Нөсөөжилтийн тухай бүх зүйл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Нөсөөжилтийг арьсны жигд бус өнгө, нарны туяанаас үүдэлтэй хөгшрөлт, арьс бараан болох гээд янз бүрээр нэрлэж болно. Гэхдээ түүнтэй хэрхэн тэмцэх вэ? Бид үүний учрыг олохын тулд арьс арчилгааны мэргэжилтэн Мелина Галеадитай зөвлөлдсөн юм

1. НӨСӨӨ ТОЛБО ГЭЖ ЮУ ВЭ?
Нөсөө толбо меланины буруу ялгарлаас болж арьсан дээр үүсдэг. Тэд бүдэг бороос авахуулаад хар хүртэл янз бүрийн өнгөтэй байж болох ч арьсны бусад хэсэгтэй ижил бүтэцтэй байдаг. Нөсөө толбо нь нарны туяаны нөлөөгөөр гэмтсэн арьсны хэсэгт үүсдэг ба ямар нэг өвдөлт, зовиур өгдөггүй

2. НӨСӨӨ ТОЛБО ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?
Меланин бол арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байгалийн өнгө юм. Эпидермийн доод давхарга дахь меланоцитууд нь нарны гэрлийн үйлчлэлээр меланиныг ялгаруулж тэдгээрийг дендрит хэмээх тусгай эсээр дамжуулан арьсны дээд давхарга руу гаргадаг. Тэнд меланин нарны гэрлийг шингээж, хэт ягаан туяаг арьсны гүн рүү нэвтрэхээс сэргийлж арьсыг хамгаалдаг. Арьс нарны гэрлийн нөлөөнд өртөөгүй үед меланины синтез явагддаггүй

Энэхүү үйл явц идэвхжих тоолонд арьсны эсэнд багахан толбо үлддэг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр толбонууд хуримтлагдаж нөсөө толбо үүсдэг байна. Бид цаасан дээр харандаагаар ямар нэгэн зүйлийг хэд дахин зураад харин дараа нь арилгахад юу болдог билээ? Эцсийн эцэст харандааны мөр цаасан дээр заавал үлддэг.  

Хүний нас нэмэгдэх тусам бие организм дахь үйл явц удааширч, үр дүн муутай болж эхэлдэг. Меланины синтез үүнтэй яг л ижил бөгөөд арьсны зарим хэсгүүдэд хуримтлагдаж эхэлдэг. Мөн түүнчлэн ахмад насанд меланины ялгаралд хуримтлал үүсдэг. Энэ нь өсвөр насанд нарны туяаны нөлөөнд автсан гэмтэл нь жил ирэх бүр мэдэгдэж эхлэхийг хэлж байгаа юм.

Энэхүү үйл явцад хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн түгээмэл нь нарны хэт ягаан туяа юм. Гэхдээ жирэмслэлтийн үеийн гормоны тэнцвэргүй байдал ч мөн нөсөө толбо үүсэх шалтгаан болж болно. Түүнээс гадна зарим хүмүүст меланины хэт их ба хэт бага ялгарал ажиглагддаг учир үр нөлөө нь хүн хүнээсээ хамааран өөр байна

Хэт ягаан туяаны үйлчлэлд удаан хугацааны турш автсан арьс жигд бус өнгөтэй болж, хөгшрөлт түргэн явагддаг. Иймээс SPF хүчин зүйлтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь чухал юм, тэр дундаа нарлаг өдрүүд олон тохиодог бүсийн иргэд зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Тэндэхийн хүмүүст бид SPF хамгаалалтыг бүтэн жилийн турш хэрэглэхийг зөвлөж байна

3. НӨСӨӨ ТОЛБЫГ БАГАСГАХ БУЮУ ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?
Нөсөө толбоноос сэргийлэхийн тулд наранд байх хугацаагаа багасгаж, нөсөө толбо аль хэдийнэ үүссэн бол тусгай цуврал бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.



4. АРЬСАА АРЧЛАХАД ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БИДЭНД ТУС БОЛЖ ЧАДАХ ВЭ?

Хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахад би NovAge SPF 50-тай олон талт үйлчилгээтэй хамгаалах нүүрний тосыг санал болгож байна. Тус бүтээгдэхүүн нь нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс арьсыг дээд зэргээр хамгаалж, хөгшрөлтөөс мөн сэргийлнэ. Мөн түүнчлэн орчны нөлөөнөөс арьсыг хамгаалж чийгшүүлнэ.

Хэт их нөсөөжилттэй хэсгийг цайруулж, арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлэхэд мөн үрчлээг тэнийлгэхэд NovAge Bright Sublime иж бүрэн арчилгаа тус болно. Multi-Bright технологи нь меланацитэд зорилготойгоор нөлөөлж, меланины ялгаралтыг бууруулдаг. Гардениагийн үүдэл эсийн ханд нь коллагены синтезийг түргэсгэж түүний эсийг гэмтэхээс сэргийлж арьсны бүтцийг бэхжүүлдэг. 

Хэт их нөсөөжилттэй хэсгүүд цайрж арьсны өнгө жигд бөгөөд гэрэлтсэн болж сайжирна, үрчлээ болон үрчлээсүүд тэнийнэ. Нөсөөжилт 50%-аар багасдаг болохыг шинжлэх ухаанаар нотлосон (NovAge Bright Sublime өдрийн тос ба бэлдмэлийн хэрэглээн дээр тулгуурласан шинжлэх ухааны сорилын үр дүнгээр).

Иж бүрэн арчилгааны алхам бүр дараагийн алхамд арьсыг төгс бэлдэж бүтээгдэхүүн бүр нь нэг нэгнийхээ үр дүнг эрчимжүүлдэг байдлаар бүтээгдсэн. Жигд гэрэлтсэн, нөсөө ба үрчлээгүй арьстай болохын тулд угаагч гел-тоник, нүд орчмын арьсны тос, бэлдмэл, өдөр ба шөнийн тосыг өглөө, орой хэрэглээрэй.


5. ЦААШИД НӨСӨӨ ТОЛБО ҮҮСЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?
Нарны туяанаас зайлсхийж, арьсны өнгийг засахад туслах арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж, гуужуулагчийг долоо хоногт хоёр удаа хэрэглээрэй. Эдгээр нь таны арьсыг илүү жигд өнгөтэй байхад тусална.

Хэрэв та жилийн ихэнхи үед нартай байдаг газар амьдардаг бол саравчтай юм уу далбагар бүрх малгай мөн нарны шил хэрэглэж заншаарай. Үргэлж SPF-тэй бүтээгдэхүүн хэрэглэ. Бүрхэг өдөр болон цонхны хажууд сууж байх үеэ арьсанд аюулгүй гэж бүү бодоорой, арьс хэт ягаан туяаг тодорхой хэмжээнд авч л байгаа

Зурвас: Зураг: Getty Images