5 минутад залуу харагдах 7 арга

Амьдрал үнэхээр гайхалтай. Чамайг хичнээн олон сайхан зүйл хүлээж байгаа гээч! Гэсэн хэдий ч, үрчлээ болон хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдээс татгалзахыг бид бүгд хүсдэг шүү дээ. Дараах хэсэгт бид чамд ердөө л 5 минутад арьсыг сэргэг бөгөөд залуу харагдуулах аргачлалуудыг танилцууллаа.

1. АРЬСАА БЭЛДЭЭРЭЙ
Унтахаас өмнө үргэлж будгаа арилгаж байгаарай. Цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэхийн зэрэгцээ долоо хоногт 1-2 удаа арьсаа гуужуулахаа бүү мартаарай. Яагаад гэж үү? Гуужуулсан арьсанд чийг илүү сайн шингэдэг.

Алхам 1: өөрийн арьсандаа тохирсон цэвэрлэгч бүтээгдэхүүн сонгоорой
Алхам 2: сард хоёр удаа нүүр цэвэрлэгч төхөөрөмж хэрэглээрэй
Алхам 3: долоо хоногт 1-2 удаа гуужуулагч хэрэглээрэй

Үр дүн: цэвэрлэсэн арьс арчилгааны дараагийн алхамд бэлэн болно. Чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд илүү сайн шингэж улмаар идэвхт орцуудын нөлөө нэмэгдэнэ.

2. 1-Д-2 СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСЭГ СОНГООРОЙ
Тослог гялгаргүй бүрхүүл үүсгэхийн тулд ихэнх хүмүүс хуурай энгэсэг хэрэглэдэг. Гэвч ахимаг насны арьсан дээр хуурай энгэсэг үрчлээнүүдийг улам тодруулж яг л хатсан “бялуу” мэт харагдуулдаг. Бид танд ямар ч эргэлзээгүй төгс шийдэл санал болгож байна: Giordani Gold олон үүрэгт СС тос. Хөнгөн бүтэцтэй, Brightening Technology хөгшрөлтийн эсрэг технологи агуулсан тус бүтээгдэхүүн нь түргэн шингэнэ, жигд бүрхүүл үүсгэнэ, үрэвслийг далдална, мөн нөсөө толбо, гүн ба жижиг үрчлээ үүсэхээс сэргийлнэ. Үүн дээр эрчимтэй чийгшүүлэлт ба SPF 35 нарны хамгаалалтыг нэмээрэй. Үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа биз?
   
3. УРУУЛЫН БУДАГ БИШ, ӨНГӨЛӨГЧ
Хэрвээ чи хамгийн сүүлд дунд сургуулийн сурагч байхдаа л уруул өнгөлөгч хэрэглэж байсан бол тэр үеэ эргэн дурсах цаг иржээ. Бараан өнгийн уруулын будагтай харьцуулбал гялбаа уруулын хэмжээг том, уруулыг сэргэг, залуу харагдуулдаг. Тоорын эсвэл ягаан өнгө сонгоорой, аль эсвэл өнгөгүй өнгөлөгчийг зөөлөн өнгийн уруулын будагтай хослуулаарай.

4. ХӨМСГӨӨ ЗӨВ ХЭЛБЭРЖҮҮЛЭЭРЭЙ
Царайндаа зохиогүй хэлбэртэй хөмсөг байх нь наснаас овортой харагдуулдаг. Нас ахихад хөмсөг нарийсаж эсвэл үс нь шингэрч болно. Энэ тохиолдолд яах вэ? Хөмсөг хэлбэржүүлэгч цуглуулга аваарай. Энэ цуглуулгад хөмсөгний төрөлхийн хэлбэрийг засах, тодруулах, будахад хэрэгтэй бүхэн бий. Хөмсөгний хэлбэр зөв бол харц хүртэл томорч харагддаг.

5. АРЬСАНДАА ГЯЛБАА НЭМЭЭРЭЙ
Царайгаа сэргэг гялбаатай, амарсан харагдуулахын тулд сторбинг буюу гэрлээр хэлбэржүүлэх аргыг хэрэглээрэй. Энэ арга нь байгалийн гэрэл илүү тод тусдаг царайны товгор хэсгүүдийг гэрэлтүүлж бараан хэсгүүдийг саармагжуулдаг. Чамд The ONE тосон гэрэлтүүлэгч, дэвүүрэн багс эсвэл чийгтэй зөөлөвч хэрэгтэй.

Алхам 1: гэрэлтүүлэгчийг доод сормуусны доор, хөмсөгний дээрх ясны дагуу түрхээд нүднийхээ дотор буланд цэг тавиарай – ингэснээр харц сэргэнэ.
Алхам 2: хөмсөгний нумын дээр цэг тавиарай, духны дунд хэсэг, хамрын нуруу, дээд уруулын угалз, эрүүний товгор хэсэгт түрхээрэй.
Алхам 3: ядам хурууныхаа өндгөөр гэрэлтүүлэгчийг шанааныхаа доод хэсэгт хөнгөн товшиж түрхээд нүднийхээ дотор булан хүртэл явуулна. Төрөлхийн мэт гялбаатай царайтай харагдахын тулд тосыг хуруугаараа, дэвүүрэн багс эсвэл чийгтэй зөөлөвчөөр тараагаарай. Ингээд боллоо!

6. ЯГААХАН ХАЦАРТАЙ ХАРАГДАХААС ИЧИХ ХЭРЭГГҮЙ
Залуу нас гэж юу вэ? Сониучхан харч, буцалж буй эрч хүч, зоригтой байдал. Энэ бол эрүүл мэнд, хөдөлгөөн ба ...ягаахан хацар. Гүйсний, йогоор хичээллэсний эсвэл ойгоор зугаалсны дараа арьс ямар харагддагийг санаж байна уу? Энэ төрхийг хацар өнгөлөгчийн тусламжтай үүсгэх боломжтой. Хэрвээ чи цагаан арьстай бол ягаан эсвэл тоорын өнгийг сонгоорой, энэ бол энэ жилийн хамгийн загварлаг өнгөнүүд гэдгийг анхаараарай! Хул өнгийн арьстай бүсгүйчүүд улбар шар эсвэл ягаан-хөх ягаан туяатай өнгөнүүдийг, харин бараан арьстай бүсгүйчүүд терракота өнгө буюу улбар шар-улаан өнгөнүүдийг сонгоорой.

7. ҮСЭЭ ДЭЭР БООГООРОЙ
Энэ үс засалт царайг нээж илүү нарийхан харагдуулдах, мөн шанааг тодруулж ямар төрхийг сэргэг харагдуулдаг. Албан газар, наран шарлагын газар, театрт эсвэл спортоор хичээллэхэд хэзээд тохиромжтой. Үс арчилгаандаа Eleo тэжээллэг тосыг нэмээд 2-3 сард нэг удаа салаалсан үзүүрүүдийг нь авахуулаарай. Өөртөө итгэлтэй байгаарай!

Зурвас: Зураг: Oriflame