Шинэчлэгдсэн Tender Care: илүү чанартай, илүү байгалийн орц найрлагатай!

Таны эртний хайртай бүтээгдэхүүн болох Tender Care тусгай зөөлрүүлэгч нь шинэчлэгдлээ! Хүн бүрийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүнийг ямар учраас болон хэрхэн шинэчилсэн талаар хуваалцъя!

Tender Care бол Oriflame-н үнэмлэхүй домог бүтээгдэхүүн. Жижигхэн ягаан өнгийн савтай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн нь 1970 онд анх каталог дээр гарсан цагаас эхлэн дэлхийн сая сая хүнийг өөртөө дурлуулж чадсан. Энэ бол бидний цүнхэндээ байнга хийж явдаг, угаалгын өрөөний шүүгээнд хадгалдаг, орны дэргэдэх ширээн дээр тавьдаг, хуурайшсан уруул, хумс орчмын арьс, хумс, гарын арьсандаа хэрэглэдэг шидэт үр нөлөөтэй бальзам бүтээгдэхүүн юм... 1980 оноос хойш найрлага нь өөрчлөгдөөгүй хэвээр байсан (анхандаа энэ бүтээгдэхүүн маань зовхины тос нэртэйгээр гарч байлаа!). Тийм ч учраас бид үүнийг шинэчлэх санааг гаргаж ирэхэд бага зэрэг эргэлзэж байсан: ийм гайхамшигтай домог болсон, амжилттай зүйлийг өөрчлөх эрх бидэнд бий гэж үү? Үүний зэрэгцээ бид Tender Care-г шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт чин сэтгэлээсээ итгэсэн. Үүндээ ч хүрсэн, бид үр дүнгээрээ маш их бахархаж байна!

Хэрхэн мөн яагаад Tender Care-г шинэчилсэн бэ?

Бид найрлагыг байгаль орчинд ээлтэй болгохыг хүссэн учраас нөхөн сэргээгдэх эх үүсвэрээс авсан байгалийн тоснууд болох касторын болон наранцэцгийн тосыг нэмж, найрлагыг сайжруулсан. Энэхүү бүтээгдэхүүн нь одоо 99.9% байгалийн гаралтай найрлагатай. Санаа зоволтгүй, хамгийн гол найрлага нь хэвээр үлдсэн! Тэрээр яг л өмнөх шигээ арьсыг тэжээж, зөөлрүүлдэг хэвээр байгаа (бид бүр үүнийг баталгаажуулахыг хэрэглэгчдээс хүссэн). Үндсэндээ таны мэддэг, хайрладаг Tender Care арай илүү байгалийн орц найрлагатай болсон гэсэн үг юм. Мөн бид сав баглаа боодол, дизайныг шинэчлэхээр шийдсэн!

 

Савлагаа ямар болсон бэ?

Бид савлагааны материалыг сайжруулснаар Tender Care нь хуванцрыг 20% бага хэрэглэдэг болсон. Хуванцар багатай гэдэг нь хог хаягдал болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай гэсэн үг. Бид үүнийг жинхэнэ ялалт гэж бодож байна! Мөн түүнчлэн бид савны амсарыг илүү өргөн болгож, бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар болгосон. Одоо бүтээгдэхүүнийг эцсийн дусал хүртэл нь хэрэглэж болно. Үүн дээр шинэчлэгдсэн логоны дизайн, өнгөлөг хайрцгийг (ягаан өнгөтэй хэвээр байгаа) нэмээд таны гарт Tender Care 2.0 байна гэсэн үг!

 

Бүтэн биеийн хуурайшсан арьсанд зориулсан тэжээллэг арчилгаа

Tender Careзөвхөн зөөлөн тэжээллэг найрлагаас гадна бид бас нэг шинж чанарт нь маш дуртай: үүнийг биеийн аль ч хэсэгт хэрэглэж болно! Ихэнх хүмүүсийн мэддэг уламжлалт хэрэглээнээс гадна (хуурайшсан уруул, хумс орчмын арьс, тохойн арьс, өсгий гэх мэт) бүтээгдэхүүнийг өөр олон зорилгоор ашиглаж болно. Мэдэхэд илүүдэхгүй хэрэгтэй хэдэн лайфхакууд:

   • Хөмсгөө гялалзуулах, эсвэл гел/лавын оронд хэрэглэж дуулгаваргүй хөмсгөө хэлбэрт оруулж тогтоогоорой.

   • Нүүр будалтдаа хэрэглэж болно байгалийн мэт «чийглэг» гэрэлтсэн арьсны нөлөөг бий болгоорой. Үүний тулд бүтээгдэхүүнийг гэрэлтүүлэгч хэлбэрээр шанаа, эгэмний яс зэрэгт  түрхэнэ.

   • Хүйтний улиралд Tender Care-г хамрын хуурайшсан нүхний ойр орчимд түрхэж болно.


Өөр санаа төрсөн үү? Ямар ч байсан гэсэн та шинэчлэгдсэн Tender Care зөөлрүүлэгч бүтээгдэхүүнийг сэтгэл хангалуун хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Жинхэнэ домог болсон бүтээгдэхүүний маань шинэчлэгдсэн хувилбар нь бүх талаараа сайжирсан гэдгийг бид бахархалтайгаар мөн бүрэн хариуцлагатайгаар та бүхэнд хүргэж байна. Илүү байгалийн орц найрлагатай, илүү байгаль орчинд ээлтэй, илүү эвтэйхэн савлагаатай. Үүний зэрэгцээ яг л өмнөх шигээ арьсыг үр дүнтэй зөөлрүүлдэг. Та өөрөө шалгаж үзэхийг хүсэж байна уу?  Яг одоо захиалаарай!.