Баярын үдэшлэгт бэлдэх 4 лайфхак

Шидэт үдэшлэгийн улирал албан ёсоор нээгдлээ! Албан газрын шинэ жил, ойр дотны хүмүүс цуглах баярын зоог, найз нөхдийн шинэ жил зэрэг нь таны хуанлиг дүүргэсэн байх. Бэлтгэл ажилд тийм ч их хугацаа үлдээгүй үед, мөн баяр хүртэл хүчээ гамнамаар байгаа нөхцөлд таныг үдшийн хатан хаан болгоход туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

1. Гялбаа нэмээрэй

Баярын будалтын хүсэмжит жагсаалтын номер нэгт гэрэлтсэн арьс жагсдаг. Нэг баяр нөгөөгөөр солигдож, өдрөөс өдөрт баярын цуваа үргэлжлэх үед арьс чийгээ алдахад хүрдэг. Тэр үед гэрэлтсэн арьсны талаар дурсаад ч хэрэггүй биз? Хуурайшилтаас сэргийлж, арьсанд гэрэлтсэн төлөв бэлэглэхийн тулд бид танд энгийн шийдэл санал болгоё: үдэшлэгийн өмнөх орой чийгшүүлэгч маск хэрэглэх! Юун түрүүнд NovAge нүүрний гуужуулагчийн тусламжтай арьсаа сайтар цэвэрлээрэй.Дараа нь NovAge .эрчимтэй нөхөн сэргээгч маскийг шөнийн турш тавиад хоноорой. Ингэснээр өглөө нь таны арьс гайхалтай амарсан, сэргэг харагдах бөгөөд бүтэн өдөр болон үдшийн турш таныг баярлуулах болно.Хэрэв та гэртээ хэтэрхий оройтож буцаж ирсэн бол, мөн арьсандаа ийм анхаарал тавих сөхөөгүй, цаг хугацаа ба хүч чадал байхгүй бол, NovAge Proceuticals ниацинамид ч ба центеллагийн хандтай нүүрний арьсыг шинэлэгч биоцеллюлоз маскийг хэрэглээрэй. Тэрээр агшин зуур арьсыг чийгшүүлж, гэрэлтсэн өнгөөр дүүргэнэ. Маскаа авсан даруйдаа үр нөлөөг нь нэмэгдүүлэх зорилгоор хөлдөөгчнөөсөө мөс аваад, нүүрний арьсан дээгүүр гүйлгэж болно.

 

2. Илүүдэл тослог гялгаргүй селфи

Ингээд төгс гэрэлтсэн арьстай болж чадсан болохоор зурган дээр хэрхэн харагдах талаар бодох цаг боллоо. Мэдээж хэрэг, таны арьс гэрэлтсэн харагдуулахыг та хүсэж байгаа ч, зурган дээр гарахдаа тослог гялгартай мэт гялалзуулахыг бол үгүй шүү дээ. Үүнээс сэргийлж, дотроос нь гэрэлтүүлэхийн тулд  ILLUSKIN  гэрэлтүүлэгчээс хэдэн дуслыг суурь шингэн энгэсэг дээрээ нэмээрэй. Түрхсэний дараа хуурай энгэсгээр хөнгөн дарах хэрэгтэйг санаарай.  GG хуурай GG н энгэсгийг нүүрний Т-хэсэгт түрхэнэ: дух, хамар болон эрүүний гол хэсэгт. Ингэснээр тослог гялгараас зайлсхийж чадна. Хэрэв та тослог арьстай бол, гэрэлтүүлэгчийг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Гэрэлтүүлэгчийг бүх шанаанд түрхэхийн оронд нүдний дотор буланд маш багаар түрхэх хэрэгтэй. Эсвэл хуурай энгэсгийн суурь дээр хэрэглэдэг бүтээгдэхүүн сонгож болно. Тухайлбал, Giordani Gold бөмбөлгөн хацар өнгөлөгч-бронзер.Тухайлбал, Giordani Gold бөмбөлгөн хацар өнгөлөгч-бронзер.

 

3. Нууцлаг гялбаа

Глитер (гялтгануур) болон блёстка (оёсон гялалзуур чимэг)-аас илүү шинэ жилийн баярын уур амьсгалыг илтгэх зүйл үгүй! 12-р сар бол гялалзуулагчтай нүүрний будаг,  зовхины 

 тень уруулын будаг хэрэглэх хамгийн тохиромжтой үе юм. Тийм хэдий ч “тунг” нь хэтрүүлж болохгүй! The One нүдний будгаас зовхины голд түрхээд, сормуус ургалтын дагуу бага зэрэг гялалзуулагч түрхээрэй. Маникюрээ мартаж болохгүй шүү: The One металлик нөлөөтэй хумсны будаг нь таны гялалзсан дүр төрхийг жинхэнэ утгаар нь төгс бүрдүүлэхэд тусална.

 

4. Баярын анхилуун үнэртэн

Баярын дүр төрхийг бүрдүүлэхэд үнэртэн ч бас чухал үүрэг гүйцэтгэнэ. Өдөр тутамдаа түрхдэг энгийн үнэртэй устай харьцуулахад илүү баялаг үнэртэй, удаан тогтоцтой үнэрт ус эсвэл сүрчгийг сонгож түрхээрэй. Үнэрт охийн хэмжээ өндөр байх тусам бусдад илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлэх болно.

 

Энэ баярын улиралд танд зайлшгүй байх ёстой үнэртэн бол шинэ GG Good as Gold юм. Энэхүү үнэртэн нь «Алтан гялбаа» онцгой хэмнэл дээр суурилдаг бөгөөд флёрдоранжийн дулаан аялгуу ба улаан алт хэмээн нэрлэгддэг үнэт орц болох гүргэм цэцгийн ааглаг үнэртэй төгс зохицож эгшиглэдэг. Дахин давтагдашгүй, нарийн мэдрэмжтэй, гүн сэтгэл хөдөлгөсөн үнэртэн нь таны арьсан дээр 8 хүртэл цагийн турш тогтож, дахин давтагдашгүй алтан гялбаагаар таныг гэрэлтүүлнэ.

 

Зурвас: