Optimals Even Out нөсөөжилтийн эсрэг шөнийн тос
Дууссан
Удахгүй агуулахад ирнэ: Мэдээлэлд бүртгүүлэх
Optimals

Optimals Even Out нөсөөжилтийн эсрэг шөнийн тос

32480
ТӨГ 51,500
50  мл.

Идэвхт орцууд болон LumiLight цайруулагч иж бүрдэлд суурилсан тэжээллэг тос нь нөсөө толбоны илрэлийг багасгаж арьсны эрүүл гялбааг нөхөн сэргээнэ.


  • Арьсны өнгийг жигд болгоно* (76% нь баталсан).
  • Шөнийн туршид арьсыг тэжээж чийгшүүлнэ.
  • Арьс судлаачдын сорилд хамрагдсан.
  • Бүх төрлийн арьсанд.

*Optimals Even Out өдрийн тос, шөнийн тос, мөн бэлдмэлийг ашигласан хэрэглэгчдийн сорилын дүн

Тосыг орой бүр нүдний орчмын арьсыг зайлсхийлж нүүр болон хүзүүний арьсанд түрхээрэй.


Нөсөө толботой тэмцэхдээ дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд бид танд Optimals Even Out иж бүрэн арчилгааг хэрэглэхийг зөвлөж байна.


  • Бэлдмэл (33108) арьсыг хормын дотор чийгшүүлнэ, нөсөө толбыг багасгахад тусална, арьсны өнгийг жигд болгоно, зөөлөн гялбаа бэлэглэнэ.
  • Өдрийн тос SPF 20 (32479) нь арьсны эрүүл гялбааг нөхөн сэргээнэ, өнгийг нь жигд болгоно, нарны хэт ягаан туяа, хүрээлэн буй орчны бохирдол, эрт хөгшрөлтөөс хамгаална.
  • Хамгаалагч тос-лосьон (32478) эрт хөгшрөлтөөс хамгаална, нөсөө толбыг багасгахад ба арьсны өнгийг жигд болгоход тусална.

Идэвхт орц:


Бүтээгдэхүүн бүрийн найрлагад орсон идэвхт орцын иж бүрдэл нь нөсөө толбыг багасгахад тусалж өнгийг нь жигд болгон эрүүл гялбааг нь нөхөн сэргээнэ.


  • Гурван навчит тавилганы ханд (spiraea ulmaria leaf extract): меланины боловсруулалтыг өдөөгч ферментыг дарангуйлагч С аминдэм агуулдаг. Гуужуулагч шинж чанар нь нөсөө толбыг цайруулан арьсыг илүү жигд өнгөтэй болгоно.
  • Тошлой ургамлын ханд (ribes grossularia fruit extract): эсийг шинэчилж улмаар арьсыг эрүүл гялбаатай болгох үйлчилгээтэй альфа-гидро хүчлүүдийн байгалийн гаралтай эх үүсвэр.
  • Нохойн хошууны үрийн тос (rosa canina fruit oil): эрүүл арьсанд зайлшгүй хэрэгтэй линолийн ба альфа-линолийн хүчлийг их хэмжээнд агуулдаг. Мөн тос нь арьсыг шөнийн цагаар тэжээлээр хангаж чийгшүүлэн төрөлхийн хамгаалагч давхаргыг нь нөхөн сэргээнэ.
  • LumiLight цайруулагч иж бүрдэл (pisum sativum extract, sucrose dilaurate): меланин - энэ бол бидний арьсны өнгийг тодорхойлогч байгалийн пигмент юм. Тус пигмент нь арьсанд буруу тархсан нөхцөлд арьсан дээр сэвх, нөсөө толбо, наранд түлэгдсэний сорви илэрдэг. LumiLight иж бүрдэл нь хэдийнээ үүсээд буй нөсөө толбыг багасгаж арьсны өнгийг жигд бус болохоос сэргийлнэ.
  • Глицерин (glycerinum): арьсыг хамгийн өндөр үр дүнтэй чийгшүүлэгч орцын нэг. Арьс чийгээ алдахыг багасгана, арьсны төлөв байдлыг сайжруулна, зөөлрүүлж чийгшүүлэн уян хатан болгоно.

Орц найрлага

AQUA, GLYCERIN, DICAPRYLYL CARBONATE, CYCLOPENTASILOXANE, PENTAERYTHRITYL DISTEARATE, PROPANEDIOL, CYCLOHEXASILOXANE, GLYCERYL STEARATE, PEG-100 STEARATE, SODIUM POLYACRYLATE, PHENOXYETHANOL, DIMETHICONE, SUCROSE DILAURATE, STEARIC ACID, PARFUM, CAPRYLYL GLYCOL, IMIDAZOLIDINYL UREA, PALMITIC ACID, POLYSORBATE 20, CARBOMER, DISODIUM EDTA, ROSA CANINA FRUIT OIL, PISUM SATIVUM EXTRACT, ARACHIDIC ACID, LAURIC ACID, MYRISTIC ACID, P-ANISIC ACID, RIBES GROSSULARIA FRUIT EXTRACT, SPIRAEA ULMARIA LEAF EXTRACT, SORBIC ACID, POTASSIUM SORBATE, SODIUM BENZOATE, TOCOPHEROL, +/-: CI 77891
Манай эрдэмтэд арьсыг арчлагч хосгүй иж бүрдлүүдийг бүтээхийн тулд Шведэд алдартай хамгийн өндөр үр дүнтэй ургамлуудыг сонгожээ. Бүрэн шинэчлэгдсэн Optimals цувралтай танилц!