1. Өөрийгөө халамжлах дадал

Хамгийн их хүч чадлыг зарцуулагч хөлөө эрхлүүлэхэд тусгайлан цаг гаргаарай. Хормын дотор сэтгэлээ сэргээхийн тулд хөлөө дуртай давс эсвэл хөөсөө хийсэн бүлээн усанд дүрээрэй. Хөлдөө зөөлөн иллэг хийж тайвшрал, алжаал тайлагдах мэдрэмжийг аваарай. Энэ бол өдөр бүр таатай мэдрэмж авч өөрийгөө хайрлахад цаг гаргах гайхалтай боломж юм!

илүү дэлгэрэнгүй

илүү дэлгэрэнгүй

2. Хумс арчилгаа

Хөлдөө аз жаргал мэдрүүлэх бас нэгэн хялбар арга бол хумс арчилгаа юм. Хумсаа хэлбэржүүлж авахдаа хуруунууддаа педикюрийн хуруу тусгаарлагчийг хийгээрэй. The ONE цувралын цоглог өнгөнүүд бүхий хумсны будгаар хүссэн будалтаа хийгээрэй. Хумс бол ерөнхий төрхийг гүйцээж улам төгс харагдуулдаг чухал элемент юм.

3.Чийгшүүлэлт

Үзэсгэлэнтэй хөлтэй болох суурь бол тэжээл ба чийгшүүлэлт юм. The Feet Up Everyday цувралд маш олон төрлийн арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Шөнийн чийгшүүлэгч тосноос эхлээд тэжээллэг маск хүртэл, хамба хилэн мэт зөөлөн, өтгөн бүтэцтэй эдгээр бүтээгдэхүүнүүд нь хөлд таатай мэдрэмж төрүүлж чийглэх, булбарай зөөлөн болгоно.

4. Хөлөө дээш өргөх

Өдөржин хөл дээрээ зогссоны дараа бид тэднийгээ амраахаа мартах нь түгээмэл байдаг шүү дээ. Дээшээ харж хэвтээд 15 минутын туршид хөлөө дээш өргөөрэй. Ингэснээр цусны эргэлт сайжирч хаван буурна. Энэхүү хялбар бөгөөд тайвшруулагч арга нь завгүй өдрийн дараа алжаасан, чилсэн хөлийг тайвшруулдаг.

5. Гутлын сонголт

Гутлын сонголт Энэ нь ойлгомжтой зүйл байж болох ч бид дахин нэг удаа сануулъя: гутал тань хөлд тухтай, барьдаггүй, дардаггүй ба тухайн өдрийн ачаалалд тохиромжтой байх хэрэгтэй. Хэрвээ та өдөржин хөл дээрээ зогсох бол өндөр өсгийтөөс гадна хөлд эвтэйхэн гутал авч явж хөлөө амраагаарай. Ингэснээр хөл холгох, эвэр үүсэх асуудлаас сэргийлж хөлөө таатай мэдрэмжтэй байлгах боломжтой. Түүнчлэн гаатай шүршигчийг хэрэглэж гутал болон хөлөө сэргэг байлгаарай, мөн цүнхэндээ хөлийн зөөлөвч авч яваарай.

Нэмэлт зөвлөмжүүд
Дээрх таван арга нь хөл арчилгааны суурийг бүтээдэг бол дараах хэсэгт хөлийг эрүүл, үзэсгэлэнтэй байлгах хялбар бөгөөд түргэн зөвлөмжүүдийг танилцууллаа.
Гутлаа солих: Гутлаа сольж өмсөж амьсгалах боломж олгоорой. Ингэснээр гутал дотор чийг хуримтлагдах нь буурч эдэлгээ нь уртасна.
Чийгшүүлээрэй: Чийгшүүлэлт зөвхөн нүүрний арьсанд бус хөлийн арьсанд ч нэн чухал юм. Өдрийн турш ус ууж арьсныхаа уян хатан чанарыг хадгалаарай.
Сунгаад бат бөх болгоорой: Өдөр тутамдаа хөлийн дасгал болон сунгалтын дасгалыг хийж хэвшээрэй. Ингэснээр таны уян хатан чанар нэмэгдэж хөлийн олон төрлийн асуудлаас сэргийлэх боломжтой.
Манай зөвлөмжүүдийн дагуу хөлөө арчлах тун хялбар!
бүтээгдэхүүн худалдаж авах
Feet Up Everyday хөлийн арьсыг зөөлрүүлэгч тос
(0)
Feet Up

Feet Up Everyday хөлийн арьсыг зөөлрүүлэгч тос

ТӨГ 36,900

Урам зоригийн хэсэг

Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа
Арьс арчилгаа
Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа

Арьс арчилгаанаасаа хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна уу? Тэгвэл арьс арчилгаанд гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай алхам алхам хөтөчтэй дараах хэсгээс танилцаарай.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль