Улаан – дур хүсэл ба хайр дурлал |
Хэрэв та амьдралаа улаан өнгөгүйгээр төсөөлөхгүй бол, та хурц зан чанартай, анхаарлын төвд байх эрмэлзэлтэй ба ялах дуртай нэгэн байх магадлал өндөр. Та яриа хөөрөөтэй, сэтгэл хөдлөл өндөр, өөрийгөө дайчлах чадвартай ба зорилго руугаа шийдэмгий тэмүүлдэг – эдгээр зан чанарыг улаан өнгө илэрхийлдэг.
Хэрэв та улаан болон дарсны өнгөнүүдийг илүүд үздэг бол бид дараах будгуудыг танд санал болгож байна: OnColour Flirty тосон уруулын будгийн «Улаан дэлбээ» өнгө, The ONE Colour Stylist Ultimate 1-д-5 гялбаатай уруулын будгийн «Бургунд» өнгө.
Ягаан – хөнгөн ба ялдам
Тайван, мөрөөдөмтгий, романтик, та аз жаргалаар гэрэлтэж, Дотоод сэтгэлдээ дэлхий ертөнцийг ч эзэгнэдэг. Таныг хүрээлсэн олон найз нөхөдтэй, та маш найрсаг, ухаалаг ба хэн бүхэнтэй хялбар харьцаж чаддаг нэгэн. Тантай хамт байхад хэзээ ч уйдахгүй!
Хэрэв та уруулаа ягаан өнгөөр буддаг бол, тоор эсвэл фуксия өнгийг бага зэрэг оролцуулсан өнгөнүүдийг мөн адил сонирхоод үзээрэй. Жишээлбэл, OnColour Flirty тосон уруулын будгийн «Ягаан цахирмаа» өнгө, The ONE Colour Obsession уруулын будгийн «Ягаан пантера» өнгө ба The ONE Colour Stylist Ultimate 1-д-5 супер тосон уруулын будгийн «Ягаан цээнэ» өнгө.
Нил өнгө
Урлагийн ертөнцийн төлөөлөгчдийн дунд нил өнгөнд дурлагсад олон бий, энэ нь ч тийм гайхмаар зүйл биш юм: энэ өнгө мэдрэмжийг хурцалж, уран сэтгэмжийг ихэсгэн, дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харахад туслах ба шинийг бүтээх онгодыг сэргээдэг. Нууцлаг ба өнгөлөг уран сэтгэмжидOnColour Flirty тосон уруулын будгийн «Нил цахирмаа»өнгө эсвэл The ONE Lip Sensation шингэн мат уруулын будгийн «Чавганы дарс» өнгө танд тусална.
Улбар шар өнгө
Жинхэнэ өөдрөг үзэлтнүүд улбар шар өнгийг сонгодог! Эерэг эрч хүч, эрсдэл, хамгийн доргио үдэшлэгүүд ба зуны нарыг илэрхийлдэг өнгө – түүнтэй хамт таны инээмсэглэл бүр ч тод гэрэлтдэг. Улбар шар өнгөнд дурлагсад үргэлж инээмсэглэж, аз жаргалаар гэрэлтэж, харилцаанд орохдоо ч хялбар байдаг. Эдгээр хүмүүстэй нэгдэж, бидний дуртай шүрэн ба улбар шар-тоорын өнгөнүүдийг сонгон туршаад үзээрэй: The ONE Colour Stylist Ultimate 1-д-5 супер тосон уруулын будгийн «Нарлаг шүр» өнгө, OnColour тосон уруулын будгийн «Шүрэн улбар»ба«Боловсорсон чангаанз»өнгө.
Хул өнгө
Бодит байдал дээр хул бол өнгө биш, харин таны уруулын төрөлхийн өнгийг эрчимжүүлэгч юм. Зөв сонгосон хул өнгө царайг сэргэг харагдуулж, нэмэлт тод өнгийн шаардлагагүйгээр нүүрийг тодруулж өгдөг. Хул өнгийн будгаар будсан уруул нь та өөрийгөө үнэлж хайрладгийг, өөрийн гадаад төрхөд итгэлтэй буйг болон хараат бус байдлыг илэрхийлдэг. Энэ эрчээрээ байгаарай!
Хул өнгө ихдэнэ гэж байдаггүй. Өөрийн цуглуулгаа дүүргээрэй: бид танд OnColour Flirty тосон уруулын будгийн «Хул цээнэ» өнгө, The ONE Lip Sensation шингэн мат уруулын будгийн «Байгалийн хул» өнгийг санал болгож байна