ЭРТНЭЭС БЭЛД
Бэлтгэлтэй байснаар уулзалтаас өмнөх сэтгэл хөдлөлөө багасгах боломжтой. Хэрвээ чи боломжит хэрэглэгчтэй уулзах гэж байгаа бол эртнээс түүний тухай олон нийтийн сүлжээнээс мэдээлэл олж аваарай. Ингэснээр чи түүнтэй ярилцах сэдэв олох, мөн дундын сонирхол байгаа эсэхийг олж мэдэх боломжтой.
ҮНЭРТЭН
Үнэр ой санамжтай маш ойр холбоотой. Хэрвээ чи өөрийнхөө тухай эерэг дурсамж үлдээмээр байвал үнэртнээ маш нарийн бодож сонгоорой. Эхний уулзалтад хүнд мэдрэмж төрүүлэхгүй хөнгөн үнэртнийг бага хэмжээнд түрхээрэй. Бидэнд ялдам зөөлөн аялгуутай Women`s Collection Innocent White Lilac ба My Naked Truth үнэртнүүд таалагддаг.
ХУВЦСАА ЗӨВ СОНГО
Сонгосон төрх чинь уулзалтын сэдэв, түвшинд зохиж байгаа эсэхийг сайтар бодоорой. Эвгүй байдалд орохгүйн тулд дресс код байгаа эсэхийг урьдчилан олж мэдээрэй. Үргэлж өөртөө эвтэйхэн хувцас, гутал сонгож байгаарай. Биед эвгүй хувцас, гутал өмссөнөөр чиний биеэ барьж санаа зовсон байдал уулзаж байгаа хүнд илт мэдэгдэнэ.
ЦАГАА БАРЬ
Цагаа барина гэдэг нь бусдын цагийг үнэлж байгаагийн илэрхийлэл тул гэнэтийн зүйлсийг тооцоолж үргэлж нөөцтэй байгаарай.
АНХААРАЛТАЙ СОНСОХ
Яриаг өөрийнхөө тухай ярьж эхлүүлэхийн оронд уулзаж буй хүндээ төвлөрч түүнд хэдэн асуулт тавиарай. Ингэснээр чи өөрийнхөө яриаг бэлдэх нэмэлт хугацаатай болно. Ярилцаж буй хүнийхээ нүд рүү нь хараад, яриаг нь таслалгүй, анхааралтай сонсож, түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээрэй (жишээ нь, толгойгоо дохиж).
ҮЙЛ ХӨДЛӨЛӨӨРӨӨ ИЛЭРХИЙЛЭХ
Биеийн үйл хөдлөл чиний бодож байгаагаас ч ихийг илэрхийлдэг. Судалгааны үр дүнгээс харвал харилцааны 10% нь л үг ярианаас бүрдэж 90% үйл хөдлөл байдаг байна. Сууж эсвэл зогсож байхдаа нуруу цэх байж, гар барихад өөртөө итгэлтэйгээр атгаж, ярьж байхдаа нүд рүү нь харж инээмсэглээрэй. Ингэсэн тохиолдолд ярилцагч чамайг өөртөө итгэлтэй, тайван хүн гэсэн ойлголттой болно
ТАЙВАН БАЙ
Үнэртнээ зөв сонгох нь уулзалтын өмнө тайвшрахад тусална. Лаванда, шимтэглээ, сарнай, бергамот, иланг-иланг, мэлрэг цэцгийн аялгууд тайвшруулах шинж чанараараа алдартай. Харин эдгээр орцууд манай үнэртнүүдэд байдгийг дуулгахад баяртай байна!
Туршаад үзээрэй: Eclat Femme, Paradise, Giordani Gold White, Possess.
ЯГ ОДОО ЭНД БАЙ
Хүнтэй ярьж байхдаа утас руугаа эсвэл мөрийг нь давуулж харах шиг муухай зүйл үгүй. Энэ нь чиний сэтгэл санаа тэс ондоо газар байгааг илт илэрхийлнэ. Тиймээс утсаа унтраагаад (эсвэл дууг нь хаагаарай) бүх анхаарлаа ярилцагчдаа хандуулаарай.