Нарны хамгаалалтын талаар 5 баримт

Өргөн хүрээний хамгаалалт гэж юу вэ, нарны хамгаалалттай бүтээгдэхүүнийг оффист байхдаа хэрэглэх шаардлагатай юу, хэр их хэмжээгээр түрхэх вэ? Нарны хамгаалалтын тостой холбоотой хамгийн түгээмэл асуултуудын хариуг эндээс уншаарай!

SPF хүчин зүйлээс хамааран наранд хэр удаан байж болох вэ? 
SPF (Sun Protective Factor) – гэдэг нь юун түрүүнд хамгаалалтын хувьд хугацаатай хүчин зүйл юм. Дунджаар хүн наранд хамгаалалтгүй ойролцоогоор 10 минут л болж болно. Хэрэв та SPF 10 хүчин зүйлтэй бүтээгдэхүүн түрхсэн бол наранд байх хугацаа 100 минут хүртэл болж нэмэгдэнэ. Хэрэв SPF 30 бол 300 минут гэх мэтээр цааш үргэлжилнэ. Бодит амьдрал дээр бид хоёр цаг тутам нарны хамгаалалтаа сэргээхийг зөвлөдөг, ялангуяа наран шарлагын газар: түүний шинж чанар нь үрэлт, хөдөлгөөн гэх мэт механик үйлдээс үүдэн мөн усанд хүрмэгц сулардаг.   
SPF хүчин зүйлийг хэрхэн сонгох вэ?
Арьсны өнгө цайвар байх тусам, тэр хэмжээгээр SPF хүчин зүйл нь өндөр байхыг шаардана. Нарны шууд тусгалд цайвар өнгийн арьс ердөө л 5 минутын дотор улайж эхэлдэг, харин арай бараан арьстай хүнийх улайж эхлэх хүртэл ойролцоогоор 15 минут орчим болдог. Үүнийг харгалзан бүтээгдэхүүнээ сонгоорой.    

Миний суурь энгэсэг SPF үзүүлэлттэй. Энэ нь нарны хамгаалалттай тос түрхэхгүй байж болно гэсэн үг үү? 
SPF хүчин зүйлтэй суурь энгэсэг арьсыг нарны туяанаас зохих ёсоор хамгаалж чаддаггүй: түүнийг их хэмжээгээр түрхэх боломжгүй ба арьсыг жигд харагдуулах шинж чанар нь хамгаалах шинж чанараа давамгайлдаг. Тиймээс будалт хийхийн өмнө зориулалтын нарны хамгаалалттай тосыг түрхээд сайтар шингэтэл нь хүлээнэ. Дараа нь энгэсгээ тавихдаа болгоомжтой түрхээрэй: хөнгөн товших хөдөлгөөнөөр нарны тосоо арилгалгүй түрхэнэ.  

Хэрэв би бүтэн өдрийн турш оффист байгаа бол нарны хамгаалалт хэрэггүй юу 
Нарны хамгаалалттай бүтээгдэхүүнийг наран шарлагын газар төдийгүй, мөн хот дотор өдөр тутамдаа түрхэх хэрэгтэй – үүлэрхэг цаг агаарт ч, битүү байгууламжид ч, өвөл ч! Нарны цацраг үүл ба цонхыг нэвтлэн, толигор гадаргуугаас ойж, арьсанд шууд нөлөө үзүүлэн, хэт нөсөөжилт ба үрчлээ үүсгэхэд нөлөөлдөг.    

Тосыг жигд нимгэн түрхдэг – энэ нь хангалттай юу? 
Нарны хамгаалалтыг үнэхээр үр дүнтэй байлгахын тулд зузаан түрхэх хэрэгтэй: бүтэн биед түрхэхэд хамгийн багадаа хоолны хоёр халбага тос хэрэглэнэ. Хэрэв шүршигч хэрэглэж байгаа бол, арьсны сантиметр бүрт сайтар цацаад, дараа нь иллэг хийх хөдөлгөөнөөр тараагаарай.    
 
Нарны хамгаалалттай тосыг хэрхэн зөв түрхэх вэ? 
Нарны хамгаалалтын тосыг гэрээс гарахын 15-20 минутын өмнө түрхээд, сайтар шингээж, үйлчилж эхэлтэл нь хүлээгээрэй. Хэрэв та шууд наран шарлагын газар дээр түрхэхээр шийдсэн бол, түрхсний дараах 15-20 минутын хугацаанд таны арьс хамгаалалтгүй, түлэгдэх эрсдэлтэй байгаа гэдгийг анхаараарай.   

Редакторын сонголт 

Multi-Rays технологи ба Шведийн байгалийн нөхөн сэргээгч орцуудын найрлагатай Sun 360 цуврал бүтээгдэхүүн нь арьсыг нарны хорт туяа ба хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаална, шингэний дутагдлаас сэргийлнэ. Өөрт тохирох хэлбэрийг сонгоорой: шүршигч, тос, хүүхдийн тос лосьон эсвэл стик – цаг агаараас үл хамааран хором мөч бүхнийг тааламжтай ба зугаатай өнгөрүүлээрэй. 

Нарны хамгаалалтын бүтээгдэхүүний орц найрлагыг хэрхэн унших, хамгийн найдвартайг хэрхэн сонгох талаар илүү дэлгэрүүлэн уншаарай.    

  

 
 

Зурвас: