Үндсэн
Эрүүл мэнд
Астаксантин ба эрүүл арьс ямар холбоотой вэ?
Published: 17.02.2024
Бид юу иднэ түүн шигээ л байдаг гэдэг хэллэг түгээмэл сонсогддог ба энэ нь астаксантины хувьд маш үнэн билээ. Нарны түлэгдэлтээс үрчлээ хүртэл маш олон асуудлаас сэргийлэх нөлөөтэй энэхүү хүчирхэг антиоксидант нь арьсанд маш олон ашиг тустай нөлөөтэй билээ!
Үзэх
Юуны түрүүнд астаксантин гэж юу болох тухай олж мэдье
Астаксантин нь фламинго шувуу, яргай загас, сам хорхой, хавч болон амьтдын ертөнцийн бусад олон амьтадтай адил өнгөтэй байдаг. Энэ бол байгалийн гаралтай каротиноид (жимс, хүнсний ногоонд тод улбар шар, шар, улаан өнгийг өгдөг байгальд байдаг пигмент) бөгөөд цэнгэг усны бичил замаг H.pluvialis-д элбэг байдаг бөгөөд дээр дурдсан амьтдын хоол тэжээлийн гол бүрэлдэхүүн хэсэг нь болдог. Үнэн хэрэгтээ астаксантин нь яргай загасны булчинд агуулагддаг бөгөөд тус бодис нь загасанд голын эрэг рүү сэлэхэд шаардлагатай тэсвэр тэвчээрийг өгдөг гэж олон хүн үздэг. Энэхүү амтат загасыг идэх бас нэгэн том шалтгаан!
Та яагаад астаксантины хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй вэ?
Үзэх
1. Үрчлээнээс сэргийлэхэд тусална
Ууж хэрэглэсэн нөхцөлд байгалийн астаксантин нь арьсны эрүүл мэндийг дотроос нь дэмждэг! Тэрээр арьсны гүн давхарга руу нэвчин арьсны коллагенийг үгүй хийгч чөлөөт радикалуудаас хамгаалахаас гадна, арьсны чийгээ барих чанарыг нэмэгдүүлэн уян хатан болгож гүн ба жижиг үрчлээнээс хамгаална.
2. Булчинд үзүүлэх эерэг нөлөө
Эрчимт дасгал хөдөлгөөн хийж хөлрөх шиг сэтгэл ханамж мэдрүүлдэг зүйл ховор билээ. Тогтмол дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг бид бүгд мэддэг ч ялангуяа хүчний дасгал хийдэггүй хүмүүсийн хувьд ачаалал өндөртэй дасгал хийх нь бие дэх чөлөөт радикалуудын боловсруулалт болон исэлдэх стрессийг нэмэгдүүлдэг. Үр дүнд нь булчин буларч спорт хийх хүч чадал буурдаг ба яг энэ үед астаксантин танд тусална. Тэрээр булчинг нөхөн сэргээх, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх, булчинд чөлөөт радикалууд үүсэхээс сэргийлдэг тул та яг л урсгалын эсрэг сэлж буй яргай загас шиг эрч хүчтэй болно!
3. Нарнаас хамгаална
Хүн бүр наранд гарахдаа SPF хамгаалалт хэрэглэх шаардлагатайг мэддэг ч, астаксантин нь нарны хэт ягаан туяаны хор хөнөөлөөс хамгаалдгийг мэддэггүй билээ. UVB туяа арьсны гүн давхарга эпидермис рүү нэвчин нарны түлэгдэлт үүсгэдэг бол UVA бүр ч гүн дермис рүү нэвтэрч исэлдэх стресс үүсгэн эрт хөгшрөлтийг идэвхжүүлдэг. Харин астаксантин арьсны бүх давхарга руу нэвчин орж “дотоод нарны хамгаалалт” нөлөөг үзүүлж UVA туяанаас үүдэлтэй исэлдэх стрессээс хамгаалдаг. Тэрээр мөн UVB туяанаас үүдэлтэй үрэвслийг бууруулах нөлөөтэй.
4.Байгалийн хамгийн хүчирхэг антиоксидант
Астаксантин нь чөлөөт радикалуудтай тэмцэхдээ бета каротенээс 4.6 дахин, арьсанд ач тустай Е аминдэмээс 110 дахин, С аминдэмээс 6000 дахин илүү хүчтэй нөлөө үзүүлдэг антиоксидант юм. Итгэмээргүй үр нөлөө байгаа биз?
Астаксантины шимэгдлийг нэмэгдүүлэх шилдэг арга юу вэ?
Астаксантины хэрэглээг нэмэгдүүлэх хялбар бөгөөд амттай байдаг арга замууд байдаг. Яргай загас, яргай загасны тос (зэрлэг яргай загас нь астаксантинтай бичил замгаар хооллодог), улаан форель, замаг, хавч, сам хорхой, лангуст зэрэгт астаксанин их хэмжээгээр агуулагддаг. Түүнчлэн астаксантиныг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэж болдог. Wellosophy “Астаксантин ба нэрсний ханд” иж бүрдлийг Шведийн бүлэг арлууд орчмын цэвэр усанд түгээмэл байдаг бичил замагнаас гаргаж авдаг. Энэ бол өдөр тутмын хооллолтдоо супер антиоксидантууд нэмэх гайхалтай хялбар арга юм!
References: Reduction of fine lines and wrinkles and improving moisture retention and elasticity: Tominaga K et al.,(2012). Cosmetic benefits of astaxanthin on human subjects. Acta Biochim Pol. 2012;59(1):43-7. A0347 Endurance: Earnest CP, Lupo M, White KM, Church TS. Effect of astaxanthin on cycling time trial performance. Int J Sports Med (2011) 32(11):882–8. doi:10.105 5/s-0031-1280779 Muscle Recovery: Djordjevic B, Baralic I, Kotur-Stevuljevic J, Stefanovic A, Ivanisevic J, Radivojevic N, et al. Effect of astaxanthin supplementation on muscle damage and oxidative stress markers in elite young soccer players. J Sports Med Phys Fitness (2012) 52(4):382–92. Photo protection: Ito, N.; Seki, S.; Ueda, F. The Protective Role of Astaxanthin for UV-Induced Skin Deterioration in Healthy People—A Randomized, Double-Blind, Placebo-Controlled Trial. Nutrients 2018, 10, 817. Antioxidant measurements: Nishida et al. (2007), Caretenoid Science. Vol. 11: 16-20

Урам зоригийн хэсэг

Бат бөх ястай болох 4 арга
Эрүүл мэнд

Бат бөх ястай болох 4 арга

30 нас хүрэхэд бидний яс аажмаар нягтаршлаа алдаж нас ахих тусам хэврэгших эрсдэл үүсэж эхэлдгийг та мэдэх үү? Дараах 4 хялбар аргыг мөрдөөд ясныхаа эрүүл, бат бөх төлөвийг дэмжээрэй!

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль