Нүүр будалт
Үндсэн

Нүүрний будгийг хэрэглэх дараалал

Нийтэлсэн: 2024.02.05 | Зохиогч: Amanda Aleljung

Эхлээд өө дарагчийг түрхэх үү эсвэл суурь шингэн энгэсгийг үү? Нүдний будаг уу эсвэл хацар өнгөлөгч үү? Нүүрээ будах дарааллыг мэдэхгүй байх нь түгээмэл үзэгдэл юм. Харин одоо энэ асуултын хариуг нэг бүрчлэн авч үзье.

Алхам 1: Арьс арчилгаа

Хэдийгээр бид нүүр будалтын тухай ярьж байгаа ч ямар ч нүүр будалтын өмнө заавал арьс арчилгаа хийх хэрэгтэй байдаг. Сайтар угаасан, чийгшүүлсэн, суурь түрхсэн ба нарны хамгаалалт хэрэглэж бэлдсэн арьсан дээр нүүр будалт өдрийн туршид тогтдог.

илүү дэлгэрэнгүй

Алхам 2: Хөмсөг ба нүд

Энэ бол нүүр будалтын эхний алхам гэвэл та үнэхээр гайхах байх, гэхдээ бидэнд итгээрэй! Нүдний будаг болон хөмсгөө сууриас өмнө түрхэхэд олон давуу талууд байдаг. Юуны түрүүнд суурь шингэн энгэсэг түрхээгүй байхад хөмсөгний эсвэл зовхины будгаа засахад илүү хялбар юм. Хоёрдугаарт, нүд ба хөмсгөө будах зуур арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсанд сайтар шингэдэг. Энэ нь өдрийн туршид тогтох нүүр будалт хийх үндэс суурь юм.

илүү дэлгэрэнгүй

Алхам 3: Суурь шингэн энгэсэг

Нүд ба хөмсгөө будсаны дараа суурь шингэн энгэсгээ түрхээрэй. Арьсандаа төгс тохирох бүтээгдэхүүн сонгох нэн чухал. Жишээлбэл, тослог арьсанд тослог гялгарыг дарагч бүтээгдэхүүн сонгох бол хуурай арьсанд чийгшүүлэгч, хэвийн арьсанд арьсыг арчлагч суурь шингэн энгэсэг эсвэл СС, ВВ тос хэрэглэхийг зөвлөж байна. Өөрийн сонгосон бүтээгдэхүүнүүдээ хурууныхаа өндгөөр, багсаар эсвэл зөөлөвчөөр түрхээрэй.

илүү дэлгэрэнгүй

Алхам 4: Өө дарагч

Өө дарагчийг суурь шингэн энгэсгийг бүрэн түрхэж дууссаны дараа хэрэглээрэй. Суурь шингэн энгэсэг нь арьсан дээр бүрхүүл үүсгэх тул өө дарагчийг доод зовхи эсвэл хамар орчимд түрхээрэй. Түүнчлэн өө дарагч нь үрэвсэл, батга эсвэл бараан толбыг бүдгэрүүлэхэд гайхалтай нөлөө үзүүлдэг.

Алхам 5: Гэрэлтүүлэгч, хацар өнгөлөгч, алтлаг гялбаа бэлэглэгч бүтээгдэхүүн

Хацар өнгөлөгчөөр хацартаа өнгө оруулаад, гэрэлтүүлэгчээр нүүрнийхээ товгор хэсгүүдэд гялбаа оруулаад, бронзероор царайгаа хэлбэржүүлээрэй. Эсвэл бэлдмэлээр баяжуулсан бөмбөлгөн хацар өнгөлөгч-бронзероор эдгээр үйлдлүүдийг нэг дор хийгээрэй! Бас нэгэн чухал зөвлөгөө бол эдгээр бүтээгдэхүүнүүдийг арьс нүүр будалтын суурь ба шингэн энгэсэг түрхээд бага зэрэг чийгтэй байхад хэрэглэх юм. Ингэснээр тэд арьсанд дээр илүү сайн сууж өгөх юм.

Алхам 6: Уруул

Энэхүү нүүр будалтын бүтээгдэхүүнд нь уруулын будаг эсвэл өнгөлөгч байхаас үл хамаарч арилах нь түгээмэл байдаг тул хамгийн сүүлд түрхэх хэрэгтэй байдаг.

Алхам 7: Нунтаг энгэсэг ба түгжигч шүршигч

Нүүр будалтынхаа тогтцыг нь нэмэгдүүлэхийн тулд нунтаг энгэсэг эсвэл түгжигч бүтээгдэхүүн хэрэглээрэй (хүсвэл хоёулыг нь хэрэглэж болно). Нунтаг энгэсгийг арьсаа гялалзахаас хамгаалахыг хүссэн хэсэгтээ, жишээлбэл хамрын угалз, шанаа болон эрүүнд түрхэх хэрэгтэй. Хэрвээ та нунтаг энгэсгийн оронд будгийг түгжигч шүршигч хэрэглэхийг хүсэж байгаа бол бүтээгдэхүүнийг нүүрнээсээ 15 см зайд бариад эхлээд Х хэлбэрээр, дараа нь Т хэлбэрээр шүршээрэй. Энэ бол нүүр будалтын сүүлийн алхам юм.
бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал