Хотын нөхцөлд гоо үзэсгэлэнгээ хэрхэн хадгалж, хүрээлэн буй орчны бохирдлоос арьсаа хэрхэн хамгаалах вэ

Хуурайшилт, цочрол, харшил, гундалт, эрт хөгшрөлт – эдгээр нь их хотын үр дагавар юм. Бидний амьдарч буй орчны нөхцөл нь санагдаж байгаагаасаа ч илүү үр нөлөөг арьсанд үзүүлдэг. Тийм хэдий ч түүний сөрөг үр дагаврыг зөв арьс арчилгааны тусламжтайгаар бууруулж болно – хэрхэн тэгэхийг хуваалцъя!

Хүрээлэн буй орчны бохирдолд зөвхөн байгаль дэлхий  төдийгүй, мөн түүнчлэн бидний бие махбод, тэр дундаа арьсны төлөв байдал маш ихээр нэрвэгддэг. Ихэнх тохиолдолд үүнээс зайлах боломжгүй учир нь бид өдөр бүр тоос шороо, тамхины утаа, агаарын бохирдол, пестицид, үйлдвэрээс ялгарах сөрөг болон хорт хүчин зүйлүүдэд өртдөг байна. Тэд аажмаар арьсны хамгаалалтын бүрхүүлийг устгадаг бөгөөд энэ нь түүний төлөв байдал аажмаар доройтоход хүргэдэг. Арьс нь  ХУУРАЙ, гундсан, эмзэг болж, арьсны өнгө муудаж, хэт нөсөөжилт болон эрт хөгшрөлтийн шинж тэмдэг илэрдэг байна.

Үүнийг шийдвэрлэх арга бол арьсны төрөлхийн хамгаалалтын шинж чанарыг дэмжиж бэхжүүлэх зөв бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Их хотын асуудлуудтай тэмцэх хүчирхэг орцууд доорх бүтээгдэхүүний жагсаалтад орсон болно.


1. Байгаль орчны бохирдлоос хамгаалах нөлөөтэй угаагч бүтээгдэхүүн

Найрлагаас юуг хайх вэ? Нүх сүвийг цэвэрлэгч, гэрэлтүүлэх ба нөхөн сэргээх орцууд.

Их хотын амьдрал бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ: арьсны нүх сүв бөглөрч, царайны өнгө гундаж, ширүүн барзгар болоход хүргэдэг.  ЦЭВЭРЛЭГЭЭ  нь эрүүл арьстай болох, байгалийн хамгаалагч бүрхүүлийг бэхжүүлэх эхний алхам юм. Орой нүүрээ угааж цэвэрлэх нь өдрийн турш хуримтлагдсан тоос шороо ба бохирдлыг арилгахад тусалдаг бол, харин өглөө нүүрээ угаах нь шөнийн дотор хуримтлагдсан үхэжсэн эсийг гуужуулж өгдөг байна. Мөн түүнчлэн угаалт нь арьсыг чийгшүүлэх, нөхөн тэжээх, хамгаалах дараагийн арчилгаанд бэлддэг.

   ●  Гуужуулах нөлөөтэй гүн цэвэрлэгч бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй (жишээлбэл, OPTIMALS URBAN GUARD 3D олон үүрэгт цэвэрлэгч бүтээгдэхүүн). Түүнийг тогтмол хэрэглэснээр арьсны эсийг шинэчлэх үйл явцыг хурдасгаж, улмаар арьсны гэрэлтсэн төлөвийг сэргээхэд тусалдаг. 

   ●  Салицилийн хүчил (BHA) – их хотын оршин суугчдад зориулсан төгс орц найрлага юм. Учир нь тэрээр хар батгыг арилгаж, үхэжсэн эсийг гуужуулж өгдөг.   

2. Хамгаалагч бэлдмэл

Найрлагаас юуг хайх вэ? Чийгшүүлэх, тайвшруулах болон арьсыг нөхөн сэргээх орцуудыг хайгаарай. 

Бидний арьс бол нарны хорт туяа, бохирдуулагч бодисоос хамгаалах үүрэгтэй бамбай юм. Хэрэв арьсандаа зохих ёсоор анхаарал халамж тавихгүй бол түүний хамгаалах үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Үүнийг исэлдэлтийн стресс гэж нэрлэдэг бөгөөд энэ үед чөлөөт радикалууд үүсдэг. Тэдгээрийн хор хөнөөлийг саармагжуулахын тулд арчилгаандаа чийгшүүлэх ба хамгаалах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг нэмэх хэрэгтэй. OPTIMALS GUARD 3D хамгаалагч бэлдмэл нь эсийг амин чухал эрч хүчээр дүүргэж, чийгшлийн түвшинг зохистой хэмжээнд барьж, хамгийн чухал нь арьсыг энэ төлөвд хадгалахад тусалдаг. Найрлагадаа юу агуулдаг вэ:

   ●  С аминдэм арьсны өнгийг гэрэлтүүлж, гундсан төлөвтэй тэмцэж, жигд өнгөтэй болгоход тусалдаг. Үүнээс гадна энэ нь хүчирхэг антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудыг саармагжуулдаг.


   ● Хэрэв таны арьс “алжаасан”, стрест өртсөн бол постбиотик нь микрофлорын тэнцвэрийг нөхөн сэргээж өгдөг.  


   ●  Антиоксидант нь арьсны дархлааг бэхжүүлж, исэлдэлтийн стрессийг эсэргүүцэхэд тусалдаг (жишээлбэл, Е аминдэм, полифенол, флавоноид).

3.

Байгаль орчны түрэмгий нөлөөнөөс хамгаалах тос

Найрлагаас юуг хайх вэ? Чийгшүүлэх, тэжээлээр хангах ба хамгаалах орцуудыг хайгаарай.

Anti-Pollution буюу бохирдлын эсрэг үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн одоо түгээмэл хэрэглэгддэг болсон. Тэрээр арьсыг хамгаалж, өдөр тутмын стрессийн нөлөөтэй тэмцэх үйлчилгээг амладаг. Ийм бүтээгдэхүүн нь эрчимтэй чийгшүүлэх, арьсны хамгаалагч давхаргыг сэргээх, арьсны дархлааг бэхжүүлэх орцуудыг агуулсан байх ёстой. Найрлагаас юу хайх вэ:

   ●  Өдрийн чийгшүүлэгч бүтээгдэхүүн сонгохдоо SPF түвшинд анхаарлаа хандуулаарай. OPTIMALS URBAN GUARD 3D өдрийн хамгаалагч тос нь SPF 25 хамгаалалттай бөгөөд энэ нь хотын нөхцөлд ч, агаар салхинд зугаалахад ч хангалттай түвшин.

Нүүрстөрөгчийн тоосонцороос хамгаалж, чийгийг хадгалахад тусалдаг орцууд мөн адил нэмэртэй байх болно. Ихэнх тохиолдолд энэ нь төрөл бүрийн гиалуроны хүчил юм. Том молекулт төрөл нь арьсны чийгийг "түгжиж", байгалийн хамгаалалтыг бэхжүүлдэг. Дунд молекулт нь арьсны чийгийн нөөцийг үүсгэдэг бол бага молекулт нь арьсны гүн рүү нэвчдэг. Бага молекулт нь арьсны бүр гүн давхаргад нэвчиж чийгшүүлдэг. Их хотын нөхцөлд эдгээр бүх орцыг хамтад нь хэрэглэх нь хамгийн төгс найрлага болдог.

   ●  Таныг унтаж байх хугацаанд таны арьс өдрийн турш тулгарсан стрессээ тайлж байдаг. Шөнийн тосыг сонгохдоо арьсыг тэжээж, тэнцвэрийг сэргээж, эрч хүч өгдөг орц найрлагад анхаарлаа хандуулаарай. Тайвшруулах ба чийгшүүлэх орцууд ч мөн адил шаардлагатай тул эхний байранд антиоксидант, постбиотик ба гиалуроны хүчил орно. Энэ бүгд OPTIMALS URBAN GUARD 3D нөхөн сэргээгч шөнийн тосны найрлагад багтсан болно.

Та арьсандаа хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлийг даван туулахад нь туслах зуур, Oriflame брэнд байгальд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахыг хичээж байдаг. Urban Guard 3D нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл ба сав баглаа боодол ашигласан, хотын бохирдлын эсрэг хүчирхэгжүүлсэн хамгаалалттай манай анхны цуврал бүтээгдэхүүн билээ.