Уруулаа булбарай болгоход туслах таны мэдэх ёстой 5 арга

Хэрэв та уруулаа агшин зуур бөмбийлгөж, толигор харагдуулахыг хүсэж байгаа бол энэ нийтлэл танд тусална.

Их хүчин чармайлт гаргалгүйгээр уруулаа түргэн бөмбийлгөхийн тулд уруулыг агшин зуур том болгож харагдуулах нөлөөтэй уруулын будгийг хэрэглээрэй: энэ бол уруулыг ялдам, бумбагар, тачаангуй харагдуулах хамгийн энгийн арга юм. Уруулыг томруулах нөлөөтэй будаг буюу пламперын талаар бүхнийг мэдэхийг хүсвэл цааш үргэлжлүүлэн уншаарай!

Зөөлөн, бумбагар уруултай байхыг хэн хүсэхгүй байх билээ? Дур булаам уруултай харагдах хүсэл болон уруулын плампер-будаг нь хэзээ ч моодноос гарахгүй байх. Гэхдээ уруулын плампер гэж юу болох, хэрхэн үйлчилдэг талаар та мэдэх үү? Хэрэглэхэд аюултай эсэх? Бид бүгдийг тайлбарлаж өгье!

Плампер гэж юу вэ?

Та гоо сайхны салбарт «плампер» гэдэг үгтэй элбэг таардаг байх. Энэ нь англи үг болох plumper (to plump – таргалуулах, бондойлгох, бөмбийлгөх) гэдэг үгнээс гаралтай. Плампер нь уруулын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гоо сайхны бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь янз бүрийн хэлбэрээр байдаг, тухайлбал гялалзуулагч, бальзам, уруулын будаг. Плампер бүтээгдэхүүнд орсон орцууд нь уруулыг маш зөөлөн идэвхжүүлж, цусны бичил эргэлтийг сайжруулдаг бөгөөд уруулыг төрөлхийн мэт булбарай болгож харагдуулдаг.

Плампер хэрхэн үйлчилдэг вэ?

Плампер уруулын будаг нь энгийн будгаас ялгагдах зүйл бараг үгүй, ганцхан уруулын хэмжээг түр зуур нэмэгдүүлэх нөлөөтэй идэвхтэй бодисыг агуулдгаараа онцлог.

Бид дэвшилтэт THE ONE Colour Stylist 1-д-5 уруулын будагтаа Instant Plumping технологийг ашигладаг. Энэ нь уруулын бичил цусны эргэлтийг эрчимжүүлэх нөлөөтэй B3 аминдэм ба кофеинтой тусгай гел юм. Та манай уруулын плампер-будгийг түрхэх үед, тэрээр уруулын гадаргуунд нөлөөлж, хэмжээг дүүргэж, илүү бөмбөгөр харагдуулдаг.

Бид улам илүүг зорьж, уруулын будгийн найрлагадаа Ultra Créme Star иж бүрдлийг багтаасан. Энэ нь  аль ч өнцгөөс байгалийн гэрлийг тусгадаг, зөөлөн гялбаа нэмдэг од хэлбэртэй сувдан бичил хэсгүүд юм. Мөн л уруулд гялбаа нэмж, агшин зуур бөмбөгөр харагдуулахад тусалдаг!

 

Пламперыг хэрхэн сонгох вэ?

В3 аминдэм болон кофеин гэх мэт уруулд зөөлөн нөлөө үзүүлдэг орц найрлагатай, уруулыг удаан хугацаанд бумбагар харагдуулахад тусалдаг тийм л плампер бүтээгдэхүүн сонгохыг хичээгээрэй. Мөн уруулыг сайтар чийгшүүлдэг плампер-будгийг сонгоорой: энэ нь уруулыг толигор, “шүүслэг” мэт тачаангуй харагдуулах болно.

Уруулыг томруулах нөлөөтэй будгаас ямар хүлээлттэй байх вэ?

Олон төрлийн плампер будаг байдаг бөгөөд бүгд л өөр өөр үр дүн өгдөг. Зарим нэг нь 30 минут үйлчилдэг байхад, зарим нь илүү удаан тогтоцтой ч байдаг. Пламперыг түрхэх үед уруулд хорсох, халуу дүүгэх эсвэл ямар нэг байдлаар өвдөлт огт мэдрэгдэх ёсгүй, харин бага зэргийн чимчигнэх мэдрэмж төрөх бөгөөд энэ нь идэвхт орцууд үйлчилж, цусны бичил эргэлтийг хурдасгаж байгааг илтгэнэ.

Бид сайн дурын оролцогчид дээр THE ONE Colour Stylist 1-д-5уруулыг бөмбийлгөх нөлөөтэй будгийг турших үед гайхалтай эерэг сэтгэгдлүүдийг хүлээж авсан (үүгээрээ ч маш их бахархаж байна!)

«Энэ уруулын будаг гайхалтай тод өнгө гаргахаас гадна, уруулыг үнэхээр бөмбөгөр харагдуулах нөлөөтэй нь таалагдлаа! Хэрэглэхийг зөвлөж байна

«Миний уруул түрхсэн даруйд л нүдэн дээр дүүрч, бумбагар, тачаангуй болсон санагдаж байна

«Уруулыг маань чийгшүүлж, сайхан харагдуулж байна

Плампер будгийг хэрхэн хэрэглэх вэ?

Энгийн уруул будаг адил шууд уруулдаа түрхэнэ. Уруулын гол хэсгээс эхлээд, хоёр зах руу дагуулан будаарай. Төгсгөлд нь доод уруулаа будаарай. Түрхсэний дараа танд бага эргийн чимчигнэх мэдрэмж төрж болно гэдгийг санаарй: энэ нь бичил цусны эргэлтийг эрчимжүүлж, үйлчилгээгээ үзүүлж байгааг илтгэж байгаа юм шүү. Чимчигнэх мэдрэмжийн түвшин өөр өөр байж болно учир нь хүн бүрийн бие өөрийн гэсэн онцлогтой байдаг шүү дээ!