Тайлбар
NovAge шөнийн маск нь арьс хамгийн идэвхтэй нөхөн сэргэдэг шөнийн цагаар гүн тэжээл ба чийгээр хангана. Энэ бол ердийн маск ба шөнийн тосноос ч илүү үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Түүний идэвхт найрлага нь алжаалын ул мөрийг «арчдаг» тул та өглөөг гэрэлтсэн ба амарсан царайтай угтах болно. Яг л 8 цаг унтаж амарсан мэт!*
*20-50 насны 71 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн. Сорил 2 долоо хоног үргэлжилсэн.
**Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүнгээр.
Арьсны тань гоо үзэсгэлэнд эрүүл нойр зайлшгүй хэрэгтэй. Бид амарч байсан ч, эсүүд маань ажиллаж нөхөн сэргэн шинэчлэгдэж байдаг. Энэ үед арьсанд идэвхтэй чийгшүүлэлт онцгой хэрэгтэй.
Маскийг долоо хоногт 1-2 удаа хэрэглээрэй. Нүдний орчмын арьсанд түрхэхгүй. Шөнийн тосыг түрхэж шингэтэл нь хэдэн минут хүлээгээд түрхэнэ. Өглөө болтол байлгана. Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд өөрийн арьсны онцлог болоод хэрэгцээнд хамгийн тохиромжтой NovAge иж бүрэн арчилгаатай хамт хэрэглээрэй.
Идэвхт орц:
NOVAGE ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЧ, ТӨГС ТӨГӨЛДӨР ДҮР ТӨРХ
NovAge нь хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулах шинжлэх ухааны дэвшилтэт арьс арчилгааны цувралыг танд санал болгож байна. Төрөл бүр нь шинэлэг технологи, ургамлын үүдэл эсийн хандаар бүтээгдсэн бөгөөд таны арьсны өөрчлөгдөн унжиж буй хэсгийг арилгах эмнэлзүйн туршилтаар батлагдсан үр дүнтэй бүтээгдэхүүн. Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдээс эхлээд боловсорч гүйцсэн арьстай хүмүүс хүртэл NovAge-ийн тусламжтайгаар эрүүл харагдах боломжтой.
Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.