NovAge
NovAge Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг нүүрний бэлдмэл
Бүх сэтгэгдлийг 0 үзэх

Тайлбар

Гелэн бүтэцтэй өндөр үр дүнтэй эрчимжүүлэгч бэлдмэл нь арьсанд гялбаа бэлэглэнэ, коллагены боловсруулалтыг эрчимжүүлнэ, үрчлээг багсгана, мөн аажимдаа арьсны харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулна.


ХОРМЫН ДОТОР:

  • Эхний хэрэглээгээр л арьсыг чийгээр дүүргэнэ*;
  • Найрлаган дахь бага молекулт гиалуроны хүчил нь гүн чийгшүүлнэ;
  • Арьсанд түргэн шингэж өдрийн ба шөнийн тосны үйлчилгээг нэмэгдүүлнэ.

ТОГТМОЛ ХЭРЭГЛЭСЭН НӨХЦӨЛД:


  • Патентлагдсан Трипептид-технологи нь үрчлээг мэдэгдэхүйц тэнийлгэнэ;
  • Далайн пребиотик нь арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлнэ;
  • Арьсыг чийгшүүлж гялбаатай болгоно*;
  • Арьсны бүтцийг жигд болгож зөөлрүүлнэ*.

Үр дүнтэй байдал нь хэрэглэгчдийн сорилоор батлагдсан.

Арьс судлаачдын сорилд хамрагдсан.


Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Ecollagen Wrinkle Power (31786) иж бүрэн арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдийн хамт өглөө ба орой бүр цэвэрлэж бэлдсэн арьсандаа түрхээрэй.


*Хэрэглэгчдийн сорилын дүн.

Эрчимжүүлэгчийн үүрэг бол ач тустай бодисуудыг арьсанд дээд зэргээр нэвчүүлж тосны үр нөлөөг нэмэгдүүлэх юм. Бэлдмэл нь арьсыг идэвхт орцууд, аминдэмүүд болон хандаар нэмэлтээр хангадаг. Тусгай найрлага нь эдгээр бодисуудыг эпидермис рүү түргэн нэвчүүлж дотроос нь нөлөө үзүүлэн арьсыг тос түрхэхэд бэлдэнэ.


  1. Бэлдмэлийн хэмжигч таг дээр нэг удаа дарж гарын ар хэсэг дээр гаргаж авна.
  2. Нөгөө гарын хурууны өндгөөрөө товших байдлаар бэлдмэлийг нүдний орчмын хэсгийг зайлсхийн нүүрэнд тарааж түрхэнэ.
  3. Бүрэн шингэх хүртэл бэлдмэлийг хөнгөн иллэг хийх эсвэл товших хөдөлгөөнөөр тараана.

Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Ecollagen Wrinkle Power (31786) иж бүрэн арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдийн хамт өглөө ба орой бүр цэвэрлэж бэлдсэн арьсандаа түрхээрэй.


Иж бүрэн арчилгаа нь үйлчлэх нөлөөг харилцан эрчимжүүлэх зарчмаар ажилладаг: бүтээгдэхүүн тус бүрийн найрлага нэгнийгээ дэмждэг. Иж бүрэн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг тусад нь хэрэглэх боломжтой ч хамтад нь хэрэглэх нь 7 дахин илүү үр дүнтэй* байдаг нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан!


*NovAge Ultimate Lift, NovAge Ecollagen Wrinkle Power, NovAge True Perfection ба NovAge Time Restore иж бүрэн арчилгааг хэрэглэсэн байдлыг NovAge холбогдох иж бүрдлийн цэвэрлэгч бүтээгдэхүүн ба өдрийн тостой хамт хэрэглэсэн байдлыг харьцуулсан шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын үр дүн.

  • Бага молекулт гиалуроны хүчил (acidum hyaluronicum): молекул массын хэмжээ нь маш бага учир арьсны давхарга руу илүү гүн нэвтэрч дотроос нь чийгшүүлдэг, үрчлээг тэнийлгэж арьсны харагдах байдлыг сайжруулдаг. Гиалуроны хүчил нь полисахаридын нэг төрөл бөгөөд өөрийн массын хэмжэээнээс 1000 дахин их чийгийг өөртөө хадгалснаар гүн чийгшүүлэх чадвартай. Залуу байхад арьс өөрөө хангалттай гиалуроны хүчил боловсруулдаг боловч цаг хугацаа өнгөрөх тусам боловсруулдаг хэмжээ нь багасдаг. Гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүнүүд арьсны чийгшлийн түвшинг хормын дотор ихэсгэдэг.

  • Патентлагдсан Трипептид-технологи (hydrolyzed rice protein, triticum monococcum seed extract, hydrolyzed yeast protein): улаан буудай, будаа, хөрөнгөөс гаргаж авдаг гурван төрлийн ургамлын пептид дээр суурилдаг. Пептидүүд нь хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй: будаа нь эсийн эрч хүчийг идэвхжүүлдэг, буудай нь ДНХ-ийн гэмтлээс сэргийлэх антиоксидантын нөлөөтэй ба хөрөнгө нь коллагены боловсруулалтыг эрчимжүүлдэг. Лабораторийн нөхцөлд пептид тус бүр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэх чадвартай бол хамтдаа тэд ер бусын үр нөлөө үзүүлдэг - тус бүр нь дангаараа байсантай харьцуулбал коллагены нийлэгжилт хоёр дахин идэвхтэй явагддаг.

  • Далайн пребиотик (Pre-Biotic Active): эд эсийн солилцоог эрчимжүүлснээр арьсны төлөв байдлыг сайжруулдаг. Дэвшилтэт нээлтээр гаргаж авсан уг орц нь бидний арьсан дээр оршдог ашигтай нянгуудын хувьд амьдрахад таатай орчин бүрдүүлдэг.
Орц найрлага
AQUA, ALCOHOL DENAT., DIMETHICONE, BETAINE, PROPANEDIOL, PPG-5-LAURETH-5, GLYCERIN, AMMONIUM ACRYLOYLDIMETHYLTAURATE/VP COPOLYMER, SODIUM ACRYLATE/SODIUM ACRYLOYLDIMETHYL TAURATE COPOLYMER, ISOHEXADECANE, DIMETHICONOL, 1,2-HEXANEDIOL, CAPRYLYL GLYCOL, POLYSORBATE 80, SODIUM HYALURONATE, SORBITAN OLEATE, PHENETHYL ALCOHOL, SACCHARIDE ISOMERATE, BENZYL ALCOHOL, IMIDAZOLIDINYL UREA, PARFUM, PHENOXYETHANOL
Арьс тань танаас ч залуу харагдаж байна! Бид NovAge Ecollagen үрчлээтэй тэмцэгч шинэчлэгдсэн цувралаа та бүхэнд танилцуулж байна! Дэвшилтэт хоёр идэвхт орц нь коллагены боловсруулалтыг идэвхжүүлэн арьсыг зөөлөн, толигор ба залуу болгоно.
Бид хэрэглэгчийн сэтгэгдлийг хэрхэн цуглуулдаг вэ? Цааш унших

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.