Иж бүрэн арчилгаа нь үйлчлэх нөлөөг харилцан эрчимжүүлэх зарчмаар ажилладаг: бүтээгдэхүүн тус бүрийн найрлага нэгнийгээ дэмждэг. Та бүтээгдэхүүн тус бүрийг дангаар нь ч хэрэглэж болох ч, зөвхөн иж бүрдэл л дээд зэргийн үр дүнд хүргэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй сорилууд баталжээ.
АЛХАМ 1: ЦЭВЭРЛЭГЭЭ
Цэвэрлэгээ нь арьсыг бэлдмэл ба тос түрхэхэд бэлдэж шингэцийг нь нэмэгдүүлдэг.
Шинжлэх ухааны сорилоор баталгаажсан: NovAge нүүр угаагч гел-тоник нь нүүр угаагч гел болон цэвэрлэгч тоникийг тус тусад нь хэрэглэсэн мэт үр дүн үзүүлнэ. Арьсан дээрх бохирдол болон нүүрний будгийг хамгаалагч давхаргыг нь гэмтээлгүй зөөлөн цэвэрлэнэ, мөн арьсыг чийгшүүлж тэнцвэржүүлэн зөөлөн, чанга болгож таатай мэдрэмж төрүүлнэ.
АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬСНЫ АРЧИЛГАА
Зовхины арьс илүү нимгэн ба зөөлөн байдаг тул хөгшрөлтийн шинж тэмдгүүд энэ хэсэгт хамгийн түрүүнд илэрдэг. Тиймээс зөөлөн бүтэцтэй зовхины тосыг заавал хэрэглэх хэрэгтэй, өдрийн эсвэл шөнийн тос түүнийг хэрхэвч орлохгүй.
NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг зовхины тос хайлах мэт хөнгөн бүтэцтэй тос нь нүдний орчмын арьсны харагдах байдлыг хормын дотор сайжруулна, нүдний гаднах өнцгийн ба нүдний доод үрчлээг, мөн хаван ба нүдний орчмын бараан хүрээг багасгана.
АЛХАМ 3: ИДЭВХЖҮҮЛЭГЧ
Идэвхжүүлэгчийн үүрэг бол арьсанд тэжээл өгч өдрийн ба шөнийн тосны үйлчилгээг нэмэгдүүлэх юм. Бэлдмэл нь идэвхт орцуудыy өндөр агууламжтай бөгөөд энэ нь арьсны гүнд нэвтэрч, дотроос нь үрчлээг түлхэж тэнийлгэнэ, өдөр ба шөнийн тосны үйлчилгээг нэмэгдүүлнэ.
NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг нүүрний бэлдмэл арьсыг чийгээр дүүргэж, эрүүл гялбаатай, жигд болгон, коллагены боловсруулалтыг эрчимжүүлж, үрчлээг үл мэдэгдэм болгох бөгөөд аажимдаа арьсны харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулна.
АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА
Иж бүрэн арчилгааны тосууд үр нөлөөгөөрөө ялгаатай: өдрийн тос өдрийн туршид арьсыг чийгшүүлж, UV туяанаас арьсыг хамгаалдаг бол идэвхтэй найрлагад хамгийн мэдрэмтгий үед шөнийн тос нь арьсыг сэргээж, тэжээлээр хангадаг.
NovAge Ecollagen Wrinkle Power SPF 30 үрчлээний эсрэг өдрийн тос арьсыг тэжээлээр хангаж, үрчлээг илүү үл мэдэгдэм болгоно мөн арьсны хөгшрөлтийг удаашруулна, харин шөнийн тос нь коллагены боловсруулалтыг эрчимжүүлнэ.
РЕДАКТОРЫН СОНГОЛТ
Шинэчлэгдсэн Novage Ecollagen Wrinkle Power хормын дотор үрчлээг 49%* хүртэл багасгана, тогтмол хэрэглэснээр арьсны хөгшрөлтийг удаашруулна.
Патентлагдсан трипептид-технологи, бага молекулт гиалуроны хүчил болон цагаан уул цэцгийн эсийн өсгөврийн хандад суурилсан найрлага нь арьсыг чийгээр хангаж, гаднах орчны бохирдлоос хамгаалж, коллагены боловсруулалтыг идэвхжүүлнэ.
*NovAge Ecollagen Wrinkle Power иж бүрэн арчилгааны эхний хэрэглээний дараа үрчлээний хэмжээ багассан шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн .Шинжлэх
ухааны сорил Ori-derm лабораторид 2017 оны 8 сарын 14-с 2017 оны 11 сарын 10-ны хооронд 26 эмэгтэй оролцогчтой хийгдсэн.