Таны уруул илүү үзэсгэлэнтэй харагдана: төрөлхийн мэт том уруултай харагдах нууц

Хэрэв зовхины будгийн өнгийг сонгох ба уусган будахад маш их цаг зарцуулдаг бол, харин нүдэндээ нум зурахад бүр амьсгалж ч болдоггүй бол, уруулын будгийн хувьд, анхны харцаар, хялбар санагдах байх. Ганц хөдөлгөөнөөр түрхлээ тэгээд гүйлээ! Урууландаа арай илүү цаг зарцуулаад үзээрэй. Энгийн алхам таны нүүр будалтанд арван оноо нэмэхүйц өөрчлөлтийг өгч чадах үр дүнг нь та хараад гайхах болно.

1. Бэлтгэл
Будалт бэлтгэгдсэн уруул дээр илүү тогтоно. Тиймээс гуужуулалтаас эхлээрэй. Зөгийн бал ба бага зэрэг элсэн чихэр холиод гэрийн нөхцөлд гуужуулагчийг бэлдэж болно. Уруулдаа түрхэхдээ энгийн шүдний сойз ч ашиглан иллэг хийн маягаар түрхэж болно. Үүний дараа эрчимтэй чийгшүүлэгч, арчлагч бальзам түрхээрэй.

2. Суурь
Төгс суурь тавих эхний арга бол – уруулын будгийн өнгөтэй зохицох харандаа. Харандаа нь будгийг илүү тод өнгөтэй болгохоос гадна тогтцыг уртасгана. Хэрэв төрөлхийн мэт нөлөөг хадгалж, бага зэргийн гялбаа нэмэхийг хүсвэл тунгалаг өнгийн праймер буюу уруулын суурь-бальзам түрхээрэй: энэ нь будаг урсаж арилахаас сэргийлэх бөгөөд гадаргууг жигд болгоно. Уруулын гол хэсэгт бага гэрэлтүүлэгч түрхээд, харин доод уруулын доор бага зэргийн мат сүүдэр тавьж өгөөрэй – нүүр хэлбэржүүлэх цуглуулгаас та олох болно.

3. Хүрээ 
Энэ шатан дээр та бүхнийг хийж болно! Илүү том харагдуулахыг хүсэж байна уу? Хүрээгээ зурахдаа бага зэрэг давуулаад зураарай. Хэтрүүлж болохгүй шүү! Төрөлхийн мэт харагдуулахын тулд харандааны үзүүрийн өргөнөөс хэтрүүлэлгүй давуулах хэрэгтэй. Таны уруулын хэмжээ хоорондоо хэт ялгаатай болоод байна уу? Нэгийг нь хүрээг давуулан, нөгөөх нь хүрээн дотор зурж харагдах пропорцыг тааруулаарай.

4. Өнгө ба бүтэц
Уруулын будгийн өнгөө сонгоорой. Сонгодог тослог бүтэцтэй нь дээд зэргийн төрөлхийн мэт харагдуулах болно: өнгө нэмэхийн зэрэгцээ уруулын төрөлхийн бүтцийг хадгалж харагдуулах болно. Гялбаатай уруулын будаг нь илүү залуу харагдуулна. Мат уруулын будаг нь дэгжин төрхтэй харагдуулахаас гадна, уруулыг том харагдуулах бидний бяцхан залийг маш сайн нууж далдална. Гялалзуулагч талстуудтай будаг нь уруулд супер хэмжээ нэмнэ: уруулын зөвхөн гол хэсэгт, эсвэл супер од адил гялалзахыг хүсвэл уруулыг бүхэлд нь будаарай.



5. Дүрмийн талаар март!
Бүх эмэгтэйчүүд уруулын будгийг өөрийнхөөрөө түрхдэг. Зарим нь багс ашиглана, зарим нь хурууныхаа өндгөөр түрхэнэ, үлдсэн нь бүр толь ч ашиглалгүй шууд будна. Аль нь чухам зөв бэ? Танд аль нь эвтэйхэн тэр нь л зөв! Үр дүнд нь үзэсгэлэнтэй ба жигд өнгөтэй л болж байвал та бүгдийг маш сайн хийж байна гэсэн үг. Хамгийн гол нь харандааны хүрээг бүхэлд нь дүүргэхийн тулд үзүүр хэсгийг гүйцэт будахаа мартуузай. Хэрэв та тод өнгийг сонгосон бол, илүү төгс будалт хийхэд багсыг өө дарагчтай хэрэглээрэй.

Зурвас: Зураг: Oriflame

Худалдаж авах

Холбоотой нийтлэлүүд