1. Та нүүрний арьсаа хангалттай хэмжээнд цэвэрлэж чадаж байна уу?
Цэвэрлэгээ бол 2 үе шаттай үйл явц. Давхар цэвэрлэгээ нь юунд хэрэгтэй вэ гэхээр, арьсны ерөнхий төлөв байдал сайжирч, илүү жигд болсноор, тосны нөлөө ч илүү үр дүнтэй болно. Тосон суурьтай нүүр цэвэрлэгчээс эхлээрэй, тухайлбал NovAge тосон суурьтай нүүр цэвэрлэгч, Нүүрний будгийг зөөлөн уусгаж, үлдэгдэл SPF-г арилгана. Дараа нь үлдэгдэл бохирдлыг арилгахын тулд усан суурьтай нүүр цэвэрлэгч хэрэглээрэй, тухайлбал ,Novage+ нүүр угаагч гел.
2. Та гуужуулагчийг хэтрүүлж хэрэглээд байгаа юм биш биз?
Гуужуулалт болон арьсны шинэчлэлт бол арчилгааны чухал алхам. Энэ нь нүх сүвийг цэвэрлэх, үхэжсэн эсийг арилгах, арьсыг илүү толигор болгох нөлөөтэй. Тийм хэдий ч, гуужуулагчийг хэтрүүлэн хэрэглэвэл, арьсны хамгаалагч давхаргыг гэмтээх аюултай. Гуужуулагчийг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж, арьс ямар төлөвтэй байгааг анхаарч байхыг бид зөвлөж байна. Мөн түүнчлэн арьсаа үрэхгүй байх нь чухал – зөвхөн зөөлөн иллэг хийх хөдөлгөөнөөр гуужуулна. Love Nature цангистай нөхөн сэргээгч гуужуулагчийг хэрэглэхийг зөвлөж байна.
Цангис жимсний үрийн тос арьсыг зөөлөн ба булбарй болгож, харин бүйлсний ясан хэлтэрхийнүүд нь арьсны илүүдлийг зөөлөн гуужуулна.
3. Та бүтээгдэхүүнээ буруу дэс дарааллаар түрхэж байгаа юм биш биз?
Хэрэв таны арьс арчилгаа нь янз бүрийн бүтээгдэхүүнтэй олон үе шатаас бүрддэг бол та тэдгээрийг буруу дарааллаар түрхэж, үр нөлөөг нь бууруулж магадгүй юм. Зөв дараалал нь: цэвэрлэгээ, тэнцвэржүүлэлт, зовхины тос, эрчимжүүлэгч серум, өдөр эсвэл шөнийн тос.
4. Та бүтээгдэхүүнээ хэтрүүлэн хэрэглэж байгаа юм биш биз?
Бидний ихэнх нь үнэхээр үр дүнтэй байх хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг. SPF-ээс бусад тохиолдолд, хаана ч "бага байх тусмаа сайн" гэсэн зарчим үйлчилдэг. Ер нь бол вандуй эсвэл зоосны хэмжээтэй бүтээгдэхүүн түрхэхэд л хангалттай.
5. Та хүзүүгээ арчлахаа мартаагүй биз?
Арьс арчилгаа нь зөвхөн нүүр царай биш юм. Хүзүү ба цээж хэсгийн арьсанд ч хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч, хөгшрөлтөөс үүдэлтэй өөрчлөлтөд өртдөг бөгөөд генетик болон гадны хүчин зүйлүүд ч ихээхэн нөлөөлдөг - жишээлбэл, хэт ягаан туяа эсвэл хотын бохирдолтой орчин гэх мэт. Дээрх хэсгүүдийг өдөр тутмын арчилгаандаа оруулахаа бүү мартаарай. – үүнд танд NovAge хүзүү ба цээж хэсгийн тос тусална.
6. Та SPF-н талаар мартаагүй биз?
Нарны хамгаалалттай тос бол хамгийн шилдэг хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн! Нүүр будалт хийхээсээ өмнө арьс арчилгааны эцсийн шат болох SPF бүхий хамгаалалтын тос түрхэхээ мартуузай. Мөн хүн бүрийн мартдаг маш чухал зүйл: гудамжинд нарнаас хамгаалах тосыг 2 цаг тутамд шинэчилж байх шаардлагатай. Хамгаалалтын өндөр хүчин зүйлтэй тосыг хэрэглээрэй, тухайлбал Oriflame Sun 360 с SPF 50+ нүүрний мэдрэмтгий арьсны тос.