Дурлалт хосууд
Та ойн баяраа сэтгэл догдлон хүлээж, гэнэтийн бэлэг бэлдэж, аялал зугаалгаа төлөвлөхдөө хамгийн романтик газруудыг сонгодог – Парис хот өөрийн үзэсгэлэнтэй гудамж ба хайрын аястай инээдмийн хуучны кинон дээр гардаг шиг тийм л уур амьсгалаараа таныг татдаг байх. Романтик орчинг бүрдүүлэхэд та хоёр л байхад хангалттай – мөн шинэ Eclat хос үнэртэн.
ECLAT AMOUR эмэгтэй ба ECLAT TOUJOURS эрэгтэй үнэртнүүдийг цагаан цахилдаг цэцгийн нууцлаг аялгуу нэгтгэдэг. Энэхүү цэцэг нь урин хавраар дэлбээлж, модны анхилуун аялгуутай чихэрлэг үнэрээр ойр орчмоо цацруулдаг- Яг л таны гэгэлзэж буй ялдам сэтгэл мэт. Эмэгтэй үнэртний үндсэн орц нь нил цэцэг ба хуш мод бол, харин эрэгтэй үнэртнийх – гаа ба арьс шир юм.
Дур хүслээр дүүрэн мөч
Та хоёроос өөр хэн ч мэдрэх боломжгүй нарийн мэдрэмж зөвхөн та хоёрыг холбоно. Дур хүслийн гал дөлөө нэг үнэртнээр илүү тодотгоорой: дур хүслийг өдөөгч байгалийн афродизиакболох пименто чинжүүтэй SO FEVER TOGETHER HER ба SO FEVER TOGETHER HIM үнэртнүүд та хоёрын үдшийг халуухан болгоно.
Нарийн мэдрэмжийг үнэлэгчид
Тэр таны хувьд – онцгой нэгэн байж, харин та түүний хувьд мөн адил бол. Хэрэв хөгжим бол сонгодог, хэрэв хоолны газар бол хамгийн тансаг, хэрэв үнэртэн бол өөр хаана ч давтагдашгүй патентлагдсан орцтой дээд зэрэглэлийнхийг сонгодог бол. GIORDANI GOLD ESSENZA SENSUALEба GIORDANI GOLD NOTTE үнэртнүүд таны таалалд нийцэх болно.
Түүхэнд дурлагсад
Үдшийн киногоо сонгохдоо та түүхэн драм эсвэл намтар киног илүүд үзэж, харин аяллаа зохиохдоо эртний түүхэн дурсгалт газруудыг сонгодог бол анхаарлаа ийшээ хандуулна уу. Эртний бурхадын домгоос урам аван бүтээгдсэн: POSSESS THE SECRET WOMAN ба POSSESS THE SECRET MAN үнэртнүүд танд маргаангүй таалагдана.
Адал явдлыг эрэлхийлэгчид
Та хоёр дундаа аялалын нэг газрын зурагтай байж, бүх улсаар аялж үзэх зорилго тавин, жил бүр шинээр зорчсон улсаа тэмдэглэдэг бол. BORN TO FLY FOR HERба Born to Fly for Him нь – жинхэнэ аялагчдад зориулсан үнэртнүүд юм. Та албан газартаа шинэ адал явдлыг хүлээн сууж байсан ч энэхүү хос үнэртэн таны аялах хүслийг бадрааж, үргэлж хамт байх болно.
Минималистууд
Байгалийн гаралтай даавуу, энгийн интерьер, өдөр тутмын баяр баясал – та энгийн зүйлсээс гоо сайхныг харж, амьдралыг үнэлж чаддаг бол. Хэт хүнд, олон төрлийн орцтой үнэртэн танд тохирохгүй. Та цөөхөн орцтой моно-үнэртний чиг хандлагад анхаарлаа хандуулаарай. Ийм төрлийн үнэртнүүд байгалийн үзэгдэл, ургамал ба цэцгийн үнэрийг санагдуулам үнэрийг бий болгодог. Бидэнд нэн ялангуяа Women`s Collection и Men´s Collection цуврал үнэртэн маш их таалагддаг юм.