Арьсны эрүүл байдал pH-ийн түвшинтэй холбоотой – юуг мэдэх нь чухал вэ?

Эмзэг хэсгийн арьсны зөв арчилгаа ба эрүүл байх үндсэн түлхүүр нь тэнцвэртэй хүчил-шүлтийн орчин юм. рН түвшин гэж юу, яагаад үүнийг алдагдуулж болохгүй, мөн хэрэгтэй бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ? Энэ бүх асуултанд манай мэргэжилтэн Лорна Дэли хариулах болно.

Бидний арьсны рН түвшин огцом өсөх эсвэл буувал, микробиомын дарангуйллаас болж бидний арьсан дахь хамгаалагч бичил биетүүд үгүй болж, төрөлхийн хамгаалах механизм устах аюултай. Энэ нь хуурайшилт, цочрол, мэдрэг байдалд хөтөлж, бүр цаашлаад арьсны өвчин ч бий болж болох юм.

рН түвшин гэж юу вэ?
Энэ нь 0-14 хүртэл нэгжийн хэмжүүртэй хүчлийн хэмжигдэхүүн юм. Үүний тусламжтай хүчиллэг (6,9 хүртэл), саармаг (7) ба шүлтлэг (7,1-ээс) орчинг тодорхойлно. рН тэмдэглэгээ нь устөрөгчийн ионуудын агууламжаас эсвэл арьсны гидролипидийн давхаргаас шалтгаална.

Бидний арьсны рН түвшин ямар вэ?
Хэвийн хэмжээ нь – 5-аас бага зэрэг бага, бага зэрэг хүчиллэг – 3 -аас 7-ийн хооронд (хөдөлгөөнтэй байж болно). Тийм ч учраас, нүүр ба биеийн бүх гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүчиллэг рН-тэй. (онцгой тохиолдлоос, жишээ нь – “псориаз” арьсны өвчний эмчилгээнээс бусад тохиолдолд)

Бидний биеийн өөр өөр хэсгүүдэд рН-ийн түвшин ялгаатай байдаг уу?
Хуйх, гарын алга ба хөлийн ул, нүүр ба биеийн бусад хэсгүүдийн рН түвшин арьсны төлөв байдлаас хамаарч, хэдхэн нэгжийн зөрүүтэй байж болно. Эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн рН түвшин илүү бага байдаг – ойролцоогоор 3,5 – 4,5. Тиймээс ч энэ хэсэгт тусгай бүтээгдэхүүн хэрэглэх нь онцгой чухал! Шүршүүрийн энгийн шингэн саван нь хэт хүчиллэг тул хуурайшуулах, ашигт бактерийг устгах, микрофлорын хэвийн түвшинг алдагдуулах эрсдэлтэй ба энэ бүгд мөөгөнцөр, загатнаа ба улайлтад хүргэнэ. Шингэн болон хатуу саван тэр тусмаа тохиромжгүй: бактерийн эсрэг нэмэлт орцууд нь ашигтай лактобациллуудыг устгадаг. Харин тусгай зориулалтын бүтээгдэхүүнүүд нь эмзэг хэсгийн арьсны зохистой орчинг хадгалж, цочролыг арилгаж, чийгшилтэй байлгана.


Мэргэжилтний сонголт
Шинэчлэгдсэн Feminelle цуврал эмзэг хэсгийн арьсанд зориулсан найрлагатай ба, рН-ийн зохистой түвшинг хадгалахад тусалж, микробиомыг хамгаална. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцүүлэн өөр өөр насанд зориулан бүтээгдсэн, арьс судлал ба эмэгтэйчүүдийн эмч нараар сайшаагдсан, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой юм. Найрлагад нь сүүний хүчил, пребиотикууд ба Шведийн байгалийн гаралтай хандууд багтсан ба байгальд задардаг найрлагатай юм.

Зурвас: Зураг: Oriflame