Гел эсвэл сүүн шингэн: арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ сонгоё

Цэвэрлэгч бүтээгдэхүүн нь арьсыг цэвэрлэх, нүүрний будгийн үлдэгдэл болон тослогоос ангижруулах үүрэгтэй. Гэвч зөв бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ? Сүү болон гел нь ямар ялгаатай вэ? Бид тайлбарлая.

ГЕЛ
Ямар зориулалттай:
Арьсыг гүн цэвэрлэх, арьсыг үрэвсүүлдэг бохирдол, нян, тослогоос ангижруулах. Хэвийн,  тослог ба холимог арьсыг арчлахад тохиромжтой. 
Яаж хэрэглэх: 
Арьсаа норгоод гелээс багахан хэмжээтэй алган дээрээ авч хөөсрүүлээд нүүрний арьсанд түрхэнэ. Доороос дээшээ чиглэсэн хөдөлгөөнөөр иллэг хийгээд бүлээн усаар сайтар угаана. Нүдний орчимд хүргэхээс зайлсхийгээрэй, учир нь энэ хэсгийн арьс маш нимгэн, мэдрэг байдаг тул зориулалтын бүтээгдэхүүнээр цэвэрлэх хэрэгтэй. 

СҮҮН ШИНГЭН 
Ямар зориулалттай: 
Сүүн шингэн – энэ бол хуурай, мэдрэмтгий, эсвэл улаан батгатай арьсыг арчлахад, мөн нүдний будаг арилгахад зориулсан тослог бүтэцтэй зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүн юм.  
Яаж хэрэглэх:
Нүүрний арьсаа усаар чийглээд сүүн шингэнээс нүүр цэвэрлэгч хөвөн дээр аваад нүүр, хүзүү болон цээжээ арчаарай. Нүдний будгаа арилгахын тулд сүүн шингэнтэй нүүр цэвэрлэгч хөвөнг аньсан нүдэн дээрээ хэдэн минут тавиарай. Үрчлээ үүсгэж болзошгүй тул арьсаа цэвэрлэхдээ хэрхэвч ширүүн хөдөлгөөнөөр татаж болохгүй. Хэрвээ чи тод будалт хийдэг бол нүүрээ сүүн шингэнээр хоёр удаа цэвэрлэх хэрэгтэй. 

Зурвас: Зураг: Джон Бадди / Кросби