Зөв хооллохыг хичээгээрэй
Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Хоол тэжээл нь арьсны төлөв байдалд нөлөөлдөг гэж та олон удаа сонссон байх. Жимс, ногоо зэрэг антиоксидантаар баялаг хоол хүнс нь чөлөөт радикалуудын тоо хэмжээг бууруулж улмаар арьсыг эрүүлжүүлж, арьсны нөсөө толбо болон арьсны жигд бус өнгийг жигдрүүлдэг гэдгийг та мэдэх үү?
Үргэлж SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай
Бид нарны элчинд дулаацаж, D аминдэмээр цэнэглэгдэх дуртай байдаг боловч, нарны туяа тэр болгон арьсанд тийм ч ээлтэй байдаггүй. Хэт ягаан туяа нь хэт нөсөөжилт болон үрчлээ эрт үүсгэх шалтгаан болдог. Гадаа бүрхэг байсан ч өдөр бүр SPF бүтээгдэхүүнийг, түрхэж хэвшээрэй.
Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах
Хэрэв та хотод амьдардаг бол таны арьс өдөр бүр гадны хүчин зүйлсэд, тухайлбал утаа, тоос шороо зэргээс үүдэлтэй сөрөг нөлөөнд автдаг. Арьсны гадаргуу дээр тоос тоосонцор хуримтлагдахад тэдгээр нь исэлдэлтийн стрессийг өдөөж улмаар хэт нөсөөжилтийг үүсгэдэг. Үүнээс зайлсхийх хамгийн хялбар арга бол залхууралгүй, унтахынхаа өмнө нүүрээ үргэлж цэвэрлэж байхаас гадна бохирдсон орчноос хамгаалах зориулалттай тусгай бүтээгдэхүүнээр, арьсаа арчлах явдал юм.
Арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлээрэй
Хана байшинг гадны нөлөөллөөс хамгаалдаг шиг арьсны липидийн давхарга нь түүний эрүүл төлөв, жигд өнгийг дэмжиж байдаг. Өдрийн турш гадны хүчин зүйлсэд автсан арьс нь шөнийн цагаар нөхөн сэргээгддэг. Липидийн давхаргыг хамгаалахын тулд таны арьс хангалттай чийг авч байгаа эсэхийг шалгаж ниацинамид гэх мэт чангаруулах бэлдмэл хэрэглэвэл зохистой.
Арьсны өнгийг жигд болгох нөлөөтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгоорой
Хэрэв арьсны нөсөө толбо болон улайлт, шарлалт, гундалт зэрэг арьсны бусад жигд бус өнгөний шинж тэмдэг илэрвэл эдгээр асуудалтай тэмцэхийн тулд тусгайлан боловсруулсан бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. NovAge цувралын Brilliance Infinite Luminosity, нөсөөжилтийн эсрэг иж бүрдэл нь нөсөө толбыг 20%* бууруулж, арьсны өнгийг жигд болгодог нь шинж ухааны сорилоор батлагдсан.
Хэрхэн үйлчилгээ үзүүлдэг вэ?
• Skin Tone Regulator технологи нь хэт их меланиний нийлэгжилтийг дарангуйлна, хэт нөсөөжилтийг бууруулна ба арьсны өнгийг жигд болгоно.
• Plantago Lanceolata ургамлын эсийн өсгөврийн ханд исэлдэлтийн стрессийн нөлөөг саармагжуулна, арьсны эрч хүчийг сэргээнэ ба өнгө өөрчлөгдөхөөс сэргийлнэ.
• Чийгшүүлэгч орцуудын иж бүрдэл: цувралд багтсан бүтээгдэхүүн тус бүр нь өөр өөр орц найрлагатай бөгөөд арьсны өнгийг өдрийн турш чийгшүүлнэ, дотроос нь гэрэлтүүлж эрч хүчээр дүүргэнэ.
* NovAge Brilliance Infinite Luminosity нөсөөжилтийн эсрэг иж бүрэн арчилгаа хэрэглэсэн шинжлэх ухааны сорилын дүн. Сорил Сингапур улсын Institut d'Expertise Clinique лабораторид 2020 оны 6-р сарын 19 өдрөөс 2020 оны 9-р сарын 11 өдрийн хооронд 33 эмэгтэй оролцогчтой явагдсан.