Skincare
Үндсэн

Таны арьс мэдрэмтгий байж болзошгүйг илэрхийлэх 5 шинж тэмдэг ба тийм бол ямар арга хэмжээ авах вэ?

Published: 2024.03.20 | Author: Andrea Simons

Арьс тань улайж, толботож загатнаж байна уу? Тэгвэл та эмзэг мэдрэмтгий арьстай байж болзошгүй! Дараах хэсгээс арьс яагаад эмзэгшдэг тухай олж мэдээрэй.

дэлгэрэнгүй

Мэдрэмтгий арьс гэж юу вэ?

Мэдрэмтгий арьс маш түгээмэл ба өнөөгийн аж үйлдвэржсэн ертөнцөд хүн амын 50% мэдрэмтгий арьстай байдаг байна. Энэ төрлийн арьс маш амархан хариу үйлдэл буюу реакци үзүүлэхээс гадна хялбархан цочрох хандлагатай байдаг. Мэдрэмтгий арьсны шинж тэмдгүүдэд хуурайших, ширүүсэх, улайх, таталдах, үрэвсэх, загатнах, чимчигнэх, халуу дүүгэх орох бөгөөд тослог арьс хүртэл мэдрэмтгий байж болдог.

Арьс яагаад мэдрэмтгий болдог вэ?

Та төрөлхийн мэдрэмтгий арьстай байж болно эсвэл нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, агаарын хэмийн өөрчлөлт, стресс, хүйтэн агаар, салхи зэргээс үүдэлтэйгээр арьс тань эмзэгшиж болно. Мэдрэмтгий арьстай холбоотой хамгийн гол асуудал арьсны хамгаалагч давхарга гэмтсэнээс үүдэлтэй байдаг. Хамгаалагч давхарга хэвийн байдлаа алдахад мэдрэмжүүд суларч арьс бүх зүйлд хэт мэдрэг болдог.

дэлгэрэнгүй

Та мэдрэмтгий арьстай байж болзошгүйг илтгэх шинж тэмдгүүд

• Цаг агаарын өөрчлөлтөд мэдрэг байх: мэдрэг арьс хүйтэн цаг агаар эсвэл салхинд шууд хуурайшиж, улайж, загатнаж холцруутдаг.
• Нүүрээ угаасны дараа арьс халуу оргих, таталдах эсвэл загатнах мэдрэмж төрдөг: Ихэнх угаагч бүтээгдэхүүнд сульфат ба үнэр оруулагч агуулагддаг бөгөөд мэдрэмтгий арьс эдгээр орцуудад хариу үйлдэл үзүүлдэг.
• Арьс арчилгааны эсвэл нүүр будалтын бүтээгдэхүүн хэрэглэсний дараа арьс чимчигнэдэг: арьс арчилгааны бүтээгдэхүүн чимчигнэх мэдрэмж төрүүлэх ёсгүй тул та хэрэв танд ийм мэдрэмж төрвөл та мэдрэг арьстай байж болзошгүй эсвэл арьсныхаа төрөлд тохиромжгүй бүтээгдэхүүн хэрэглэж байх магадлалтай.
• Таны нүүрэн дээр үрэвсэл гардаг: Хэрвээ таны арьсан дэр маш их үрэвсэл, батга гардаг бол үүнийг зөвхөн тослог арьстай холбох хэрэггүй. Арьс тослог биш байсан ч батга гарч болдог. Арьсны төрлөөс үл хамаарч жижиг батга гарч болдог ба энэ нь арьс хэт мэдрэг болохыг илэрхийлж болзошгүй.
• Арьс тань ширүүссэн ба холцруутдаг: Мэдрэмтгий арьсны хамгаалагч давхарга гэмтсэн байдаг тул чийгээ түргэн алдаж хуурай, ширүүн гадаргуутай болж загатнаж холцруутдаг.

дэлгэрэнгүй

Мэдрэмтгий арьсыг хэрхэн арчлах вэ?

• Бүлээн усаар угаах: Нүүрээ бүлээн усаар угаагаарай. Мэдрэмтгий арьс хэмийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж болзошгүй тул халуун ус хэт ширүүдэж байж болзошгүй. Тиймээс энэ төрлийн арьсыг тайвшруулагч орцуудтай, сульфат ба үнэр агуулаагүй бүтээгдэхүүнээр цэвэрлээрэй.
• Зөөлөн арчилгаа: Нүүрээ угаахдаа эсвэл бүтээгдэхүүн түрхэхдээ зөөлөн хөдөлгөөн хийгээрэй. Үрж эсвэл татаж хэрхэвч болохгүй.
• Чийгийг нь хадгалах: Арьсаа өдөр ч, шөнө ч чийгшүүлээрэй. Мэдрэмтгий арьсны хамгаалагч давхарга гэмтсэн байдаг тул чийгээ алддаг. Тиймээс арьсныхаа эрүүл мэндийг дэмжихэд чийгшил маш чухал үүрэгтэй байдаг.
• Нарны хамгаалалт: Нарны хамгаалалттай тос түрхэж нарны туяанд гарахдаа малгай өмсөөрэй. Түүнчлэн нарны шил зүүх хэрэгтэй. Нарны хамгаалалт агуулсан, мэдрэмтгий арьсанд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн сонгоорой.
• Арьсыг цочроох орцуудаас зайлсхийгээрэй: Үнэр, спирт, синтетик будаг зэрэг арьсыг цочроогч орцуудыг бүү хэрэглээрэй. Эдгээр нь арьсны хэт мэдрэг байдлыг нэмэгдүүлдэг.
• Химийн бодисыг болгоомжтой хэрэглэх: Салицилийн хүчил ба гликолийн хүчил зэрэг мэдрэмтгий арьсанд маш ширүүн нөлөө үзүүлж болзошгүй орцуудыг бүү хэрэглээрэй. Үүний оронд NovAge Skinrelief мэдрэмтгий арьсны иж бүрэн арчилгааны найрлагад орсон ижил үйлчилгээтэй хэрнээ илүү зөөлөн нөлөөтэй DermaLift агуулсан бүтээгдэхүүн сонгоорой.
худалдаж авах
NovAge Skinrelief Pro Resilient тайвшруулах нөлөөтэй нүүр цэвэрлэгч хөөс
(9)
NovAge

NovAge Skinrelief Pro Resilient тайвшруулах нөлөөтэй нүүр цэвэрлэгч хөөс

ТӨГ 81,000

NovAge Skinrelief Pro Resilient арьсыг тайвшруулагч иж бүрэн арчилгаа
Дууссан
(46)
NovAge

NovAge Skinrelief Pro Resilient арьсыг тайвшруулагч иж бүрэн арчилгаа

ТӨГ 426,300

ТӨГ 609,000

Урам зоригийн хэсэг

Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа
Арьс арчилгаа
Арьс арчилгаандаа зайлсхийх хэрэгтэй 6 алдаа

Арьс арчилгаанаасаа хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна уу? Тэгвэл арьс арчилгаанд гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай алхам алхам хөтөчтэй дараах хэсгээс танилцаарай.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль