Өвлийн арьс арчилгаанд зайлшгүй хэрэгтэй 7 бүтээгдэхүүн

Өвлийн улиралд чиний арьсанд хамгийн их асуудал гардаг уу? Сэтгэлээр унах хэрэггүй! Манай гоо сайхны редактор Жанетт Олсон хүйтэнтэй тэмцэхэд чамд туслах долоон бүтээгдэхүүнийг сонголоо.

1. SKINPRO НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ
Өвлийн улиралд арьсанд тэжээл болон чийгшил дутдаг. Гэвч тос болон бэлдмэл хэрэглэхээсээ өмнө арьсаа үхэжсэн эд эсийн давхаргаас ангижруулах хэрэгтэй. Бидэнд SkinPro нүүр цэвэрлэгч төхөөрөмж таалагддаг: зөөлөн үстэй толгой нь арьсыг гэмтээж цочроохгүй гүн цэвэрлэдэг. Арчилгааны дараагийн алхам бол чийгшүүлэлт. 

2. ECOBEAUTY НҮҮРНИЙ ТЭЖЭЭЛЛЭГ ТОС
Өвлийн улиралд арьсыг нөхөн сэргээж зөөлөн, толигор болгоход чамд нүүрний тэжээллэг тос тусална. Е аминдэм ба тэжээллэг бодисуудаар баялаг, хөвөнгийн ургамлын ханд ба арганы органик тостой Ecobeauty супер тэжээллэг тос тусална. 

3. NOVAGE НҮҮРНИЙ АРЬСНЫ НӨХӨН СЭРГЭЭГЧ ШӨНИЙН МАСК
Чи маш ачаалалтай ажилладаг, оройтож унтаж өглөө эрт босдог бол, арьс чинь тийм ч сайхан харагддаггүй байх. Хангалттай сайн унтаж арьсандаа санаа тавиарай. Нөхөн сэргэх цагаар нь арьсаа гүн тэжээлээр хангаж чийгшүүлэхийн тулд NovAge шөнийн маскийг хэрэглээрэй. Энэ бол  ердийн маскнаас ч, шөнийн тосноос ч илүү үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Идэвхт найрлага нь алжаалын ул мөрийг “арчиж”, өглөө сэрэхэд арьсыг гэрэлтсэн, амарсан харагдуулна (яг л 8 цаг унтаж амарсан мэт). 

4. NOVAGE NUTRI6 НҮҮРНИЙ ТОСОН ДУСЛУУД
Арьсаа эрхлүүлмээр байна уу? Нүүр, хүзүү ба  цээжний арьсандаа сарын туршид тосон дуслууд хэрэглээрэй. Гүнжид, авокадо, тоорын яс, лимнантес ургамал, үхрийн нүд ба буурцгийн шошноос гаргаж авдаг үнэт тоснуудын холимог нь тосны хүчлүүд, тос, антиоксидант, аминдэмүүд ба эрдэс бодисуудаар баялаг. Уг арчилгаа нь арьсыг нөхөн сэргээж эрүүл гялбаатай болгоход дэмжлэг үзүүлнэ. 

 

5. ТУСГАЙ ЗӨӨЛРҮҮЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН
“Ялдам арчилгаа” бяцхан бүтээгдэхүүн нь хэдэн арван үүрэгтэй маш онцгой бүтээгдэхүүн гэдгийг мэдэх үү? Бид ердөө л гурвыг нь жишээ татлаа. 

6. “ЗӨӨЛӨН” ГАР БА ХУМСЫГ ХАМГААЛАГЧ ТОС
Өвлийн улиралд зөвхөн нүүрний арьсанд арчилгаа шаардлагатай байдаггүй. Гарын арьс болон хумсанд хамгийн их арчилгаа хэрэгтэй. Тиймээс гараа угаах эсвэл шүршүүрт орох бүрдээ тос хэрэглэж заншаарай. Бидэнд макадами самрын тостой “Зөөлөн” гар ба хумсыг хамгаалагч тос таалагддаг. Тэрээр арьсыг эрчимтэй чийгшүүлдэг, хэт хуурайшихаас хамгаалдаг ба арчилгаатай харагдуулдаг. Мөн тослог, наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй.

7. “СҮҮ БА ЗӨГИЙН БАЛ – АЛТАН ЦУВРАЛ” ГАР БОЛОН БИЕИЙН ТЭЖЭЭЛЛЭГ ТОС
Сүү ба зөгийн балын байгалийн гаралтай хандыг агуулсан супер зөөлөн тос нь арьсыг өдрийн туршид тансаг арчилгаагаар хангана: эрчимтэй тэжээнэ, чийгшүүлнэ, хуурайшихаас хамгаална. Өвлийн арчилгаанд хэрэгтэй бүхэн!

Зурвас: Зураг: Getty Images