Цэвэрлэгээ нь арьсны төрөлхийн хамгаалагч бүрхүүлийг эрүүл байлгаж, арчилгааны дараагийн алхмын "суурь" болдог. Нүүрний цэвэрлэгээг зөвхөн үдшээр зогсохгүй, шөнийн явцад үүссэн үхэжсэн эсийг арилгах зорилгоор өглөө мөн угаах хэрэгтэй. Несмотря на Хэдий ижил үйлчилгээтэй ч нүүр, цэвэрлэгч нь хоорондоо эрс ялгаатай байдаг. Бидний арьсны төрөл өөр өөр байдаг ба нэг өдөр нөгөөгөөс ялгаатай байж болзошгүй тул арьсны хэрэгцээндээ тохируулж арчилгааг өөрчилж байх хэрэгтэй болдог. Optimals цуврал нь янз бүрийн асуудлыг шийдэхэд чиглэгдсэн идэвхтэй орц найрлагатай цэвэрлэгч ба тэнцвэржүүлэгч бүтээгдэхүүнүүдийг багтаасан болно. Зөвхөн танд тохирсон бүтээгдэхүүнийг хэрхэн олохыг хуваалцъя.
Хэрэв хар батга арилгах хэрэгтэй бол
Хар батга болон арьсны бусад асуудлууд таны санааг зовоож байна уу? Их хотын орчны түрэмгий нөлөөн дор таны арьсны нүх сүв хурдан бөглөрдөг үү? Гуужуулах үйлчилгээтэй цэвэрлэгч нь таны царайг сэргээж, өнгийг гэрэлтүүлэхэд тусална.
Гуужуулалт нь эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж, нүх сүвийг цэвэрлэж, бохирдол, арьсны үхэжсэн эсийг арилгана. Хэрэв танд яг энэ зүйл хэрэгтэй байгаа бол средство Optimals Urban Guard 3D олон үүрэгт цэвэрлэгчийг туршаад үзээрэй. Энэ бол 1-д-3 бүтээгдэхүүн юм: нэгэн зэрэг цэвэрлэгч, гуужуулагч скраб ба маск. Салицилийн хүчил нь гүн бөгөөд зөөлөн цэвэрлэдэг бол, харин нэрсний буталсан үр нь үхэжсэн эсийг зөөлөн арилгаж, өнгөө алдсан арьсыг сэргээдэг.
Үндсэн давуу тал: бохирдлыг зөөлөн арилгаж, нүх сүвийг гүн цэвэрлэж, арьсыг нөхөн төлжүүлдэг.
Бүтэц: байгалийн гаралтай гуужуулагч талстуудтай өтгөн шавар бүтэцтэй.
Хэрэв гүн цэвэрлэгээ шаардлагатай бол
Арьсыг хуурайшуулахгүйгээр тослог гялгар, бохирдол ба нүүрний будгийг сайн арилгадаг бүтээгдэхүүн хайж байна уу? Хамгийн сайн сонголт бол хөөсөрч цэвэрлэдэг угаагч юм. Ялангуяа та холимог арьстай бол шүү дээ.
Тэрээр хацар орчимд хуурай, харин нүүрний Т-хэсэгт (өөрөөр хэлбэл дух, хамар, эрүүнд) тослог ихээр ялгардаг арьсанд төгс тохирно. Илүүдэл себум болон бусад бохирдлууд нь ялангуяа Т-хэсэгт ихээхэн хуримтлагдах хандлагатай байдаг.
Жимсний хүчил агуулсан OPTIMALS гүн цэвэрлэгч гел нь дээрх асуудлыг шийдэхэд тусална. Тэрээр тосон дуслууд (сэргээнэ ба чийгшүүлнэ) болон тэжээллэг орцууд болох С аминдэм, жимсний хүчил (гэрэлтүүлнэ ба толийлгоно) агуулдаг. Мөн үүгээр зогсохгүй: гүзээлзгэнд агуулагдах С аминдэм нь арьсны гэрэлтсэн төлөвийг улам эрчимжүүлдэг.
Үндсэн давуу талууд: хуурайшуулахгүйгээр гүн цэвэрлэнэ ба сэргээнэ.
Бүтэц: гелэн бүтэцтэй бөгөөд усанд хүргэмэгц хөөсөрнө.
Арьсыг зөөлрүүлэх шаардлагатай бол
Хүлээлт: тэжээлээр хангагдсан, толигор, гэрэлтсэн арьс. Бодит байдал: барзайж хуурайших, цочрол үүсэх хандлагатай арьс. Магадгүй нүүр цэвэрлэгээний саван эсвэл хөөсөрдөг бүтээгдэхүүнээ тосон бүтэцтэйгээр эсвэл сүүн шингэнээр солих хэрэгтэй байх. OPTIMALS арьсыг цэвэрлэх ба өнгийг жигдрүүлэх нөлөөтэй бүтээгдэхүүнийг туршаад үзээрэй. Тэрээр арьсыг тайвшруулах нөлөөтэй зэрлэг нил цэцгийн флавоноид агуулдаг. Хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн, нөсөө толботой арьсанд төгс тохирох хувилбар юм.
Үндсэн давуу талууд: зөөлөн цэвэрлэнэ, өнгийг жигдрүүлнэ ба гэрэлтүүлнэ.
Бүтэц: торгомсог тослог бүтэцтэй.
Чийгшүүлэлт шаардлагатай бол
Хэрэв арьсанд хуурайшилт ба гундалтын асуудал тулгарсан бол, түүнд хүчирхэг чийгшүүлэлт. шаардлагатай болжээ гэсэн үг. Ийм нөхцөлд гол даалгавар бол чийгшлийг удаан барих явдал юм. Өдөр тутмын арчилгаандаа нүүрээ цэвэрлэсний дараа нэмэлт алхам болох тоник хэрэглээг нэмэхийг зөвлөж байна. Тайвшруулах нөлөөтэй OPTIMALS нүүрний тоник нь нэвсээс гаргаж авсан В3 ба В5 аминдэмийг агуулдаг. Тэдгээр нь чийгшүүлэх шинж чанараараа алдартай бөгөөд бүх төрлийн арьсанд тохирдог.
Үндсэн давуу талууд: тайвшруулна, зөөлрүүлнэ, усны тэнцвэрийг хадгална, цэвэрлэгээний дараа тэжээлээр хангана ба тэнцвэржүүлнэ.
Бүтэц: зөөлөн ба хөнгөн, сэргээгч бүтэцтэй.
Усаар зайлах шаардлагагүй бүтээгдэхүүн хэрэгтэй бол
Усаар угаах шаардлагагүй бүтээгдэхүүн хайж байна уу? Тийм бол OPTIMALS чийгшүүлэгч мицелляр ус танд таалагдана. Тэрээр нэгэн зэрэг нүүрний будгийг хялбар арилгадаг, зөөлрүүлдэг ба чийгшүүлдэг үйлчилгээтэй энгийн хэрнээ маш үр дүнтэй 1-д-3 цэвэрлэгч бүтээгдэхүүн юм. Зөөлөн найрлага нь спирт агуулдаггүй бөгөөд нүд болон уруул орчмын арьсанд ч хэрэглэхэд тохиромжтой. Арьсыг тайвшруулах шинж чанартай хонин арц ургамлын урсолийн хүчил агуулдгаас гадна бүх төрлийн арьсанд тохиромжтой учир энэ нь түүнийг гайхалтай түгээмэл хэрэглээтэй болгож байгаа юм. Таны зүгээс ердөө л цэвэрлэгч хөвөнд шингээгээд л нүүрээ арчихад болно.
Үндсэн давуу талууд: зөөлөн цэвэрлэнэ, нүүрний будгийг арилгана, тайвшруулна ба чийгшүүлнэ.
Бүтэц: хөнгөн, сэргээгч найрлагатай.