Бэлтгэл
Тод уруул – гайхалтай хэдий ч, ийм будалт нь төгс суурийг шаарддаг. Уруулын арьс толигор, зөөлөн байх тусам будаг сайхан сууж өгдөг (мөн тэр хэмжээгээр сайхан харагдах нь мэдээж). Түргэн жор: уруулыг шүдний сойзоор зөөлөн үрж эсвэл ГУУЖУУЛАГЧ хэрэглээрэй. Дараа нь ЗӨӨЛРҮҮЛЭГЧ БАЛЬЗАМ 5-10 минут түрхэнэ. Одоо харин будалтаа эхэлж болно.
Өнгөний сонголт
Тод өнгийг хэн ч сонгож болно – нууц нь өнгөө зөв сонгоход л оршино. Юунаас эхлэх вэ? Мэдээж таны арьсны өнгөнөөс шүү дээ.
Бугуйн судасны өнгөө анхааралтай анзаараарай. Цэнхэр туяатай байна уу? Тийм бол хүйтэн өнгөнүүдээс сонголтоо хийгээрэй. Ногоондуу байна уу? Дулаан өнгөнүүдээс сонгох нь илүү зохимжтой. Бугуйн судсаа хараад ямар өнгө гэдгийг тодорхойлж чадахгүй байна уу? Хэрэв тийм бол, таны өмнө бүх өнгө нээлттэй гэсэн үг!
Үнэн хэрэгтээ, БҮХ ӨНГӨ бүгдэд нээлттэй. Тод уруулын будалтын хамгийн чухал дүрэм бол шинийг туршихаас айхгүй байх явдал юм. Зүгээр л олон янзаар туршиж үзээд, тод уруулын өнгө таны царайг хэрхэн өөрчилж байгааг та харах болно. Бүр чавганы зоримог өнгө ч танд гайхалтай зохиж, та өөрийгөө цоо шинэ дүр төрхтэйгөөр нээхийг үгүйсгэхгүй.Манай THE ONE COLOR STYLIST 5 IN 1 VOLUME шинийг туршихад төгс тохиромжтой. Энэ цуврал нь дотроо 10 төрлийн гайхалтай өнгөтэй, мөн уруулыг агшин зуур бөмбөгөр харагдуулах нөлөөтэй юм.
Та нүдээ будах хэрэгтэй юу?
Тод уруулын будалт нь хуучин Холливудын цаг үеэс олонд танигдсан сонгодог будалт юм. Энэ будалт дээр смоки айз нүдний будалт нэмэх хэрэгтэй юу? Үүнийг та л шийднэ. Гэхдээ бүх анхаарал уруул дээр төвлөрөхөө больж магадгүй юм. Уруулаа тод өнгөөр будсан тохиолдолд хамгийн нийтлэг будалт нь: гэрэлтсэн арьс, тод хөмсөг, сормуусны будгаар тодруулсан нүд (дан ганц сормуусны будаг шүү!). Үүнд зориулсан юм бидэнд бий: THE ONE ILLUSKIN AQUABOOST ЧИЙГШҮҮЛЭГЧ FOUNDATION SPF 20 (илүүдэл тослоггүй яг нөгөө «гэрэлтсэн» арьсыг бий болгодог) болон THE ONE TREMENDOUS CAT EYE СОРМУУСНЫ БУДАГ таньд санал болгож байна.
Хумсны хувьд?
Уруулын будгаа илүү ганган загварлаг харагдуулах нууц аргын нэг нь хумсны өнгөө ижилсүүлэх юм. ТА СОНГОЛТОО ХИЙНЭ ҮҮ?
Зөв аксессуарууд
Энд харин хэний ч таамаглаагүй нууц бий.Таны ГОЁЛ ЧИМЭГЛЭЛД– цүнх, алчуур, туфли (өсгийт), энгэрийн зүүлт, ээмэг – зэрэг нь таны уруулын өнгөтэй зохицож байх ёстой. Энэ нь шууд нүдэнд тусахгүй ч гэлээ, ерөнхий хэв маяг, дүр төрхийг гайхалтай чимж өгдөг юм.