Ecobeauty нүүрний тэжээллэг тосEcobeauty нүүрний тэжээллэг тос
Ecobeauty

Ecobeauty нүүрний тэжээллэг тос

32201
95 500 ТӨГ
50  мл.
Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хүлээн авах

Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.


Тэжээлийн дутагдалд орсон арьсанд зориулсан жинхэнэ тансаг арчилгаа! Хөвөнгийн ургамлын ханд болон арганы органик тос агуулсан, Е аминдэм болон ач тустай бодисоор баялаг супер тэжээллэг тос нь арьсыг зөөлрүүлнэ, нөхөн сэргээнэ, чийгээр дүүргэнэ. Байгалийн гаралтай орц найрлагын чанар нь ECOCERT сертификатаар баталгаажсан. Парабен агуулаагүй. Шөнийн арчилгаанд төгс тохирно.


  • Арьсыг тэжээнэ, зөөлрүүлнэ*.
  • Чийгшүүлнэ ба нөхөн сэргээнэ*.
  • Арьс шинэчлэгдэх процессыг идэвхжүүлнэ*.
  • Антиоксидант хамгаалалтаар хангана*.
  • Баялаг бүтэцтэй, зөөлөн үнэртэй, түргэн шингэнэ.
  • Бүх насны бүх төрлийн арьсанд (ялангуяа хуурай арьсанд) тохиромжтой.

*Орц найрлагын шинж чанарт үндэслэв.

ECOBEAUTY ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА

Өдөр өдрөөр улам нэмэгдэх таны төрөлхийн гоо үзэсгэлэн


Дээд зэргийн чанартай байгалийн гаралтай, органик зургаан бүтээгдэхүүн, алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмжигч Орифлэймийн 4 алхам бүхий арьс арчилгааны систем, нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлэгч тусгай найрлага нь арьсыг иж бүрэн арчилж, эрүүл мэнд, гоо үзэсгэлэн болон гэрэлтсэн төлөвийг нь дэмжихэд хэрэгтэй бүхнээр хангана.


Алхам 1: ЦЭВЭРЛЭГЭЭ

Ecobeauty нүүр цэвэрлэгч сүүн шингэн (32197) ба Ecobeauty сэргээгч тоник нь (32198) нүүр, хүзүү ба цээжний арьсыг бохирдол болон нүүрний будгаас ангижруулна, мөн арьсыг тайвшруулж сэргээнэ.


Өглөө ба орой: сүүн шингэнээс нүүр цэвэрлэгч хөвөн дээр аваад нүүр, хүзүү ба цээжний арьсыг зөөлөн арчиж бохирдол болон нүүрний будгийг арилгана. Сэргээгч тоникоос бага зэргийг хөвөнд шингээгээд бохирдол болон нүүрний будгийн үлдэгдлийг арилгахын тулд нүүр, хүзүү болон цээжний арьсыг арчина. Арьсыг цэвэрлэж сэргээхийн тулд өглөө ба орой уг алхмыг давтан хийгээрэй.

АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Ecobeauty толийлгох үйлчилгээтэй зовхины тос нь (32220) нүдний орчмын мэдрэмтгий арьсыг зөөлрүүлнэ, толийлгоно ба чийгшүүлнэ.


Өглөө ба орой: тосноос багахан хэмжээтэй авч нүдэнд орохоос зайлсхийн нүдний орчмын арьсанд түрхэнэ. Тосыг ядам хурууны өндгөөр хөнгөн иллэг хийж түрхэхийг зөвлөж байна.

АЛХАМ 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ

Арьсыг өдрийн эсвэл шөнийн тос түрхэхэд бэлдэж гэрэлтсэн болгоход Ecobeauty арьсыг нөхөн сэргээгч (32203) бэлдмэл тусална.


Өглөө ба орой: цэвэрлэж тоникоор арчсан арьсанд түрхэнэ. Нүүрэнд тос түрхэхээс өмнө бэлдмэлийг арьсанд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.

АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА

Өдрийн цагаар арьсыг чийгшүүлэх эсвэл шөнийн цагаар арьсыг эрчимтэй нөхөн сэргээхэд Ecobeauty цувралын өдрийн тос (32199) ба Нүүрний тэжээллэг тос (32201) тусална. Тосыг Ecobeauty арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл (32203) хэрэглэсний дараа түрхэхийг зөвлөж байна.


Өглөө: өдрийн тосноос бага зэргийг (хоёр ширхэг хатаасан үзэмтэй тэнцэхүйц хэмжээтэй) аваад бэлдмэл хэрэглэсний дараа нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй.

Орой: нүүрний тэжээллэг тосноос хоёр дуслыг хуруун дээрээ авч бага зэрэг бүлээсгээрэй. Дараа нь нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй. Тосыг арьсанд жигд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.


Идэвхт орц:


  • Арганы тос (argania spinosa kernel oil): хүний арьстай ижил төстэй бодис болох липид агуулдаг (арьсны бүрэн бүтэн байдал ба хүрээлэн буй орчинд тэсвэртэй байдлыг хариуцдаг эсийн бүрхэвч эдийн үндсэн орц). Энэхүү бодис нь арьсыг нөхөн сэргээж тэжээлээр ханган хамгаалдаг. Хамгаалах ба тэжээлээр хангах шинж чанартай, мөн арьсны чийглэгийг шаардлагатай хэмжээнд байлган эрүүл мэндийг нь дэмждэг.
  • Хөвөнгийн ургамлын ханд (gossypium herbaceum extract): арьсыг тэжээлээр хангаж чөлөөт радикалуудын сөрөг нөлөөнөөс хамгаалагч тосны хүчлүүдээр баялаг. Мөн түүнчлэн энэхүү орц нь тайвшруулах шинж чанартай. Арганы тос ба хөвөнгийн ургамлын хандын холимог нь ялангуяа хуурай арьсанд маш их ач тустай антиоксидант хамгаалалт, тэжээл ба арчилгаагаар хангана.

Бид ургамлын цэвэр хандад суурилсан байгалийн гаралтай найрлага бүтээдэг

Байгалийн цэвэр орц маш мэдрэмтгий, хэврэг байдаг. Тиймээс энэ төрлийн хандын дээд зэргийн ач тустай үнэт шинж чанарыг хадгалж үлдэхэд гаргаж авах аргачлал маш чухал юм. Бид Ecobeauty цувралыг бүтээхдээ маш мэдрэмтгий орцод нь гэмтэл учруулахгүй аргачлал хэрэглэсэн тул тус цувралын эцсийн бүтээгдэхүүнүүдийн найрлага дахь ургамлын гаралтай орцууд үнэт шинж чанараа дээд зэргээр хадгалж чадсан билээ.


Арганы тосны бүхий л ач тустай шинж чанарыг нь хадгалж үлдэхийн тулд бид хүйтнээр шахах аргачлалыг ашигласан. Ингэхийн тулд арганы үрийг жижиглэж нунтаглах явцад ялгасан тосыг нь авч бүтээгдэхүүний найрлагад хэрэглэдэг. Хүйтнээр шахах аргачлалд өндөр хэм эсвэл химийн бодис хэрэглэдэггүй тул эцсийн бүтээгдэхүүн үнэт шинж чанараа бүгдийг нь хадгалж үлддэг.


Ач тустай шинж чанарыг нь ялгаруулах, уусгах, гаргаж авахын тулд хөвөнгийн ургамлыг тостой саванд хийдэг (бид наранцэгийн тос ашигласан). Дулаан орчинд дэвтэх процесс түргэсэж ач тустай бодисууд ялгарч эхэлдэг. Тосыг шүүсний дараа бид наранцэцгийн тосонд шингэсэн тосны хүчлүүд болон Е аминдэмээр баялаг хөвөнгийн ургамлын ханд гаргаж авна. Энэхүү ханд нь арьсыг арчилна, чийгшүүлнэ, тэжээнэ, мөн антиоксидант хамгаалалтаар хангана.

Орц найрлага

COCOGLYCERIDES, HELIANTHUS ANNUUS SEED OIL, CORYLUS AVELLANA SEED OIL, ARGANIA SPINOSA KERNEL OIL, DAUCUS CAROTA SATIVA ROOT EXTRACT, SESAMUM INDICUM SEED OIL, GOSSYPIUM HERBACEUM EXTRACT, PARFUM, LIMONENE, TOCOPHEROL, LINALOOL, CITRAL, GERANIOL, CITRONELLOL, BENZYL BENZOATE
Арьсандаа байгаль дэлхийн сайхан бүхнийг бэлэглээрэй. Тэжээллэг бодис ба аминдэмээр баялаг байгалийн болон органик гаралтай орцууд - арьсны тань эрүүл мэнд, гоо үзэсгэлэн ба гялбааг дэмжинэ. Ecobeauty цуврал бүтээгдэхүүнтэй танилц!