ВВ-тос ба СС-тос: ямар ялгаатай вэ?

Та BB- болон СС- энгэсэг тосны талаар сонсож байсан уу? Нүүрний энгэсэг худалдаж авахдаа эдгээр товчлолтой зөндөө таарч байсан нь лавтай. Харин ямар үйлчилгээ үзүүлдэг юм бол? Эдгээр товчлолууд нь хоорондоо ялгаатай, үүнийг ойлгоод, таны арьсанд яг тохирсныг та сонгож чадна. Одоо бид бүгдийг нь тайлбарлая.

BB-тос гэж юу вэ?

BB-тос бол Beauty Balm эсвэл Blemish Balm үгсийн товчлол бөгөөд арьсанд ашиг тустай шинж чанар, тухайлбал SPF болон антиоксидант хамгаалалт зэргийг агуулдаг пигментжүүлсэн чийгшүүлэгч юм. BB тос нь арьсыг чийгшүүлж, хамгаалах, өнгийг засах үйлчилгээтэй. Гэсэн хэдий ч BB-тос нь үл ялиг өнгө оруулсан бүтээгдэхүүн бөгөөд нарны туяанаас бүрэн хамгаалж чадахгүй гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс арьс арчилгаандаа нарны хамгаалалттай тосыг нэмж өгөөрэй!

BB-тосны хөнгөн бүтэц нь арьсан дээр хөнгөн бүрхүүл үүсгэнэ. Нягтаршлынхаа хувьд BB-тос нь жирийн шингэн энгэсгээс арай тунгалаг, харин өнгөтэй чийгшүүлэгч тосноос илүү нягт найрлагатай гэж ойлгоход болно. Энэ бүтээгдэхүүн нь «будаггүй будалт» хийхэд төгс тохирдог.

Тохирсон ВВ-тосоо сонгоорой

Арьс арьсны онцлогт тохирсон BB тос байдаг тул өөрт тохирохыг сонгох нь зүйтэй. Хэрэв та мэдрэмтгий эсвэл хуурай арьстай бол манай  THE ONE A-Z SPF 30 олон үүрэгт чийгшүүлэгч нүүрний тосыг танд зөвлөж байна. Түүний өдрийн турш арчлах, супер чийгшүүлэх нөлөөтэй найрлага нь арьсыг хамгаалж, тайвшруулна.

Тослог эсвэл холимог арьстай юу? Тийм бол арьсыг мат болгох нөлөөтэйг сонгоорой, тухайлбал THE ONE A-Z SPF 30 олон үүрэгт мат болгогч энгэсэг-тос. Энэ нь нүх сүв, өө сэвийг дарж, арьсны өнгийг бүтэн өдрийн турш мат ба жигд харагдуулна.

  

СС-тос гэж юу вэ?

Хэрэв таны арьс асуудалтай бол (улайлт, батга, хөгшрөлтийн нөсөө толбо зэрэг) CC тос нь таны хувьд хамгийн сайн сонголт байж магадгүй юм. CC тос нь ил тод өө сэвийг хөнгөхөн дарж, арьсны өнгийг жигд болгодог шинж чанараараа алдартай.

Арьс арчилгааны хувьд CC-тос болон BB-тос хоёр маш төстэй. BB-тосны нэгэн адил CC тос нь ихэвчлэн SPF, антиоксидант, чийгшүүлэгч орцууд агуулсан байдаг ч ихэнх нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

CC тос нь BB тосыг бодвол хөнгөн бүтэцтэй бөгөөд дундажаас эхлээд өндөр хүртэл нягтаршилтай байдаг. Хэрэв та өө сэвийг дарж, арьсны өнгийг жигд болгох боломжтой, хөнгөн жинтэй бүтээгдэхүүн хайж байгаа бол CC тосноос өөр зүйл хайх хэрэггүй. Мөн бас нэг нэмэлт давуу тал нь CC тосыг улайлтыг засах зорилгоор шингэн энгэсгийн доор түрхэж болно.

Хамгийн сайн СС-тос

Giordani Gold цувралын арьсны өнгийг жигд болгогч чийгшүүлэгч СС-гел бол гиалуроны хүчилтэй мат болгогч CC-тос бөгөөд арьсыг гүн чийгшүүлэх нөлөөтэй (арьсыг төгс гэрэлтсэн харагдуулах нөлөөтэй!). Өнгийг засагч пигментууд нь өө сэвийг далдалж, нүх сүвийг багасгаж, арьсыг өөгүй толигор харагдуулдаг.

Бас нэг шилдэг бүтээгдэхүүн – СС-тос Giordani Gold Caress SPF 30. Үүний найрлага нь 95% байгалийн гаралтай орц агуулдаг бөгөөд арьсыг нөхөн сэргээх болон гэрэлтүүлэх нөлөөтэй.

BB- эсвэл CC тосыг хэдийд хэрэглэх вэ?

Одоо та ВВ- болон СС-тосыг чийгшүүлэх, өө дарах, бүр шингэн энгэсгийн суурь ч болж чаддаг олон үүрэгт бүтээгдэхүүн гэдгийг мэдэж авлаа. Эдгээр бүтээгдэхүүнийг та нүүрээ будах хүсэлгүй ч, яг ч будаггүй гарч чадахгүй байгаа тийм өдрүүдэд хэрэглэвэл төгс тохиромжтой юм.

BB- эсвэл CC-тосыг хэрэглэх маш амархан. Хурууны үзүүрээр, багсаар эсвэл будгийн зөөлөвчөөр бүтээгдэхүүнийг тарааж хэрэглэнэ: ердөө хэдхэн секундийн дотор та гайхалтай харагдаж чадна!