Үрчлээ багасгах 3 арга

Удаан унтаж, сайн чийгшүүлсэн ч үрчлээ алга болохгүй байна уу? Шинэ бүтээгдэхүүн туршаад үзээрэй.

1. КОЛЛАГЕНЫ ХЭМЖЭЭГ НЭМЭЭРЭЙ
Коллаген уураг нь арьсны чанга, уян хатан байдлыг хадгалахад тусалдаг. Нас нэмэхийн хэрээр арьсны коллаген боловсруулах төрөлхийн чанар нь удааширч, өөрөөр хэлбэл дэмжих нь багасдаг. Үр дүнд нь үрчлээ бий болдог байна. Гэхдээ сайхан мэдээ байна: коллагены хэмжээг нэмэгдүүлэх боломжтой, харин энэ үүргийг пептид сайн биелүүлж чадна.

Патентлагдсан трипептид-технологи нь улаан буудай, будаа, хөрөнгийг нийлэгжүүлж гаргаж авсан ургамлын гаралтай пептид агуулдаг. Тус бүр нь коллаген боловсруулалтыг дэмжих өндөр чадвартайг лабораторийн нөхцөлд харуулсан. Харин хамтдаа гайхалтай харилцан эрчимжүүлсэн үр дүн үзүүлсэн нь тус тусдаа арьсанд нэвтрэхээс бараг 2 дахин илүү үр дүнтэйгээр коллагены нийлэг нь арьсанд нэвтэрсэн юм.

2. ЧИЙГШҮҮЛЭХЭД ИЛҮҮ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ
Гиалуроны хүчил нь арьс чийгшүүлэх гол найрлагад тооцогддог бөгөөд молекулууд нь чийгийг хадгалахад тусалдаг юм. Гиалуроны хүчил мөн жил ирэх тусам багасдаг учраас өдөр тутмын арьс арчилгаандаа заавал багтаах хэрэгтэй.

Бага молекулт гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна, молекулын массын хэмжээ бага байх тусам арьсны эпидермис руу гүн нэвтэрч, арьсны эсүүдийг дотроос нь чийгээр хангана.

3. АРЬСАА ХАМГААЛААРАЙ
Орчны сөрөг нөлөө коллаген болон гиалуроны хүчлийн боловсруулалтад саад болдог. Харин арьсны залуу байдлыг хадгалахад цагаан уул цэцгийн эсийн өсгөвөр тусалдаг байна. Цагаан уул цэцгийн эсийн өсгөвөр нь коллаген болон гиалуроны хүчлийг бууруулахаас сэргийлж үр дүнд нь үрчлээ гаралтыг бууруулдаг нь батлагдсан.

Эдгээрийг туршиж үзмээр байвал үрчлээний эсрэг NovAge Ecollagen Wrinkle Power иж бүрэн арчилгаанд анхаарлаа хандуулаарай. Дээрх гурвыг найрлагандаа агуулдаг бөгөөд хормын дотор үрчлээг 49% хүртэл багасгадаг нь шинжлэх ухааны сорилоор батлагдсан.

* NovAge Ecollagen Wrinkle Power иж бүрэн арчилгааны эхний хэрэглээний дараа үрчлээний хэмжээ багассан шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн. Шинжлэх ухааны сорил Ori-derm лабораторид 2017 оны 8 сарын 14-с 2017 оны 11 сарын 10-ны хооронд 26 эмэгтэй оролцогчтой хийгдсэн.  

Зурвас: Зураг: Oriflame