МИНИЙ АРЬС ТИЙМ Ч АСУУДАЛТАЙ БИШ, ГЭХДЭЭ ХАМАР, ЭРҮҮ БА ДУХ ХЭСЭГ ҮРГЭЛЖ ТОСЛОГТОЖ ГЯЛАЛЗДАГ. ЯАГААД ВЭ? ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ЯМАР НЭГЭН ТУСГАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГТЭЙ ЮУ?
Энэ бол тослог арьсны хувьд энгийн үзэгдэл юм: нүүрний зарим хэсэг нь хуурай ба тослог байдаг. Ийм арьс цаг агаарын нөхцөлөөс хамаарч хуурайшдаг бол халуун уур амьсгалд тослогтдог. Мөн дааврын өөрчлөлт ч бас нөлөө үзүүлнэ. Чи заавал тусгай бүтээгдэхүүн эсвэл эмийн сангийн брэнд хэрэглэх шаардлагагүй, оронд нь чийгшүүлэгч ба тэнцвэржүүлэгч үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгоорой.
Арьс арчилгаагаа тэнцвэртэй байлгаж, илүүдэл тослогтой тэмцэхийг хүсэж байсан ч чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй.
БИ ТОСЛОГ АРЬСТАЙ. ЦЭВЭРЛЭСЭН Ч, ЦЭВЭРЛЭЭГҮЙ Ч БАЙДАЛ НЬ УЛАМ ДОРДОЖ БАЙНА. ТУСЛААРАЙ!
Тослог арьсны түгээмэл асуудал бол цэвэрлэх тусам тэрээр эсэргүүцэж улам их тос ялгаруулдаг. Ийм их хэмжээний тос хэнд ч хэрэггүй байх. Хамгийн гол нь тэнцвэржүүлэх хэрэгтэй! Тослог арьсанд тусгайлан зориулсан цуврал хэрэглээрэй: тэд арьсыг зээлэн цэвэрлэж цочроохгүй ба чийглэгийг нь тэнцвэржүүлнэ.
САЛХИ, ХҮЙТЭН АГААР, ЦАС БА БОРОО – ХАВАР БОЛОН ӨВӨЛ МИНИЙ АРЬС САЙРТАЖ ХОЛЦРУУТДАГ, ХЭТ ХУУРАЙШДАГ. ЗУН Ч БАС ҮЕ ҮЕ ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙДАГ. БИ ЯАХ ЁСТОЙ ВЭ? ИХ ХЭМЖЭЭНД ТОС ТҮРХЭХ ҮҮ?
Чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ буруу сонгосон бол 20 давхар түрхээд ч байдал дээрдэхгүйгээр зогсохгүй дордоно: нүх сүв бөглөрч, үрэвсэл батга гарна. Нэгдүгээрт, хуурай арьсыг чийгшүүлж тэжээлээр хангах чийгшүүлэгч тос сонгоорой. Хоёрдугаарт, чийгшүүлэгчээ түрхэхээс өмнө үргэлж бэлдмэл хэрэглэж байгаарай. Жижиг хэмжээтэй молекултой бэлдмэл нь тосноос хөнгөн бүтэцтэй байдаг тул тэжээллэг бодисуудыг арьсны гүн давхарга руу нэвчүүлж чийгшүүлэх нөлөөг нь нэмэгдүүлдэг.
БИ УГААСАА ТОСЛОГ АРЬСТАЙ БОЛОХООР ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС ХЭРЭГЛЭДЭГГҮЙ. ХАРИН НАЙЗ МАНЬ ЭНЭ НЬ БУРУУ ГЭЖ ХЭЛДЭГ. ХЭНИЙ ЗӨВ БЭ?
Уучлаарай, гэхдээ энэ удаа чиний найзын зөв байна. Гоо үзэсгэлэн ба эрүүл байдлаа дэмжихийн тулд арьсанд тэнцвэр хэрэгтэй байдаг: тослог хэвийн ялгарч чийгшил зохих хэмжээнд байх ёстой. Тослог арьстай бол чийгшүүлэгч заавал хэрэглэнэ, учир нь арьсны байдал өөрчлөгдөж болдог. Энгийнээс хэт хуурайшилттай болсон нөхцөлд чийгийн дутагдлаа нөхөхийн тулд улам их тослог боловсруулах болно. Үүнд шийдэл бий: тослог арьсанд чийгшүүлэгч бүтээгдэхүүн. Тэд В5 аминдэм, цагаан хуайс модны ханд, зуун наст, цайны мод зэрэг арьсны чийглэгийг нөхөн сэргээгч, нөхөн сэргээлтийг нь дэмжигч, үрэвсэл болон илүүдэл тослогоос ангижруулагч идэвхт орцууд агуулдаг.