Насан хүрсэн ч батга гарах асуудалтай тулгарч байна уу? Дараах шийдлүүдээр энэхүү асуудлаас ангижраарай
Нийтэлсэн: 2024.05.03 | Зохиогч: Oriflame
Зориулалтын бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэж эргээд өөртөө болон арьсандаа итгэлтэй болоорой. Илүүдэл тослогоос ангижруулагч бүтээгдэхүүнүүд нь үрэвсэл болон батганы эсрэг хүчтэй нөлөө үзүүлж арьсыг тань ширхэг ч өөгүй, эрүүл бүтэцтэй болгоно. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх тухай хөтчийг доорх хэсэгт танилцууллаа.
Батга яагаад гардаг вэ?
Наснаас үл хамаарч батганы асуудал хүн бүрд тулгарч болдог. Батга гарах хэд хэдэн шалтгаан байдаг боловч насанд хүрэгчдэд батга гарах нь ихэнхдээ дааврын хэлбэлзлээс улбаатай байдаг. Даавар нь өлсөхөөс, унтах-сэрэх, жирэмслэх, цэвэрших гээд биеийн маш олон үйл ажиллагааг хянаж зохицуулж байдаг. Дааврын тэнцвэр алдагдсан нөхцөлд тос хэт ихээр ялгарч эхэлдэг бөгөөд энэ нь арьсанд нөлөөлдөг.Ихэнх насанд хүрэгчдийн хувьд батга бол бодит асуудал юм. Саяхан хийсэн судалгаанаас харвал эмэгтэйчүүдийн 50% нь амьдралынхаа аль нэг үед батга гарах асуудалтай тулгарч байжээ. Харин батганы асуудалдаа шийдэл хайж буй эмэгтэйчүүдийн 1/3 нь 25-ас дээш насныхан байдаг байна.
Батганаас болж өөртөө итгэх итгэлээ алдах хэрэггүй. Батгатай тэмцэх дараах шийдлүүдийг арьс арчилгаандаа хэрэглээд арьсаа илүү гэрэлтсэн бөгөөд өөгүй болгоорой.
Батга гарах хандлагатай арьсны арчилгаа
Хамгийн өндөр үр дүнтэй шийдлийг судалж байхдаа бид насанд хүрэгчдийн батганы шийдэл болохоор тусгайлан зориулагдсан хэд хэд орцуудыг судалсан билээ. Эдгээр нь:
• Салицилийн хүчил: Бета гидрокси хүчил буюу BHA нь батганы эсрэг олон бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Тэрээр арьсны нүх сүв рүү гүн нэвтэрч илүүдэл тослогийг уусгаж, үхэжсэн эд эсийг гуужуулан, нүх сүв бөглөрөх ба батга гарахаас сэргийлдэг. Энэхүү орц нь батганы эсрэг хэд хэдэн бүтээгдэхүүнд орсон байдаг. Манай Novage арьсыг шинэчлэгч гуужуулагчийг оройн маск болгож хэрэглэхээс гадна үрэвслийг дарахын тулд NovAge 24 цагийн үйлчилгээтэй үрэвслийн эсрэг гелийг туршаад үзээрэй. Түүнчлэн Pure Skin нүүр угаагч бүтээгдэхүүнийг өдөр тутамд хэрэглэвэл гайхалтай үр дүнг харуулах болно.
• Бензоилийн хэт исэл: Өөр нэг хүчирхэг орц болох бензоилийн хэт исэл нь батга үүсгэгч бактерийг үр дүнтэй устгаж, үрэвслийг бууруулдаг. Энэ нь ялангуяа үрэвсэлт батгыг эмчлэхэд үр дүнтэй байдаг.
• Бензоилийн хэт исэл: Өөр нэг хүчирхэг орц болох бензоилийн хэт исэл нь батга үүсгэгч бактерийг үр дүнтэй устгаж, үрэвслийг бууруулдаг. Энэ нь ялангуяа үрэвсэлт батгыг эмчлэхэд үр дүнтэй байдаг.
• Ретиноид: А аминдэмээс гаргаж авдаг ретиноидууд нь эсийн эргэлтийг дэмжиж, шинэ комедон (нүх сүвийг бөглөгч) үүсэхээс сэргийлж, батганаас ангижрах ба арьсны ерөнхий бүтцийг сайжруулахад чухал үүрэгтэй. Коллагены нийлэгжилт, арьсны эсийн эргэлтийг дэмжих NovAge Proceuticals хөгшрөлтийн эсрэг ретинолоор баяжуулсан бэлдмэл (ретиноидуудын нэг төрөл) нь батганаас ангижруулахаас гадна үрчлээг толийлгоход тустай.
• Ниацинамид (В3 аминдэм): Үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ өргөнөөр танигдсан ниацинамид нь батгатай холбоотой улайлт, цочролыг багасгахын зэрэгцээ арьсны тос боловсруулалтыг зохицуулж, цаашид батга гарахаас сэргийлдэг.
• Гиалуроны хүчил: Батганы эмчилгээтэй уламжлалт байдлаар хамааралгүй ч гиалуроны хүчил нь арьсны нүх сүвийг бөглөхгүйгээр чийгшүүлж, батгатай тэмцэгч бусад орцуудын хатаах нөлөөг тэнцвэржүүлдэг гайхалтай орц юм. Манай Novage Proceuticals маск нь ниацинамид ба гиалуроны хүчлийг хоёулыг агуулсан тул хэрэглэсэн мөчөөс л арьсыг агшин зуур нөхөн сэргээж уян хатан ба эрүүл харагдуулах болно.
• Цайны модны тос: Байгалийн гаргалтай нянгийн эсрэг үйлчилгээтэй цайны модны тос нь батга үүсгэгч бактерийг устгаж, үрэвслийг бууруулах замаар батгыг арилгахад тусалдаг. Цайны модны эфирийн тосыг арьсан дээр шууд түрхэж болохгүй, учир нь тэрээр түлэгдэлт үүсгэж болзошгүй. Оронд нь зөөвөрлөгч тостой хольж эсвэл цайны модтой бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
Шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэхдээ аажмаар эхлүүлэхээ бүү мартаарай, мөн цочролоос сэргийлэхийн тулд эхлээд арьсан дээрээ тестэлж үзээрэй. Эдгээр үр дүнтэй батганы эсрэг шийдлүүдийг арьс арчилгааны дадалдаа оруулснаар та илүү цэвэр бөгөөд эрүүл арьстай болох алхмуудаа амжилттай эхлүүлэх юм.
Бүтээгдэхүүн худалдаж авах