илүү дэлгэрэнгүй
1. Нүүрээ 2 алхмаар цэвэрлэдэггүй
2 алхмаар нүүрээ угаах нь арьсыг тань гэрэлтүүлж бүтцийг нь сайжруулахаас гадна бэлдмэл ба чийгшүүлэгч тосыг улам сайн нэвчүүлж үр нөлөөг нь нэмэгдүүлдэг. Эхлээд Novage+ тосон цэвэрлэгчээр нүүрний будаг ба SPF тос зэрэг тосон суурьтай бохирдлыг арилгана. Дараа нь Novage+ нүүр угаагч гел зэрэг усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж үлдэгдэл бохирдлыг арилгаарай.
2. Арьсаа хэт их гуужуулах
илүү дэлгэрэнгүй
Гуужуулалт бол нүх сүвийг нээж цэвэрлэдэг, арьсны үхэжсэн эсүүдээс ангижруулдаг, арьсны бүтцийг нийтэд нь сайжруулдаг арьс арчилгаанд заавал байх ёстой алхам юм. Гэхдээ та арьсаа хэтрүүлэн гуужуулбал арьс тань цочирч хамгаалагч давхарга нь гэмтэнэ. Тиймээс арьсныхаа онцлогоос хамаарч 7 хоногт 2-3 удаа гуужуулах нь зохимжтой юм. Түүнчлэн бүтээгдэхүүнээ хэрэглэхдээ маш зөөлөн байж хэрхэвч үрж болохгүйг анхаарна уу! Бид танд Novage арьсыг шинэчлэгч гүн гуужуулагчийг санал болгож байна. Тус бүтээгдэхүүн нь арьсыг хормын дотор гэрэлтэж шинэчлэгдсэн харагдуулах өндөр үр дүнтэй AHA, BHA хүчлүүд агуулдаг.
илүү дэлгэрэнгүй
3. Бүтээгдэхүүнүүдээ буруу дарааллаар хэрэглэх
Хэрвээ та арьс арчилгаандаа олон бүтээгдэхүүн хэрэглэдэг бол буруу дарааллаар түрхэж байж болзошгүй ба энэ нь бүтээгдэхүүнүүдийн үр дүнг бууруулдаг. Харин зөв дараалал бол угаагч, тоник, зовхины тос, бэлдмэл, өдрийн эсвэл шөнийн тос гэсэн дараалалтай байна.
4. Хүзүүний арьсаа арчлахаа мартах
Арьс арчилгаа гэдэг нь зөвхөн нүүрний арьс биш юм. Хүзүү ба цээжний арьс ч мөн удамшил, нарны туяа, агаарын бохирдол зэрэг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хөгширдөг. Тиймээс хүзүү болон цээжний арьсандаа ч бас иж бүрэн арчилгаа хийхээ бүү мартаарай.
5. SPF-тэй нарны тос хэрэглэхгүй байх
Нарны тос бол арьс хөгшрөлтөөс хамгаалах шилдэг бүтээгдэхүүн юм! Нарны тосыг арьс арчилгааны сүүлийн шатанд нүүрээ будахаас өмнө түрхээрэй. Гэхдээ ихэнх хүмүүс арьсаа бүрэн хамгаалахын тулд өдрийн туршид 2 цаг тутамд нарны тосоо дахин түрхэх хэрэгтэйг мартдаг. Түүнчлэн Novage+ Proceuticals SPF 50 дээд зэргийн хамгаалалттай олон үүрэгт өдрийн тос зэрэг өндөр SPF хамгаалалттай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэйг бүү мартаарай.
6. Хэт их бүтээгдэхүүн хэрэглэх
Ихэнх хүмүүс их байх тусам сайн гэсэн ойлголттой байдаг ч арьс арчилгааны бүтээгдэхүүний хувьд бүтээгдэхүүн тус бүрээс нэг зоосны хэмжээтэй байхад л үр дүнгээ үзүүлдгийг мартаж болохгүй.
худалдаж авах
Novage+ тосон нүүр цэвэрлэгч
(4)
Novage+
Novage+ тосон нүүр цэвэрлэгч
ТӨГ 112,500

Урам зоригийн хэсэг

Биеэ хэрхэн арчлах вэ: Целлюлиттэй, ширүүн, суларсан арьсны асуудлын шинэ шийдлүүд
Арьс арчилгаа

Биеэ хэрхэн арчлах вэ: Целлюлиттэй, ширүүн, суларсан арьсны асуудлын шинэ шийдлүүд

Таны асуудал ширүүн, суларсан, целлюлиттэй арьс уу? Тэгвэл манай бие арчилгааны шинэ The Body Edition цувралтай танилцаад хаана ч явсан үргэлж гэрэлтсэн арьстай байгаарай!

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль