Яарсан өглөө: цагаа хэмнэх 5 арга

Хаа нэгтээ зэрэгцээ ертөнцөд өглөөгүүр йогоор хичээллэж, бясалгал хийн инстаграмдаа төгс өглөөний цайныхаа зургийг хийж амждаг хүмүүс амьдарч байна. Бүх зүйл санагдаж байгаагаас амархан, өглөөд бэлэн болох хугацааг тань түргэвчилж, зав зай гаргах таван аргыг бид олсон. Дасгал хийхэд лав хангалттай хүрнэ

1. ӨМСӨХ ХУВЦАСАА ӨМНӨХ ОРОЙ НЬ БЭЛД
Эрх мэдэлтэй ажил хэрэгч эмэгтэй, дэврүүн зураач эсвэл энгийн л нэг хөрш айлын бүсгүйн аль нь байхаа шийдэж ядан шүүгээнийхээ өмнө хайран хагас цагаа үрж байгаа юм биш биз. Дараа өдрийн хувцаслалтынхаа хэсэг нэг бүрийг өмнөх орой нь сонгож тавихыг зуршлаа болгоорой. Нойрон дундаа тэр ээмэг энэ цамцан дээр зохих болов уу хэмээн шаналгаатай нь аргагүй бодох шаардлагагүй болно

2. 1-д-2 ТОДОТГОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ СОНГО
Хаашаа, яаж ч яарч байсан өглөө бүр арьсаа иж бүрэн арчлахыг амьдарлынхаа дүрмээ болгоорой. Арчилгааны үйл явцыг түргэсгэхийн тулд олон үүрэгт бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. Жишээ нь, NovAge цэвэрлэгч гел-тоник. NovAge цэвэрлэгч гел болон тоникийг хамтад нь хэрэглэсэнтэй ижил үр дүнтэй болохыг шинжлэх ухаан батласан. Тус ухаалаг найрлага нь арьсны хамгаалагч давхаргыг гэмтээлгүйгээр арьсыг зөөлнөөр цэвэрлэж, чийгшүүлэн тэнцвэржүүлж, бэлдмэл ба тосыг түрхэхэд арьсыг бэлдэж, шингэлтийг нь сайжруулж өгдөг. Одоо арьсыг цэвэрлэн тэнцвэржүүлэхэд ганц л энгийн алхам хангалттай. Иж бүрэн арьс арчилгааны эхний үе шатны талаар илүү ихийг манай нийтлэлээс олж мэдээрэй



3. ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ БҮҮ АЛГАС 
Нүүрээ угаахгүй, хувцас өмсөхгүй гэрээсээ гарна гэдэг бол хэцүүхэн хэрэг. Харин өглөөний цай уугаагүй болохыг хэн ч анзаарахгүй, яг үүн дээр цагаа хэр их хэмнэдэг вэ? Гал тогооны шүүгээнд тань wellness бүтээгдэхүүнүүд байгаа бол таныг цагаатгах аргагүй юм. Амттай бөгөөд ашиг тустай коктейлийг хэдхэн секундын дотор бэлтгэж, уургийг харин явдал дандаа уучихсан ч болно

4. ТӨРӨЛХ ТӨРХӨӨРӨӨ БАЙ
Энгийн нэг өглөө холливудын будалт хийх нь тийм ч оновчтой сонголт биш юм. Нүдээ нэгийг нь нөгөөтэй нь адилхан хүрээлж, улаан уруулын будгаа төгс жигд түрхэх гээд хамаг цагаа барж орхидог шүү дээ. Тиймээс будаагүй мэт будалтыг санал болгож байна. Хэрвээ танд биеийн өнгүүд уйтгартай санагдаж байвал манай хувилбаруудыг туршаад үзээрэй.

5. ЯМАР НЭГ ЗҮЙЛ БИШДВЭД ЗҮГЭЭР Л ИНЭЭМСЭГЛЭ
Тэгсэн ч гэсэн та нүдээ хүрээлсээр толины өмнө хагас цагийг өнгөрөөжээ. Сэтгэл санаа өөрчлөгдсөн тул өмсөх хувцасаа удаан сонгож. Яг л тэр инстаграмын өглөөний цайг бэлдсэн ч юу юу ч амжихгүй хоцорч орхисон. Самгардах хэрэггүй! Заримдаа бидэнд гэр бүл, найзууд, хамтран ажиллагсдынхаа цагаас хумсалж байна гэж гэмшилгүйгээр өөрөө өөртөө цаг гаргаж, өөрийн хүслээ дагах үнэхээр хэрэгтэй байдаг. Өөрөө өөртэйгөө ганцаархнаа энэ цаг мөчийг бүрэн мэдэрч, сэтгэл дүүрэн амьдар!

Зурвас: Зураг: Юлия Краснова