Өөрт тохирсон сормуусны будгаа хэрхэн олох вэ?
Published: 2024.01.19 | Author: Аманда Алелжунг
Төрөл бүрийн хэлбэртэй сормуусны будагнуудийн үйлчилгээ ба хоорондын ялгааг тайлж чадахгүй байна уу? Бид таны асуудлыг шийдэх гарын авлага бэлдлээ.
Конус хэлбэрийн сормуусны будаг
Конус хэлбэрийн сормуусны будаг нь нүдний эргэн тойрон дох жижиг сормуусанд хүрч жигд түрхэгдэн илүү өтгөн гайхалтай харагдуулдаг.
Турших сормуусны будаг: Giordani Gold Angel Caress уртасгагч сормуусны будаг
Зузаан, том хэмжээтэй сормуусны будаг
Та маш өтгөн тод сормуустай болохыг хүсч байна уу? Тийм бол өтгөн үстэй, том хэмжээтэй сормуусны будаг сонгоорой.
Турших сормуусны будаг: The One Tremendous Сормуусны будаг
Урт бөгөөд нарийнхан дэрвэгэр сормуусны будаг
Дэрвэгэр нарийнхан сормуустай болохыг хүсч байна уу? Тэгвэл нарийнхан багстай сормуусны будагыг сонгоорой. Энэ нь таны сормуусыг илүү үзүээрээс эхлүүлэн бүрхэж жигд урт болоход тусална.
Турших сормуусны будаг: The One Hypnotic Depth Сормуусны будаг
Элсэн цаг хэлбэртэй сормуусны будаг
Элсэн цаг хэлбэртэй сормуусны саваа нь таны нүдний хэлбэрийн дагуу жигд цэвэрхэн, өргөн нүдтэй харагдуулахад тусална. Хэрэв та шингэхэн сийрэг сормуустай бол энэ хэлбэр нь таны худалдан авалтын жагсаалтын эхэнд байх ёстой.
Турших сормуусны будаг: The One Tremendous Fierce Сормуусны будаг
Өтгөн бөгөөд дэрвэгэр сормуусны будаг
Өтгөн бөгөөд дэрвэгэр сормуустай болохыг хүсч байвал мурий хэлбэртэй сормуусны будаг таны сормуусыг үндсээр нь дээшлүүлж, түрхэх үед дээш татах бөгөөд таны үргэлж хүсч байсан дэрвэгэр сормуусыг бий болгоно.
Турших сормуусны будаг: The One In Action Sweat-Proof Mascara
Нугардаг сормуусны будаг
Нугардаг сормуусны саваагаар 360° хиймэл мэт өтгөн сормуустай болоорой. Түрхэхэд хялбар бөгөөд өөрийн тогтоцыг удаан хадгална.
Турших сормуусны будаг: The One False Lashes 360° нугардаг сормуусны будаг
Энгийн сормуусны будаг
Хэрэв та богинохон бөгөөд шингэрсэн сормуустай бол сам шиг хэлбэртэй сормуусны будагыг сонгоорой. Энэ нь сормуус бүрийг бүрхэж, аль болох наалдахгүй байх боломжийг олгоно.Үр дүн нь үзэсгэлэнтэй, байгалийн сормуустай болно.
Турших сормуусны будаг: The One 5-in-1 Wonder Lash Ultra Сормуусны будаг