"Арьс арчилгаа" гэсэн хэллэгийг сонсоход ихэвчлэн нүүрний маск, серум, чийгшүүлэгч эсвэл асуудалтай арьсанд зориулсан бүтээгдэхүүн санаанд ордог. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүгдээс цааш бодох хэрэгтэй: арьс бол хамгийн том эрхтэн бөгөөд зөвхөн нүүрний хэсгээр дуусахгүй биеийн арьс ч анхаарал халамж шаарддаг.
Биеийн арьсыг арчлахад зөвхөн чийгшүүлэгчээр хязгаарлагдахгүй. Сайхан биетэй мөн сайхан арьстай болохын тулд The body edition-г та туршаад үзээрэй. Бид нүүр арчилгааны бүтцээс урам зориг авч, хамгийн шилдэг, идэвхтэй найрлагаар энэхүү бүтээгдэхүүнийг бүтээсэн. Эдгээр бүтээгдэхүүн нь арьсыг чийгшүүлэхээс гадна целлюлит, жигд бус байдал,арьс өнгөө алдах зэрэг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэнэ.
Целлюлит гэж юу вэ?
Целлюлит нь гуя, өгзөгний ар талд гарч ирдэг арьсны хонхорхой, овойлт юм. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг ч үүний гол шалтгаан нь хоолны дэглэм, амьдралын хэв маяг юм. Мөн гормон, генетик, хүйс зэрэг нөлөөлөх нь бий. Тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөн, гоо сайхны бүтээгдэхүүн, массажны зарим арга техник нь жүржийн хальс мэт целлюлитийг багасгахад тусалдаг нь батлагдсан.
Целлюлитийг хэрхэн дарах вэ?
Эрүүл амьдралын хэв маяг, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөс гадна бид эмнэлзүйн үр нөлөө нь батлагдсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Жишээлбэл целлюлитийн эсрэг гель The body edition. Энэ нь 28 хоногийн дотор целлюлитийн харагдах байдлыг мэдэгдэхүйц бууруулдаг. Энэ нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсны бүтцийг сайжруулдаг ниацинамид агуулдаг. Хамгийн их үр дүнд хүрэхийн тулд гелийг тусгай массажЕр-ийг хослуулан хэрэглээрэй.
Таны арьс өнгөө алдсан уу?
Энэ нь ихэвчлэн жингээ хассаны дараа болон нас ахихад тохиолддог. Хэрэв эдгээр асуудал таныг бухимдуулж байвал эслэгээр баялаг хоолны дэглэм, хөнгөн дасгал, мэдээжийн хэрэг биеийг хэлбэржүүлэх тосThe body edition хэрэглээрэй. Энэ нь арьсны нөхцөл байдлыг сайжруулж, 2 сарын дотор 48% хүртэл чангалж өгдөг нь эмнэлзүйн судалгаагаар батлагдсан. Энэхүү үр нөлөө нь бидний дуртай чийгшүүлэгч найрлага болох гиалуроны хүчлийн агууламжаас үүдэлтэй юм.
Барзгар арьс, тэгш бус байдал
Та биеийн хэсэгтээ овойлт үүсч байгааг анзаарсан уу? Энэ үзэгдэл нь арьсны гадаргуу дээр үхсэн эсүүд хуримтлагдсаны үр дүн юм. Body Edition скраб-ыг туршаад үзээрэй: бүйлсний хальснаас гаргаж авсан байгалийн гуужуулагч, мөн арьсны дээд давхаргыг гуужуулж, хуурай, үхэжсэн эсийг арилгаж, нөхөн төлжилтийг дэмждэг гликолийн хүчил агуулсан. Ингээд л: таны арьс дахин жигд, толигор, зөөлөн болно!
Та шинэлэг зүйлийн талаар илүү ихийг мэдмээр байна уу? эндээс!