Танд зайлшгүй хэрэгтэй 5 маск

Нүүрний маск тайвшруулна, эрчимтэй арчилна, хүндхэн өдрийн дараа дуртай телевизийн цувралаа үзэнгээ 15 минутыг ганцаараа тайван өнгөрөөх боломж олгоно. Олон янзын нөхцөл байдал, арьсны хэрэгцээнд тохируулан маскийг олон төрлөөр хэрэглэх нь зүйтэй. Бид танд шийдвэр гаргахад тусалъя!

Шавар


Эртний Египетийн үеэс л шаврыг арьс цэвэрлэгээнд ашиглаж ирсэн тул түүний гоо сайхны үр нөлөө нь олон мянган жилийн туршид батлагдсан! Шавар дээр суурилсан маск нь арьсыг мат болгож, нүх сүвийг цэвэрлэдэг тул тослог, холимог болон асуудалтай арьсанд онцгой ач холбогдолтой Optimals бүх төрлийн арьсны цэвэрлэгч шавар маск  — нь тослог гялгарыг арилгахад жинхэнэ анхны тусламж болно. Найрлагадаа цагаан халгай, шавар ба нүүрсний идэвхт фито нэгдлүүдийг агуулдаг.

Лайфхак:
арьсыг урьдчилан ууршуулж, нүх сүвийг нээвэл шавар маск илүү сайн үйлчлэх болно. Нүүрэндээ бүлээн алчуур тавиад эсвэл ванндаа ус дүүргээд ууранд суугаарай. Эмзэг мэдрэмтгий арьсанд, судас өргөссөн үед, купероз, арьсны үрэвсэл үүсэх хандлагатай арьсанд эсрэг заалттай.

Гелэн

Алжааж ядарсан арьсанд нэн тохиромжтой. Компьютер дээр олон цагаар ажилласны дараа, хүндхэн долоо хоногийн эцэст эсвэл өглөө болтол наргиж зугаалсны дараа – гелэн маск хэрэглэж арьсаа сэргээгээрэй! Гелэн маскууд нь хөнгөн бүтэцтэй, агшин зуур чийгшүүлж, тэнцвэржүүлэх нөлөөтэй байдаг. Шинэ Love Nature жүрж ба инжиртэй маскийг туршаад үзээрэй: найрлага дах ургамлын ханд нь арьсыг гэрэлтүүлэх болно. Мөн тэдгээр нь ямар сайхан үнэртэй гээч!

Лайфхак:
маск хэрэглэхээс 10-15 минутын өмнө хөргөгчинд хийнэ. Сэрүүцүүлэгч нөлөө нь хаван буулгахад тусална. 

Тосон

Нүүрний арьс таталдах мэдрэмж нь таны сэтгэл санааг бүтэн өдрийн турш сүйрүүлдэг. Жинхэнэ хуурай арьсны эзэд намайг хамгийн сайн ойлгох болно. Зөөлөн, тэжээллэг маскыг өтгөн давхаргаар түрхэж, арьсыг хэрхэн тайвшруулж байгааг мэдрэх нь хэчнээн тааламжтай вэ! Тосон маскуудын найрлагад орсон байгалийн гаралтай орц найрлага нь арьсыг эрчимтэй чийгшүүлж, гуужсан арьснаас ангижруулж, арчлах үйлчилгээтэй. Жишээлбэл,  Love Nature  бөөрөлзгөнө ба гаатай маск. 

Лайфхак:
тосон маск түрхсэний дараа нүүрээ угаах шаардлагагүй. Зүгээр л үлдэгдлийг цаасан салфетка эсвэл нойтон алчуураар арилгаснаар арьс илүү тэжээл, арчилгаа авах болно.



Даавуун

Даавуун маск нь арьс арчилгааны салшгүй хэсэг юм. Ийм маскийн онцлог нь даавуун сууринд шингээсэн эрчимжүүлсэн бэлдмэлийн идэвхт орцуудын өндөр концентрацид орших бөгөөд энэ нь арьсанд гүн нэвчихэд тусалдаг юм. Даавуун маск нь энгийн чийгшүүлэлтээс эхлээд цэвэрлэгээ хүртэл хамгийн олон төрлийн үр нөлөөтэй байдаг. Хамгийн гол нь тэдгээрийг хэрэглэсний дараа нүүрээ угаах шаардлагагүй бөгөөд энэ нь хаана ч хэрэглэж болно гэсэн үг юм! Онгоцонд аялж явахдаа, найз нөхөдтэйгөө СПА-д орохдоо мөн өөрийн угаалгын өрөөндөө усан онгоцоо дүүргээд хэвтэхдээ. Аль төрлөөс эхлэхээ мэдэхгүй байна уу? Хамгийн энгийнээс туршаад үзээрэй: анар жимстэй цэвэрлэгч маск. Энэ нь зөвхөн таны арьсанд тустай төдийгүй байгаль орчинд ч ээлтэй: маск нь байгальд задардаг “Эвкалипт” материалаар хийгдсэн.


Лайфхак:
уутанд үлдсэн шингэцийг нүүрнээс гадна таны насыг илчлэх бусад хэсгүүдийн арьс болох хүзүү, цээж, гар, тохой, тэр ч байтугай өвдөгний хэсэгт түрхэж болно.

Шөнийн

Ялангуяа шөнийн цагаар арьс идэвхт орцуудыг илүү сайн хүлээн авдаг. Та нойрсох зуур л илүү үзэсгэлэнтэй болно гэсэн үг – гайхалтай биш гэж үү! Энгийн маскийг хэрхэвч шөнийн турш хэрэглэж болохгүй. Энэ тохиолдолд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн хэрэгтэй. Жишээлбэл, гиалуроны хүчил, тэжээлийн тос агуулсан , NovAge шөнийн маск

Лайфхак: ийм маскийг иж бүрэн арчилгааны нэг үе шат болгон хэрэглээрэй. Шөнийн тосны оронд долоо хоногт 1-2 удаа түрхээрэй: урьдчилж бэлдсэн арьсанд маск илүү сайн үйлчлэх болно.