Эрчүүд арьс арчилгаандаа юу хүсдэг вэ?

Эрэгтэй хүнд ганцхан бүтээгдэхүүн байхад хангалттай гэж бодож байна уу? Та эндүүрч байна! Орчин үеийн залуучуудад сахлын хөөс болон шампуниас гадна арьс арчилгааны ямар бүтээгдэхүүнүүд хэрэгтэй байдаг тухай авч үзье.

1. ЗОВХИНЫ ТОС
Гол зорилго бол хэдийгээр та бусдаас илүү ажилладаг ч бүтэн өдөр амарсан юм шиг харагдах юм. Арьс арчилгааны бүтээгдэхүүний зөв сонголт болоод хэдэн заль мэх хайртай залууг тань сайхан харагдуулах болно!  Түүндээ эрчүүдэд зориулсан хөгшрөлтийн эсрэг зовхины тос бэлэглэж, өөрт нь хэрэгтэй мэдээлэлтэй нийтлэлийг уншуулаарай. Амжилт удаан хүлээлгэхгүй гэдгийг баталгаатай хэлье!

2. ХАМГААЛАГЧ ТОС
Харамсалтай нь бодит байдал тийм ч таагүй байдаг, яг л хүрээлэн буй орчны нөлөөтэй адил – нарны хэт ягаан туяа, чөлөөт радикалууд ба агаарын бохирдол арьсанд гоо үзэсгэлэн нэмдэггүй билээ. Аз болоход бидэнд Optimals Even Out нөсөөжилтийн эсрэг хамгаалач тос-лосьон SPF 35 ба True Perfection арьсыг өө сэвгүй болгох үйлчилгээтэй чийгшүүлэгч өдрийн тос байна. Одоо та ямар ч дайснаас айх хэрэггүй!

3.   ШӨНИНЙ ТОС
Тийм ээ, арьсанд шөнө ч бас арчилгаа хэрэгтэй байдаг. Гэхдээ та санаа зовох хэрэггүй энэ үүргийг бидэнд даатгаарай. Гэхдээ эхний ээлжинд  эндээс өөртөө хэрэгтэй тосоо  сонгоорой: Optimals Even Out нөсөөжилтийн эсрэг шөнийн тос эсвэл NovAge True Perfection арьсыг шинэчилж өө сэвгүй болгох үйлчилгээтэй шөнийн тос. Үзэсгэлэнтэй, эрүүл гэдэг нь чийглэг, эрүүл гялбаатай арьс юм. 

4. НҮҮРНИЙ ТОС
Сахал хуссаны дараа чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэхэд л хангалттай гэж үзэж байна уу? Харамсалтай нь үгүй юм. Чийгшүүлэгчээс гадна тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэгтэй, жишээ нь, мэдрэмтгий арьсанд зориулсан нүүрний тос. Энэхүү бүтээгдэхүүн нь хормын дотор арьс хуурайших ба таталдахЫГ арилгана. Энэ бол танд заавал байх хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Бидэнд итгээрэй! 

5. ИЛҮҮДЭЛ ҮСИЙГ АНГИЖРУУЛАХ БА ХУМСЫГ АРЧЛАХ ЦУГЛУУЛГА
Санаа зовох хэрэггүй, энэ бол арчилгааны маш чухал нэг хэсэг. Арчилгаатай, цэвэрхэн гар ямар ч хүнд сайханд сэтгэгдэл төрүүлдэг. Гар арчилгааны чанартай цуглуулга чимхлүүр, төмөр хуурай, хайч ба гар болон хөлийн 2 төрлийн хумсны хайчаас бүрддэг. Манайд яг ийм цуглуулга (сам хүртэл агуулсан) бий. 

6. ҮНЭРТЭН
Сайхан сэтгэгдэл төрүүлж зан араншингаа илэрхийлэхэд танд тансаг эрэгтэй үнэртэн тусална. Түүн ямар үнэртэн соногхоо мэдэхгүй байна уу? Манай нийтлэлийг уншаад сонголтоо зөв хийгээрэй.

7. ХӨЛС ДАРАГЧ ШҮРШИГЧ
Сэтгэл хөдлөлийн сөрөг үр дагавараас сэргийлэхэд танд өндөр үр дүнтэй хөлс дарагч дезодорант тусална. Үнэрийнх нь тогтцыг уртасгахын тулд анхилуун үнэрт хөлс дарагч бүтээгдэхүүн эсвэл 48 цагийн үйлчилгээтэй хөлс дарагч сонгоорой.

Зурвас: Зураг: Анна Мартенссон