Хэрхэн нүүрээ будаагүй ч сайхан харагдах вэ?

Тод уруул, өнгөт нум эсвэл хүрээ зуралгүй төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодруулмаар байна уу? Бид чамд “будсан ч будаагүй мэт” хэв маягийн төрх хэрхэн үүсгэх тухай дараах хэсэгт тайлбарлалаа.

1. ЦЭВЭРХЭН ЦААС
Юуны түрүүнд будалт биш харин арчилгаа байна. Арьсныхаа эрүүл гялбааг сэргээх арга бол зөв гуужуулалт юм. Конняку зөөлөвч дээрээ дуртай гуужуулагчаасаа аваад зөөлөн дугуй хэлбэр зурж нүүр болон хүзүүнийхээ арьсыг гуужуулаарай. Дууссаны дараа арьсыг хүйтэн бүлээн усаар зайлна. Чийгтэй арьсандаа нүүрний тосноос хэдхэн дуслыг авч хөнгөн товшиж түрхэнэ. Энэ нь чийгийг арьсанд “бэхэлж” өдрийн туршид чийгээр цэнэглэнэ. Дараа нь бэлдмэл болон зовхины тосыг түрхэнэ. Нүүрний тосоо нүүр будалтын суурь болон суурь шингэн энгэсэгтэйгээ холиорой – ингээд нүүрний будгийн төгс суурь бэлэн боллоо!

2. ЗҮГЭЭР Л ГЯЛБАА!
Гэрэлтсэн арьс хэзээд үзэсгэлэнтэй харагддаг. Өнөөг хүртэл гэрэлтүүлэгч хэрэглээгүй бол яг одоо туршаад үзээрэй. Нүүрнийхээ зөв хэсгүүдийг тодруулсан нөхцөлд энэ бүтээгдэхүүн чамайг улам үзэсгэлэнтэй харагдуулна.

Гэрлийг ойлгогч өө дарагч аваад шанаа, духны дунд хэсэг, эрүү, хамрын нуруу болон дээд уруулынхаа угалзтай хэсэгт түрхээрэй. Доо зовхины бараан хүрээг дарахын тулд илүү өтгөн бүтэцтэй өө дарагчийг хэрэглээд хэт бараан хэсгүүдэд хөнгөн өө дарагчийг түрхээд хурууныхаа өндгөөр товшиж тараагаарай. Эцэст нь, цайвар өнгийн гялалзсан зовхины будгаас бага зэргийг түрхээд гэрлийг ойлгох нөлөөг нь улам нэмэгдүүлээрэй. Мөн энэ зовхины будгийг нүүрнийхээ товгор хэсгүүдэд түрхээрэй.

3. НАД РУУ ХАР
Дэлхий дээр яг адил нүдтэй хоёр хүн хаана ч байхгүй, тиймээс өөрийнхөө энэхүү давтагдашгүй онцлогийг яагаад тодруулж болохгүй гэж? Бид чамд хэд хэдэн санаа өгч байна, хүсэж буй төрхөөсөө хамаарч сонгоорой.

Тender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүний тусламжтай зовхио чийгтэй мэт харагдуулаарай – энэ хялбар арга харцыг илүү тод болгодог.
• Зовхиндоо нэлэнхийд нь тод өнгийн тослог будаг түрхээд сайтар тараагаарай.
• Даруухан харагдмаар байна уу? Тэгвэл зовхиндоо байгалийн өнгийн будаг түрхээд нүдний булангуудыг цагаан харандаа ба гялалзсан зовхины будгаар тодруулаарай.
• Анхаарал татам харагдмаар байна уу? Бараан өнгөөр “утаат будалт” хийгээрэй, жишээ нь саарал өнгө байж болно.
• Илүү тод харагдмаар байна уу? Тэгвэл дээд ба доод сормуусны сормуус хоорондын зайг саарал эсвэл бор өнгийн харандаагаар будаарай.


Чухал: чи ямар ч будалтыг сонгосон бай, хөмсөгнийхөө хэлбэрийг зөв сонгох хэрэгтэй. Төрөлхийн мэт харагддаг будалтад хөвсгөр, хөнгөн хөмсөг зохидог. Харин анхаарал татам будалт хийсэн бол жигд, тод шугам зураарай.

4. ӨНГӨНҮҮД
Уруулыг омбрэ буюу уусалттай будах нь арьсны өнгийг тодруулж гялбаа нэмдэг. Арьсныхаа өнгөтэй төгс зохицох уруулын будаг сонгоорой: цайвар арьсанд улбар шар эсвэл тоорын өнгө, дунд зэргийн арьсанд улаалзганын өнгө, бараан өнгийн арьсан хүрэн эсвэл улаан туяатай улбар шар өнгө.

Дараагийн алхам бол өнгөний уусалтыг зөв харуулах. Эхлэхээсээ өмнө манай видео хичээлийг үзээрэй. Доод уруулын дунд хэсэгт бага зэрэг будаг түрхээд зах руу нь чиглүүлж тараагаарай. Ингэхийн тулд чих цэвэрлэгч хөвөнг хэрэглээрэй, эсвэл хурууныхаа өндгөөр тараагаарай, ингэснээр уусалт хамгийн төгс үүснэ. Дээр нь тунгалаг өнгөлөгч түрхээрэй!

5. ХАЦАР ӨНГӨЛӨГЧ
Хацар өнгөлөгч царайг хормын дотор сэргэг, гэрэлтсэн харагдуулдаг, царайг хэлбэржүүлдэг. Хуурай, тосон эсвэл бөмбөлгөн, өөртөө таалагдсан хувилбарыг сонгоорой.

Өөртөө зохих өнгөө сонгож чадахгүй байна уу? Уруулынхаа өнгөнөөс санаа аваарай. Ягаан өнгө цайвар арьсанд зохидог, тоорын өнгө алтлаг туяатай арьсанд, ягаавтар-хүрэн өнгө бараан өнгийн арьсанд. Хацар өнгөлөгчийг хацрын товгор хэсэг, дух, эрүү ба хамрын нуруунд түрхээрэй.

Маш хөнгөн ягаахан хацартай харагдмаар байна уу? Тэгвэл гялалзуулагчтай бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй. Үзэсгэлэнтэй харагдмаар байгаа ч, олон бүтээгдэхүүн хэрэглэмээргүй байна уу? Улбар шар өнгөөр хацраа өнгөлөөд өө дарагч хэрэглээрэй. Чиний царай шууд сэргэнэ!

Зурвас: