Эрүүл мэнд
Үндсэн

Эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисууд: эдгээр нь хоорондоо ямар ялгаатай вэ?

Published: 2024.01.19

Ямар аминдэм хэрэглэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл юуны түрүүнд эрэгтэй/эмэгтэй төрлөөс сонголтоо хийгээрэй. Бодит байдал дээр эрчүүд болон эмэгтэйчүүдийн олон төрлийн аминдэмүүд хоорондоо ямар ялгаатай байдаг вэ? Бид энэ тухай Oriflame-ийн хоол тэжээлийн ахлах эрдэмтэн Изабэлла Ли-гээс асуулаа.

дэлгэрэнгүй

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн аминдэмүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

“Бүх хүмүүсийн бие махбодын хэвийн ажиллагаанд бичил тэжээлүүд хэрэгтэй байдаг (аминдэмүүд ба эрдэс бодисууд). Олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисууд нь үндсэн бичил тэжээлээр хангаж биеийн хэрэгцээг хангадаг. Гэвч зарим нэг бичил тэжээлийн хэрэгцээ хүйсээс хамаарч ялгаатай байдаг. Энэ шалтгаанаар эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн аминдэмүүд нь тодорхой аминдэмүүд болон эрдэс бодисуудыг өөр өөр хэмжээнд агуулдаг” гэж Изабэлла Ли тайлбарлажээ.

Яагаад эрчүүд ба эмэгтэйчүүдийн аминдэмийн хэрэгцээ өөр хэмжээтэй байдаг вэ?

“Дунджаар авч үзвэл эрчүүд бие махбодын хувьд илүү том байдаг тул илүү их хэмжээний бичил тэжээл шаардах ч эмэгтэйчүүдтэй харьцуулбал энэ нь цөөн төрлийн бичил тэжээлд хамааралтай байдаг. Харин эрчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүдийн бичил тэжээлийн хэрэгцээ өндөр байдаг, учир нь тэдний амьдралын янз бүрийн үе шатуудад биологийн болон бодисын солилцооны хувьд илүү их бичил тэжээл шаардлагатай байдаг. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирдэг, жирэмсэлдэг, хөхүүлдэг, мөн цэвэршдэг тул тэдний төмөр, фолийн хүчил, кальцийн хэрэгцээ эрчүүдийнхээс өндөр байдаг. Түүнчлэн, хооллох хэв маяг бичил тэжээлийн хэрэгцээнд нөлөөлдөг. Тухайлбал, эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулбал илүү бага порц иддэг тул шим тэжээлийн дутагдалд орох нь элбэг юм”.
Here’s a run-down of the most needed nutrients, depending on your gender:
Women
- Folate: higher amount requirement due to increased need during pregnancy
- Calcium: higher amount requirement due to risk of fragile bones after menopause
- Iron: higher amount requirement due to loss of blood during menstruation and increased blood volume during pregnancy
Men
- Magnesium: higher amount requirement due to larger muscle mass
- Zinc: higher amount requirement due to production of testosterone
- Selenium: higher amount requirement due to production of sperm

Олон төрлийн аминдэмүүдийн ерөнхий ач тус нь юу вэ?

“Олон төрлийн аминдэмүүд бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хоол хүнснээс авч чадахгүй байгаа бичил тэжээлийн хэрэгцээг нөхөж биеийн ерөнхий байдлыг дэмждэг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь ямарваа нэгэн өвчнийг эмчлэх эм биш бөгөөд олон төрлийн шим тэжээлтэй, тэнцвэртэй хооллолтыг орлуулахгүй, учир нь хоол хүнс нь олон шим тэжээлийг агуулж эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг” гэж Изабэлла Ли хэлжээ.

Олон төрлийн аминдэмүүдийг хэзээ уух хэрэгтэй вэ?

“Та ямар ч хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Их байх тусмаа сайн гэсэн зарчим бичил тэжээлд хамааралгүй тул заасан тунг мөрдөх нь чухал. Яг ямар бичил тэжээл, хэр хэмжээнд байхыг заасан тодорхой стандарт байдаггүй тул бүтээгдэхүүн дээр байдаг тэжээллэг бодисын мэдээллийн хүснэгтийг уншаарай. Та өдрийн дэглэмээсээ хамаарч олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисуудыг хүссэн цагтаа нэг аяга устай, мөн хоолны үеэр хэрэглэвэл зохино. Аминдэмүүд нь таны хоол тэжээлийг нөхөх зориулалттай тул нэг өдөрт хэрэглэвэл зохих хэмжээ нь хэтрэхгүй. Энэ нь дунд нь завсарлах шаардлагагүйгээр тасралтгүй хэрэглэж болно гэсэн үг юм”.
Эрчүүдийн «Олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисууд» иж бүрдэл
(3)
Wellosophy

Эрчүүдийн «Олон төрлийн аминдэмүүд ба эрдэс бодисууд» иж бүрдэл

ТӨГ 111,000

Урам зоригийн хэсэг

Бат бөх ястай болох 4 арга
Эрүүл мэнд
Бат бөх ястай болох 4 арга

30 нас хүрэхэд бидний яс аажмаар нягтаршлаа алдаж нас ахих тусам хэврэгших эрсдэл үүсэж эхэлдгийг та мэдэх үү? Дараах 4 хялбар аргыг мөрдөөд ясныхаа эрүүл, бат бөх төлөвийг дэмжээрэй!

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль