NovAge
NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг шөнийн тос
Бүх сэтгэгдлийг 0 үзэх

Тайлбар

Гүн тэжээллэг тос нь үрчлээг багасгаж арьсыг толигор, зөөлөн болгохын зэрэгцээ өглөөнөөс гялбаатай* болгоно, шөнийн туршид нөхөн сэргээж коллагены боловсруулалтыг эрчимжүүлнэ.


ХОРМЫН ДОТОР:

  • Ниацинамидын тусламжтай арьсны төрөлхийн ус тослогийн түвшинг бэхжүүлж нөхөн сэргээнэ;
  • Е аминдэм нь өдрийн туршид гаднах орчны нөлөөнөөс үүдэж болох үр дагаврыг саармагжуулна;
  • Ши тостой хөөсөн бүтэц нь арьсан дээр хайлах мэт шингэнэ.

ТОГТМОЛ ХЭРЭГЛЭСЭН НӨХЦӨЛД:

  • Арьсны хамгаалагч давхаргыг 28%-р илүү бат бөх болгоно**;
  • Патентлагдсан трипептид-технологи нь эсийн коллагены боловсруулалтыг эрчимжүүлснээр үрчлээг багасгана;
  • Арьсыг толигор ба гялбаатай болгоно.


Үр дүнтэй байдал нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорил ба хэрэглэгчдийн сорилоор батлагдсан.

Арьс судлаачдын сорилд хамрагдсан.


Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Ecollagen Wrinkle Power (31786) иж бүрэн арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хамт орой бүр эрчимжүүлэгч бэлдмэлийн дараа хэрэглээрэй.


*NovAge Ecollagen Wrinkle Power өдрийн ба шөнийн тосыг хэрэглэсэн хэрэглэгчдийн сорилын дүн.

**Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.


  • Цагаан уул цэцгийн эсийн өсгөврийн ханд (leontopodium alpinum cell culture): арьсан дахь коллаген ба гиалуроны хүчлийн түвшнийг хадгалж хөгшрөлтийн явцыг удаашруулна. Эсийн өсгөврийн ханд нь Альпийн нурууны ховорхон төрлийн цагаан уул цэцгийн навчнаас гаргаж авдаг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэлгүй байгалийн гаралтай орцуудын үр өгөөжийг бүрэн задлахын тулд түүхий эдийг хамгийн шинэ биотехнологийн тусламжтай ургуулдаг.

  • Патентлагдсан Трипептид-технологи (hydrolyzed rice protein, triticum monococcum seed extract, hydrolyzed yeast protein): улаан буудай, будаа, хөрөнгөөс гаргаж авдаг гурван төрлийн ургамлын пептид дээр суурилдаг. Пептидүүд нь хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй: будаа нь эсийн эрч хүчийг идэвхжүүлдэг, буудай нь ДНХ-ийн гэмтлээс сэргийлэх антиоксидантын нөлөөтэй ба хөрөнгө нь коллагены боловсруулалтыг эрчимжүүлдэг. Лабораторийн нөхцөлд пептид тус бүр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх чадвартай бол хамтдаа тэд ер бусын үр нөлөө үзүүлдэг - тус бүр нь дангаараа байсантай харьцуулбал коллагены нийлэгжилт хоёр дахин идэвхтэй явагддаг.

  • Ниацинамид (vitamin B3, niacinamide): арьсыг нөхөн сэргээдэг, эд эсийн солилцоог эрчимжүүлж төрөлхийн хамгаалагч давхаргыг нь дэмждэг болох нь батлагдсан.

  • Е аминдэм: арьсыг чөлөөт радикалуудаас хамгаална, чийгшүүлнэ, эпидермисын чийгийг эсүүд дотор хадгалах чадварыг нь нэмэгдүүлнэ.

  • Ши тос (shea butter): арьсыг эрчимтэй нөхөн сэргээж тайвшруулдаг ба хуурайшлыг багасгаж арьсыг уян хатан бөгөөд торгомсог болгодог.
Орц найрлага
ISOPROPYL MYRISTATE, BUTYROSPERMUM PARKII BUTTER, NIACINAMIDE, GLYCERYL STEARATE CITRATE, DIMETHICONE, CYCLOPENTASILOXANE, HYDROGENATED POLYISOBUTENE, SODIUM POLYACRYLATE, PARFUM, BENZYL ALCOHOL, DIMETHICONE CROSSPOLYMER, DIMETHICONOL
Арьс тань танаас ч залуу харагдаж байна! Бид NovAge Ecollagen үрчлээтэй тэмцэгч шинэчлэгдсэн цувралаа та бүхэнд танилцуулж байна! Дэвшилтэт хоёр идэвхт орц нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг зөөлөн, толигор ба залуу болгоно.
Бид хэрэглэгчийн сэтгэгдлийг хэрхэн цуглуулдаг вэ? Цааш унших

Oriflame India Private Limited

B-44, Phase II, Post Office - NSEZ

Gautam Budh Nagar

Uttar Pradesh, 201305 INDIA

INDIA

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.