Зөв цэвэрлэгээний талаарх бүх зүйл

Үр дүнтэй иж бүрэн арчилгааны үндэс нь арьсыг дараа дараачийн бүтээгдэхүүн түрхэхэд бэлддэг цэвэрлэх үе шат юм. Түүнийг хэрхэн зөв хийж, хамгийн сайн үр дүн мэдрэхийг бид хэлж өгье.

ЯАГААД ЦЭВЭРЛЭГЭЭ ТИЙМ ЧУХАЛ ВЭ?

Томоохон хотод амьдарна гэдэг нь яндангийн утаанаас авахуулаад тамхины утаа хүртэл  байж болох бүхий л бохирдолтой харилцан үйлчлэлд орно гэсэн үг. Тэдгээр нь эрт хөгшрөлтийн шалтгаан болсон исэлдэлтийн бухимдалд хүргэдэг тул арьснаасаа сайтар арилгаж байх хэрэгтэй. Дутуу цэвэрлэснээс гарах бас нэг муу үр дүн гэвэл үлдэгдэл бохирдол нь арьсны үхжсэн эд эстэй нийлснээр нүхийг бөглөх эрсдэлтэй. Ингээд л тууралт болон хар батга үүснэ дээ!

ОЙЛГОЛОО, БИ ТЭГВЭЛ ЮУ ХИЙХ ВЭ?

• Арьсныхаа эрүүл болон залуу байдлыг хадгалахыг хүсч л байвал унтахын өмнө зайлшгүй нүүрээ цэвэрлэх хэрэгтэй. Суурь тос нь нүхийг бөглөж, арьсыг хуурайшуулж, унтаж байх үед нөхөн сэргээгдэх боломжийг 0% болтол бууруулдаг.

•  Угаа. Энэ нь илүүдэл тослогжилт, тууралт болон бохирдлыг арилгахад тусална. Түүнээс гадна арьс дутуу цэвэрлэгдсэн байвал нүдний тос, бэлдмэл болон чийгшүүлэх тос зэрэг нь зүгээр л ямар ч нөлөө үзүүлж чадахгүй болно. Энэ нь арьс арчилгаандаа зарцуулсан цаг хугацаа болон санхүү тань хий дэмий үрэгдлээ гэсэн үг. Арьсны чийгийг барих угаалгын зөөлөн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

•  Арьсаа өглөө ба оройд заавал цэвэрлэ. Шөнө бид амьсгал болон хөлсөөр их хэмжээний чийгийг алдаж байдаг. Тийм учраас өглөө арьсыг заавал цэвэрлэж чийгшүүлэх хэрэгтэй. Өдрийн турш арьсан дээр хуримтлагдсан бохирдлыг орой нь угааж иж бүрэн арчилгааны үлдсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд арьсыг бэлдэх хэрэгтэй. Хэрэв бүгдийг зөв хийвэл арьс таныг унтаж байх хооронд нөхөн сэргээгдэх үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах болно

УГААСНЫ ДАРАА ЯАХ ВЭ?

• Тэнцвэржүүлэлт нь арьсны усны тэнцвэрийг хангаж угаалтын дараа үлдсэн байж болзошгүй будгийн ор мөрийг арилгадаг. Тоник танд тохирч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Түүнийг хэрэглэсний дараа цэвэрхэн, шинэхэн бас зөөлхөн мэдрэмж төрөх учиртай.

• Бид арьсаа арчлахдаа хугацаа хэмнэхийн тулд нүүрээ угаачихаад л шууд тосоо түрхэх сонирхолтой байдаг ба тоникийг алгасаж орхидог. Тоникийг хэрэглэлгүйгээр арьсыг тэнцвэржүүлж болно гэвэл ямар вэ? Шинэ NovAge гел-тоник нь NovAge гел ба тоникийг хамтад нь хэрэглэсэнтэй ижил үр дүнтэй болохыг шинжлэх ухаанаар батласан. Бүхий л үзэгдэх бохирдлыг арьснаас арилгахдаа хамгаалагч бүрхүүлийг гэмтээдэггүй зөөлөн бүтэцтэй бөгөөд давхар чийгшил өгдөг. Арьс угаасны дараа цэвэрхэн төдийгүй уян хатан байдаг бөгөөд таны иж бүрдлийн бэлдмэл ба тосыг шингээж авахдаа бэлэн байдаг. Харин одоо арьсыг цэвэрлэж тэнцвэржүүлэхэд ердөө ганц л энгийн алхам байхад хангалттай!

Зурвас: Зураг: Oriflame