1. Бэлтгэл
Эхлээд арьсныхаа төрлийг тодорхойлох хэрэгтэй. Угаасны дараа хэр богино хугацаанд арьс тослог, гялгар болдгоо анзаарах хэрэгтэй. Хэрэв бараг шууд болдог бол таны арьс тослог, хэрэв өдрийн цайны үед бол таны арьс хэвийнд тооцогдох магадлалтай. Хэрэв таны арьс оройг хүртэл мат хэвээрээ байдаг бол, хуурай.
Зөвхөн арьсныхаа төрөлд таарсан үндсэн арчилгааны бүтээгдэхүүнүүд сонгоорой. Харин тохиромжгүй бүтээгдэхүүн сонгохгүй байх тал дээр анхаараарай. Жишээ нь, хуурай арьстай бол гүн цэвэрлэгч нүүр угаагч бүтээгдэхүүн авах хэрэггүй, таны арьсыг хэт хуурайшуулж төрөлхийн тослогийн тэнцвэрийг алдагдуулна.
2. Өглөө ба орой: иж бүрэн арчилгаа
Иж бүрэн шийдлүүд бол эхний ээлжинд төгс хувилбар юм. Та өдөрт ердөө 2 удаа 2 минут зарцуулаад арьсандаа шаардлагатай тэжээллэг бодисуудыг нь өгнө. Иж бүрэн арчилгааны бүтээгдэхүүнүүдийн найрлага нь бие биеийнхээ үйлчилгээг нэмэгдүүлдэг бөгөөд бүгд өөрийн гэсэн үүрэгтэй байдаг.
3. Унтахын өмнө: шөнийн маск
Хэрэв та бүхэл өдрийг хүйтэн агаарт эсвэл хуурай агаартай ажлын байранд өнгөрөөсөн бол шөнө арьсаа NovAge маскаар эрхлүүлээрэй. Энэ маск нь таны алжаалын шинж тэмдгүүдийг шууд арилгах болно. Гүн чийгшүүлж, тэжээх үйлчилгээтэй бөгөөд гиалуроны хүчил ба тоснууд агуулдаг.
4. Долоо хоногт нэг удаа: СПА арчилгаа
Үндсэн арчилгааг тогтмол хийж сурсныхаа дараа долоо хоног нэг удаа СПА-арчилгаа хийж сураарай. Зарим бүтээгдэхүүнүүд арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг ч идэвхтэй орцууд нь их хэмжээгээр агуулагддагаас болоод өдөр тутамд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Гүн гуужуулалтаас эхлээрэй. Энэ нь үхэжсэн эсүүдийг арилгаж, нүх сүвийг цэвэрлэж, арьсны гадаргууг жигд болгож гэрэлтүүлдэг.
5. Өдөр бүр: нарны хамгаалалтын тос
Чанартай нарны хамгаалалтын бүтээгдэхүүнүүд нь зөвхөн нарлаг өдөр бус үүлэрхэг өдөр ч шаардлагатай. Хэт ягаан туяа нь үүлний цаанаас ч нэврэх чадалтай бөгөөд гялгар гадаргуун дээр ойж тусдаг. Иж бүрэн арчилгааны сүүлийн алхамд нарны хамгаалалтын тос түрхээрэй. Энэ нь арьсныхаа эрүүл байдлыг хадгалахад хийж буй том хөрөнгө оруулалт юм.