Wellosophy Wellness Pack-тэй эрүүл мэндээ дэмжээрэй! Зөвхөн танд онцгой хоол тэжээлийн хэрэгцээ, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зорилгыг тань харгалзсан тус хандлага нь хамгийн зөв цагт, танд хамгийн хэрэгтэй тэжээлийг өгөх болно. Тэгэхээр Хувь хүний хэрэгцээг харгалзсан Вэлнэс Пэктэй шийдлүүд хэрхэн таны эрүүл мэндийн аян замд нөлөөлөл үзүүлэхийг олж мэдэцгэе!
Хүн бүр цорын ганц байдаг. Хоол тэжээлийн хэрэгцээ ч мөн адил. Эрүүл мэндийн зорилгууд ч өөр байдаг ба үүнд нас, тухайн нөхцөл байдал ч мөн орно. Хувь хүний хэрэгцээг харгалзсан хоол тэжээлийн хандлага нь тухай хүний цор ганц онцлогууд, ген, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал, хооллолтын хэв маяг зэргийг харгалздаг.
Oriflame нь хоол тэжээлийн "бүгдэд тохирсон" аргачлал байдаггүй гэж үздэг. Иймээс бид таны хоол тэжээлийн зөвхөн танд онцгой хэрэгцээг хангахад зориулагдсан Wellosophy Wellness Pack-ийг танилцуулж байна. Энэ нь дараахыг агуулна:
Алхам 1: Хоол тэжээлийн онлайн дэлгэрэнгүй үнэлгээ
Бүртгэлтэй хоол тэжээлийн мэргэжилтнүүд болон хоол зүйч нарын бүтээсэн манай дэвшилтэт онлайн хоол тэжээлийн үнэлгээ нь таны хооллолт, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зорилгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулдаг. Үнэлгээ нь хэд хэдэн чухал хэсгийг хамарна:
• Хооллолт: Идэх зуршлын тань мэдээллийг авч, амьдралын хэв маягийг тань харгалзаж зөвлөмж өгнө.
• Амьдралын хэв маяг: дасгал хөдөлгөөн, стрессийн түвшин, нойр, хүрээлэл зэрэг өдөр тутмын дадлууд таны үнэлгээнд нээн чухал үүрэгтэй байдаг.
• Эрүүл мэндийн зорилго: Та эрч хүчийг нэмэгдүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах эсвэл ерөнхий эрүүл мэндээ сайжруулахыг зорьж байгаа эсэхээс үл хамааран тодорхой зорилгодоо дүн шинжилгээ хийх нь нэмэлт тэжээлийн төлөвлөгөөгөө тохируулахад тусална.
Төгс эрүүл мэндийн багцаа өөртөө тохируулаарай
Алхам 2: Дэлгэрэнгүй дүн шинжилгээ
Үнэлгээг хийж дууссаны дараа бид дэвшилтэт алгоритмуудаа ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг. Энэхүү шинжилгээ нь нэмэлт тэжээлээр хангаж болох хоол тэжээлийн дутагдлыг тодорхойлж, амьдралын хэв маягийн хүчин зүйл, эрүүл мэндийн зорилго нь таны эрүүл мэнд, хоол тэжээлийн ерөнхий хэрэгцээнд хэрхэн нөлөөлж байгааг үнэлдэг.
Алхам 3: Зөвхөн таны хэрэгцээнд зориулагдсан Wellness Pack
Үнэлгээний үр дүнд үндэслэн бид танд өдөр тутмын нэмэлт тэжээлийн багцын зөвлөмжийг өгнө. Эдгээр зөвлөмжүүд нь ихэвчлэн дараахыг агуулдаг:
• Аминдэмүүд ба эрдэс бодисууд: боломжит дутагдлыг нөхөж ерөнхий эрүүл мэндийг дэмжих бичил тэжээлүүд, тухайлбал дархлааг дэмжигч, коллагеныг бүрдүүлэгч ба мэдрэлийн үйл ажиллагааг дэмжигч С аминдэм гэх мэт.
• Фитотэжээлүүд ба адаптоген ургамлууд: Ургамлаас гаргаж авдаг эдгээр бодисууд нь антиоксидант ба үрэвслийн эсрэг шинж чанартай тул эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, нимбэгийн тос тайвшрахад тусалдаг.
• Зорилтот нэмэлт тэжээл: Хоол боловсруулах системд ашиг тустай ашигтай бактери эсвэл зүрхэнд ач тустай Омега-3 зэрэг эрүүл мэндийн тусгай асуудлыг чиглэсэн нэмэлт тэжээлийг хэлнэ.
Хоол тэжээлийн дутагдал болон хэрэгцээг хангаснаар таны бие оновчтой үйл ажиллагаандаа шаардлагатай бүхнийг авах боломжтой*. Амьдралын тань хэв маягт нийцүүлэн, эрүүл хооллолтын дадал зуршлыг дэмжих зорилгоор танд тохирсон хоолны дэглэмийн зөвлөгөөг мөн өгнө.
Алхам 4: Өдөр тутмын хоол тэжээлийн авсаархан багц
Нэмэлт тэжээлийг өдөр тутамд шаардлагатай тунгаар авсаархан багцалснаар олон савлагаа болон тунг холих, мартах зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой.
Хувь хүний хэрэгцээг харгалзсан хоол тэжээлийн ирээдүй
Технологи хөгжихийн хэрээр хувь хүнд тохирсон хоол тэжээл улам бүр хөгжсөөр байх болно. Генетикийн шинжилгээ, гэдэсний микробиомын шинжилгээ, хиймэл оюун ухааны шинэлэг технологи нь үнэлгээг сайжруулж, хувийн зөвлөмжийг илүү нарийвчлалтай, үр дүнтэй болгох болно. Мөн түүнчлэн гарт эсвэл биеп зүүдэг технологийг нэгтгэснээр бодит цагийн өгөгдлийг авч, улмаар хоол тэжээлийн төлөвлөгөөг илүү оновчтой гаргах боломжтой.
Танд бэлэн шийдэл үргэлж бий
Хувь хүний хэрэгцээг харгалзсан Wellosophy Вэлнэс Пэк нь таны эрүүл мэндийн өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маягийг үнэлснээр таны хэрэгцээ, эрүүл мэндийн зорилгыг дэмжих тусгайлсан зөвлөмжийг өгдөг. Эрүүл мэнд бол динамик зүйл юм, таны хоол тэжээлийн хэрэгцээ ч мөн адил. Таны эрүүл мэндийн зорилго эсвэл амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд дахин үнэлгээнд хамрагдах боломжтой. Ингэснээр таны нэмэлт тэжээлийн хэрэгцээ таны өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн хэвээр байх болно. Хоол тэжээлийн ирээдүйг хүлээн авч, эрүүл мэнд, сайн сайхан байдлынхаа төлөө идэвхтэй алхам хийгээрэй.
Хүнсний нэмэлт тэжээл нь олон төрлийн шим тэжээлийг агуулсан, тэнцвэртэй хооллолтыг дэмжихгүй.
Зохиогчийн тухай:
Caroline Cummins MSc нь бүртгэлтэй хоол тэжээлийн мэргэжилтэн бөгөөд Орифлэймийн Хоол тэжээлийн зөвлөлийн гишүүн юм.