антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглээрэй. Чөлөөт радикалуудын илүүдэл арьсанд сөргөөр нөлөөлж болзошгүй ба антиоксидант бол тэдний сөрөг нөлөөтэй тэмцэж арьсыг сэргэг ба гэрэлтсэн болгох гайхалтай үр дүнтэй арга юм.
Бидний зөвлөмж: “Астаксантин ба нэрсний ханд” иж бүрдэл
5. Маск
Хүн бүрийн арьс өөрийн гэсэн онцлогтой байдаг тул төлөв байдал нь улирлаас хамаарч янз бүр байдаг. Хуурайших асуудалтай байсан арьс цаг агаар дулаарахад гэнэт тослогдож болно. Юу ч болж байсан эдгээр гэнэтийн өөрчлөлтүүдтэй тэмцэхийн тулд арьсныхаа тухайн үеийн хэрэгцээг харгалзан маск хэрэглээрэй. Маск нь идэвхт орцуудыг их хэмжээнд агуулдаг тул маск нь арьсыг дээд зэргээр арчилдаг.
Бидний зөвлөмж: NovAge Proceuticals нүүрний арьсыг шинэчлэгч ниацинамид ба центеллагийн хандтай маск, Optimals бүх төрлийн арьсны чийгшүүлэгч маск
Бүтээгдэхүүн худалдаж авах