Цар тахлын үед бид амар амгаланг мэдрүүлж төрөлхийн мэт харагдуулдаг тухлаг өнгөнүүд хэрэглэж хэвшээд байсан. Харин амьдрал эргээд хэвийн болоход хэт энгийн, даруухан өнгөнүүд уйтгартай санагдаж эхэлсэн ба сүүлийн жил анхаарал татам тод өнгөнүүд бүхий нүүр будалт эрчимтэй алдаршиж байна.
Өнөөгийн чиг хандлага бол өнгийг өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ сэргээх ба өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд хэрэглэх юм. Хэдхэн жилийн өмнө бид тайвшрал, амар амгаланд анхаарлаа төвлөрүүлж байсан бол өнөөдөр сайхан мэдрэмж төрүүлэх, өөрийгөө илэрхийлэх, амьдралаас таашаал мэдрүүлэх зүйлсэд төвлөрүүлэх болсон
Дофаминтэй хувцаслалт ба дофаминтэй гоо үзэсгэлэнг туршаад үзээрэй!
Дофаминтай гоо үзэсгэлэн тренд нь өнгөрсөн жил TikTok-т алдаршаад байсан дофаминтай хувцаслалт трендийн дараа бий болсон.
«Дофаминтай хувцаслалт» гэж яг л дофамин мэт сэргээгч нөлөөтэй буюу сэтгэл сэргээх хувцаслалтыг хэлдэг. Ийм хувцаслалт нь аз жаргал мэдрүүлдгээрээ онцгой байдаг бол «дофаминтай төрх» толгойноос хөл хүртэл зоримог, тод өнгийн элементүүдээс бүрддэг.
Энэ нийтлэлийг бичих үед тус чиг хандлага нь хэдийнээ 135 сая үзэлттэй болсон байсан нь энэ чиг хандлага бидэнтэй хамт удаан хугацаанд байхыг илтгэж байна!
Тод ягаан Барбикор өнгө
Өнгөрсөн жил ямар ч эргэлзээгүй хамгийн алдартай байсан өнгө бол Valentino Pink, Barbiecore эсвэл Viva Magenta өнгө юм. Эдгээр хэллэгүүд нь 2023 оны өнгө болох тод ягаан өнгийг илэрхийлдэг.
Энэ бол зоримог, эмэгтэйлэг, хүчирхэг өнгө тул таныг дофаминаар цэнэглэх нь баараггүй. Ичимхий, даруухан бүсгүйчүүдэд хэрхэвч тохирохгүй! Тод ягаан өнгө нь бусдын анхаарлыг татах, өөртөө итгэх итгэлээ мэдрүүлэх ба өрөөнөөс гараад явсан ч сэтгэлд тод үлдэхийг хүсдэг хүмүүсийн өнгө юм
Хэрвээ эдгээр тодотголууд таныг санагдуулж байгаа бол сэтгэлээ сэргээх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх ба улам загварлаг, дэгжин харагдахын тулд дофаминтэй чиг хандлагыг туршаад үзээрэй! Хэрхэн турших тухай мэдээллийг дараах хэсгээс аваарай.
Тод ягаан уруулын будаг
Зоримог, тод ягаан уруулаас өөр өөртөө итгэх итгэлийг хамгийн ихээр илэрхийлэх зүйл үгүй! Тод өнгийн уруулын будаг түрхсэн даруй илүү дур булаам, илүү өөртөө итгэлтэй ба хамгийн гол нь илүү аз жаргалтай болгоно. Классик улаан өнгөөр будахын оронд таныг илүү зоригтой бөгөөд орчин үеийн харагдуулах тод ягаан өнгийг сонгоод үзээрэй.
Монохром өнгийн дофаминтай хувцаслалт
Та бүхэлдээ монохром буюу нэг өнгөөр хувцаслаж үзэж байсан уу?
Хэрвээ танд бүхэлдээ нэг өнгөөр хувцаслах хэцүү санагдаж байвал 2024 оны тренд өнгө болох бүдгэвтэр карамел-ягаан өнгө эсвэл Z үеийнхний хамгийн дуртай өнгө, мөн 2024 оны тренд өнгө дижитал лаванда буюу гүн хөх ягаан өнгийг сонгоорой.
Анхаарал татам гоёл чимэглэл
Анхаарал татам байдал зөвхөн өнгөөр хязгаарлагдаагүй ба гоёл чимэглэлийн чиг хандлагад ч бас тусгалаа олжээ. Зузаан, овор хэмжээтэй алтлаг хүзүүний зүүлт ба том хэмжээтэй цагирган ээмэг сүүлийн үед хаа сайгүй харагдах болсон шалтгааныг бид маш сайн ойлгож байна. Ийм гоёл чимэглэл ямар ч энгийн хувцаслалтыг тансаг бөгөөд дэгжин болгох ид шидтэй!
Үнэртнээрээ өөрийгөө илэрхийлээрэй
Үнэртэн сэтгэл санаа, бие махбод, зан байдалд нөлөөлдгийг ихэнх хүмүүс мэддэг байх. Тиймээс зоримог хувцаслалтад зоримог үнэртэн сонгоорой. Булцуут цэцэг ба улаан төрлийн цагаан гааны ааглаг хэрнээ анхилам аялгуутай All or Nothing Amplified үнэртэн нь зоримог бөгөөд эмэгтэйлэг мэдрэмж бэлэглэнэ.
Энэхүү үнэртэн таныг үргэлж анхаарлын төвд байлгах тул зоригтойгоор, өөртөө итгэлтгэйгээр хаа ч явсан өөрийгөө хамгийн тодоор илэрхийлээрэй.
Одоо та дофаминтай трендийн тухай бүрэн мэдлэгтэй боллоо! Өөрийгөө тунхаглан зарлахад бэлэн үү?