NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг зовхины тосNovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг зовхины тос
NovAge

NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг зовхины тос

33979
ТӨГ 52,000 ТӨГ 65,000
15  мл.

Хайлах мэт хөнгөн бүтэцтэй тос нь нүдний орчмын арьсны харагдах байдлыг хормын дотор сайжруулна*, нүдний гаднах өнцгийн ба нүдний доод үрчлээг, мөн хаван ба нүдний орчмын бараан хүрээг багасгана*.


ХОРМЫН ДОТОР:

  • Арьсыг сэргээнэ, хаван ба бараан хүрээг багасгана;
  • Гялалзагч бичил талстуудтай Optical Pearl технологи ба кофеины тусламжтай арьсны харагдах байдлыг сайжруулж арьсанд хөнгөн гялбаа бэлэглэнэ;
  • Арчлагч орцуудын иж бүрдэл нь арьсыг нөхөн сэргээж хамгаална.

ТОГТМОЛ ХЭРЭГЛЭСЭН НӨХЦӨЛД:

  • Патентлагдсан трипептид-технологи нь коллагены боловсруулалтыг эрчимжүүлснээр нүдний орчмын үрчлээг аажимдаа багасгана;
  • Нүдний орчмын арьсыг цайруулна, тэжээнэ ба зөөлрүүлнэ*.

Үр дүнтэй байдал нь хэрэглэгчдийн сорилоор батлагдсан.

Арьс судлаачдын сорилд хамрагдсан.

Үнэргүй.


Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Ecollagen Wrinkle Power (31786) иж бүрэн арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдийн хамт өглөө ба орой бүр цэвэрлэж бэлдсэн арьсандаа түрхээрэй.


*Хэрэглэгчдийн сорилын дүн.

Нүдний орчмын арьс нь маш мэдрэмтгий бөгөөд нимгэн байдаг учир ердийн тоснуудын идэвхтэй орцууд нь арьсыг цочроож болзошгүй. Тиймээс нүдний орчмын арьсанд хаван үүсгэж таагүй мэдрэмж төрүүлэхгүй хөнгөн бүтэцтэй тусгай бүтээгдэхүүн шаардлагатай.


  1. Гарын арын хэсэг дээрээ бага зэрэг тос гаргана. Нэг нүдэнд цагаан будаанаас илүүгүй хэмжээтэй байхад хангалттай.
  2. Ядам хуруугаараа нүдний ухархайн ясанд түрхэж тараагаарай. Тосыг зовхины арьсанд шууд түрхэхгүй ба нүдэнд орохоос сэргийлээрэй.
  3. Бүрэн шингэтэл нь ядам хурууны өндгөөрөө товших байдлаар түрхээрэй.

Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Ecollagen Wrinkle Power (31786) иж бүрэн арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдийн хамт өглөө ба орой бүр цэвэрлэж бэлдсэн арьсандаа түрхээрэй.


Иж бүрэн арчилгаа нь үйлчлэх нөлөөг харилцан эрчимжүүлэх зарчмаар ажилладаг: бүтээгдэхүүн тус бүрийн найрлага нэгнийгээ дэмждэг. Иж бүрэн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг тусад нь хэрэглэх боломжтой ч хамтад нь хэрэглэх нь 7 дахин илүү үр дүнтэй* байдаг нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан!


*NovAge Ultimate Lift, NovAge Ecollagen Wrinkle Power, NovAge True Perfection ба NovAge Time Restore иж бүрэн арчилгааг хэрэглэсэн байдлыг NovAge холбогдох иж бүрдлийн цэвэрлэгч бүтээгдэхүүн ба өдрийн тостой хамт хэрэглэсэн байдлыг харьцуулсан шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын үр дүн.

  • Патентлагдсан Трипептид-технологи (hydrolyzed rice protein, triticum monococcum seed extract, hydrolyzed yeast protein): улаан буудай, будаа, хөрөнгөөс гаргаж авдаг гурван төрлийн ургамлын пептид дээр суурилдаг. Пептидүүд нь хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй: будаа нь эсийн эрч хүчийг идэвхжүүлдэг, буудай нь ДНХ-ийн гэмтлээс сэргийлэх антиоксидантын нөлөөтэй ба хөрөнгө нь коллагены боловсруулалтыг эрчимжүүлдэг. Лабораторийн нөхцөлд пептид тус бүр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх чадвартай бол хамтдаа тэд ер бусын үр нөлөө үзүүлдэг - тус бүр нь дангаараа байсантай харьцуулбал коллагены нийлэгжилт хоёр дахин идэвхтэй явагддаг.

  • Кофеин (сaffeine): цусны эргэлтийг сайжруулж нүдний орчмын хаван ба бараан хүрээг багасгана, гялбаатай харагдуулна.

  • Арчлагч иж бүрдэл (conditioning complex): арчлагч ба чийгшүүлэгч орцуудын хослол нь нүдний орчмын зөөлөн арьсыг тэжээнэ, чийгээр дүүргэнэ, хамгаална.

  • Optical Pearl технологи (Optical Pearl Technology): гэрлийг талст мэт ойлгуулдаг, арьсны бүтэц ба өнгийг мэдэгдэхүйц сайжруулж толигор харагдуулдаг эрдэс бодисын бичил талстуудыг агуулдаг.

Орц найрлага

AQUA, PROPANEDIOL, GLYCERIN, COCOS NUCIFERA OIL, ISOPROPYL MYRISTATE, CETYL ALCOHOL, BUTYROSPERMUM PARKII BUTTER, DIMETHICONE, RICINUS COMMUNIS SEED OIL, SORBITAN STEARATE, METHYL METHACRYLATE CROSSPOLYMER, TETRAHYDROXYPROPYL ETHYLENEDIAMINE, MICA, CAFFEINE, GLYCERYL STEARATE, PEG-100 STEARATE, BENZYL ALCOHOL, IMIDAZOLIDINYL UREA, BUTYLENE GLYCOL, CARBOMER, ALLANTOIN, CERA ALBA, 1,2-HEXANEDIOL, CAPRYLYL GLYCOL, DISODIUM EDTA, HYDROGENATED CASTOR OIL, COPERNICIA CERIFERA CERA, TRITICUM MONOCOCCUM SEED EXTRACT, TIN OXIDE, HYDROLYZED RICE PROTEIN, HYDROLYZED YEAST PROTEIN, CI 77891
Арьс тань танаас ч залуу харагдаж байна! Бид NovAge Ecollagen үрчлээтэй тэмцэгч шинэчлэгдсэн цувралаа та бүхэнд танилцуулж байна! Дэвшилтэт хоёр идэвхт орц нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг зөөлөн, толигор ба залуу болгоно.