Хүчирхэг эрдэс бодис: магнийн давуу талууд
Нийтэлсэн: 2024.08.14 | Зохиогч: Зохиогч: Изабэлла Ли, Oriflame-ийн Хоол тэжээлийн зөвлөлийг гишүүн, хоол тэжээлийн мэргэжилтэн
Ихэнхдээ "хүчирхэг эрдэс" гэж нэрлэгддэг магни нь бие махбодын олон үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг нэн чухал тэжээллэг бодис юм. Ийнхүү чухал эрдэс хэдий ч, олон хүмүүс магнийн өргөн хүрээний ашиг тус, эрүүл мэндийг хэрхэн сайжруулдгийг мэддэггүй. Энэ нийтлэлд магнийн ач холбогдол, түүний ашиг тус, зохистой хэрэглээний тухай мэдээлэл өгөх болно.
Магни гэж юу вэ?
Магни нь хүний биед 300 гаруй биохимийн урвалд оролцдог амин чухал эрдэс юм. Тэрээр булчин, мэдрэлийн үйл ажиллагаа, цусны даралт, уургийн нийлэгжилт зэрэг янз бүрийн үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг. Мөн магни нь эрч хүч боловсруулах, ДНХ, РНХ-ийн нийлэгжилтэд зайлшгүй шаардлагатай.
Магнийн үндсэн ашиг тус
Магни булчин ба мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмждэг
Магни нь булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр байгалийн кальцийг блоклогч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд агшилтын дараа булчингуудыг тайвшруулахад тусалдаг. Магни ба кальцийн тэнцвэрт байдал нь булчингийн агшилтаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай. Магни нь судсыг суллаж тайвшруулж, дасгал хийсний дараа даралтыг бууруулахад тусалдаг. Үүнээс гадна магни нь мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулж, тархи болон биеийн бусад хэсгүүд хоорондын зохистой харилцан холбоог хангадаг.
Магни ясны эрүүл мэндийг дэмждэг
Магни нь хүний биед хамгийн их агуулагддаг дөрөв дэх эрдэс бөгөөд 60 орчим хувь нь ясанд хадгалагддаг. Тус эрдэс нь ясны нягтрал, бат бөх чанарыг хадгалахын тулд кальци ба D аминдэмтэй нийлмэл ажилладаг. Кальцитай адил ясны магнийн агууламж нас ахих тусам буурдаг. Магнийн зохистой хэрэглээ нь ясны эрдэст бодисын нягтралыг ихэсгэж, улмаар ясны сийрэгжилт, ясны хугарал үүсэх эрсдэлийг бууруулдаг.
Магни зүрхний эрүүл мэндэд ач тустай
Магни нь зүрхийг эрүүл байлгах, цусны даралтыг зохицуулах, артерийн судасны шохойжилтоос урьдчилан сэргийлэх ба зүрхний хэмнэлийг хэвийн болгоход чухал үүрэгтэй. Судалгаанаас харахад магни нь цусны даралт ихсэх, атеросклероз зэрэг зүрх судасны өвчний эрсдэлийг мөн бууруулдаг байна. Магни нь судсыг суллаж тайвшруулж, тромбоцитын хуримтлалыг бууруулж, үрэвслийг дарах замаар зүрх судасны эрүүл мэндийг бүхэлд нь дэмждэг.
Магни цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг
Магни нь глюкоз, инсулины солилцоонд, мөн глюкозын шингээлтийг зохицуулж, инсулинд мэдрэмтгий байдлыг сайжруулж, цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх магни нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулж, хэдийнээ оношлогдсон хүмүүсийн байдлыг илүү сайн зохицуулахад тусалдаг ба чихрийн шижин өвчний хүндрэлийн эрсдлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Магни нь стрессийн менежментийг дэмждэг
Магни нь тархины үйл ажиллагаа ба сэтгэл санааны байдлыг зохицуулахад зайлшгүй шаардлагатай бөгөөд стрессийн хариу урвалыг зохицуулж, түгшүүр, сэтгэлийн хямралын эрсдэлийг бууруулдаг. Магнийн дутагдал нь бие махбодын стрессийг тэсвэрлэх чадварыг бууруулж, стрессийн дааврын хэмжээ нэмэгдэж, нейротрансмиттерийн тэнцвэргүй байдлыг үүсгэдэг. Стресс, түгшүүр, нойр дутуу байх үед хүний биеийн магнийн хэрэгцээ нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ.
Манги нь нойрны чанарыг нэмэгдүүлдэг
Магни нь мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй тул нойрыг сайжруулдаг. Тэрээр нейротрансмиттерийг зохицуулахад тусалж, мелатонины түвшинг (унтах-сэрэх мөчлөгийг хянадаг даавар) нэмэгдүүлж, мэдрэлийн системийг тайвшруулдаг. Магнийн хангалттай хэмжээ нь нойрны чанарыг сайжруулж, нойргүйдлийн шинж тэмдгийг бууруулж, ерөнхийдөө илүү сайн амрааж өгдөг.
Магни мигренийг бууруулдаг
Магни нь мигрень өвчнөөс урьдчилан сэргийлэх, зовиурийг нь багасгахад тусалдаг нь батлагдсан. Нейротрансмиттерийн зохицуулалт, судсыг суллах нөлөө нь мигрень өвчнийг эмчлэхэд үр дүнтэй байдаг. Магнийн дутагдал нь, ялангуяа сарын тэмдэгтэй холбоотой мигреньтэй хүмүүст энэхүү өвчин илрэх магадлалыг нэмэгдүүлдэг бөгөөд магнийн нэмэлт тэжээлийг хэрэглэснээр мигренийн давтамж ба эрчим бууруулдаг.
Сарын тэмдэг ирэхийн өмнөх зовиурыг (PMS) бууруулах нөлөө
Сэтгэлийн хямрал, бухимдал зэрэг хөнгөн хэлбэрийн PMS-тэй эмэгтэйчүүд магни, В6 витаминыг хэрэглэх нь ашигтай болохыг судалгаагаар тогтоожээ.
Магнийн эх үүсвэр
Магни нь дэлхийн царцдас (жишээ нь, доломит) болон далайд (жишээлбэл, далайн ус) элбэг агуулагддаг эрдэс бөгөөд далай дахь хувилбар нь ерөнхийдөө биологийн хүртээмжтэй байдаг тул биед шингэж, хэрэглэхэд хялбар байдаг. Магнийн бие махбодод үзүүлдэг олон чухал үүргийг харгалзвал дутагдлаас нь сэргийлэхийн тулд тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Магнийн ашиг тусыг мэдрэхийн тулд магниар баялаг хоол хүнсийг хэрэглэх нь чухал. Магнийн хамгийн баялаг эх үүсвэрүүдийн заримыг дурдвал бууцай, самар, үр, овьёос зэрэг боловсруулаагүй үр тариа (бүхэл үр тариа) бг навчит ногоонууд орно. Дараа нь буурцагт ургамал (жишээлбэл, вандуй, сэвэг зарам), жимс, загас, мах орно.
Дүгнэлт
Магни нь олон ашиг тустай хүчирхэг эрдэс бөгөөд эрүүл мэнд, сайн сайхан байдлыг оновчтой байлгахад амин чухал үүрэгтэй. Магниар баялаг хоол хүнсийг хоолны дэглэмдээ оруулснаар эсвэл нэмэлт тэжээлийг хэрэглэснээр та энэхүү хүчирхэг эрдсийн санал болгож буй бүхий л ашиг тусыг хүртэх боломжтой.
Эх сурвалж
Barbagallo M, Dominguez LJ. Magnesium and type 2 diabetes. World J Diabetes. 2015 Aug 25;6(10):1152-7. doi: 10.4239/wjd.v6.i10.1152.
Barbagallo M, Veronese N, Dominguez LJ. Magnesium in Aging, Health and Diseases. Nutrients. 2021 Jan 30;13(2):463. doi: 10.3390/nu13020463.
De Souza MC, Walker AF, Robinson PA, Bolland K. A synergistic effect of a daily supplement for 1 month of 200 mg magnesium plus 50 mg vitamin B6 for the relief of anxiety-related premenstrual symptoms: a randomized, double-blind, crossover study. J Womens Health Gend Based Med. 2000;9(2):131-139. doi:10.1089/152460900318623.
Gröber U, Schmidt J, Kisters K. Magnesium in Prevention and Therapy. Nutrients. 2015 Sep 23;7(9):8199-226. doi: 10.3390/nu7095388.
Lopresti AL. The Effects of Psychological and Environmental Stress on Micronutrient Concentrations in the Body: A Review of the Evidence. Adv Nutr. 2020 Jan 1;11(1):103-12. doi: 10.1093/advances/nmz082.
Pickering G, Mazur A, Trousselard M, et al. Magnesium Status and Stress: The Vicious Circle Concept Revisited. Nutrients. 2020 Nov 28;12(12):3673. doi: 10.3390/nu12123673.
Pickering G, Mazur A, Trousselard M, et al. Magnesium Status and Stress: The Vicious Circle Concept Revisited. Nutrients. 2020 Nov 28;12(12):3673. doi: 10.3390/nu12123673.
Rawji A, Peltier MR, Mourtzanakis K, et al. Examining the Effects of Supplemental Magnesium on Self-Reported Anxiety and Sleep Quality: A Systematic Review. Cureus. 2024 Apr 29;16(4):e59317. doi: 10.7759/cureus.59317.
Rude RK, Gruber HE. Magnesium deficiency and osteoporosis: animal and human observations. J Nutr Biochem. 2004 Dec;15(12):710-6. doi: 10.1016/j.jnutbio.2004.08.001.
Volpe SL. Magnesium in disease prevention and overall health. Adv Nutr. 2013 May 1;4(3):378S-83S. doi: 10.3945/an.112.003483