Нүүр будалтын зөөлөвчНүүр будалтын зөөлөвч
Нүүр будалт

Нүүр будалтын зөөлөвч

29924
ТӨГ 9,100 ТӨГ 15,200

Одоо ердөө ганцхан хэрэгслийн тусламжтай хөнгөн эсвэл зузаавтар бүрхүүл үүсгэж, тарааж, өө дарагч, хацар өнгөлөгч, гэрэлтүүлэгч түрхэж, мөн контуринг хийх боломжтой. Нүүр будалтын туршлага багатай хүмүүс нэлээд олон багсны оронд ашиглаж болох ба туршлага ихтэй хүмүүс нүүр будалтаа илүү төгс хийхэд ашиглаж болох юм.


  • Дугуйрсан талаар суурь шингэн энгэсгийг түрхээрэй;
  • Нарийссан талаар үрэвсэл ба нүдний орчмын бараан хүүрээг дараарай;
  • Хавтгай талаар шанаагаа тодруулаарай;
  • Материал: пенополиуретан, урт 6,5 см, диаметр 4 см;
  • Хэрэглэх зааврын хамт.

Бага зэрэг давтсаны дүнд зөвхөн энэ зөөлөвчийг ашиглан нүүр будалтаа бүхэлд нь хийх боломжтой. Өглөө таны цагийг гайхалтай хэмнэнэ.


  1. Суурь шингэн энгэсгээр эхлээрэй. Танд өнөөдөр ямар бүрхүүл шаардлагатайг шийдээрэй. Хуурай байдалд дээд зэргийн бүрхүүл үүсгэж, чийгтэй байдалд хөнгөн, хагас тунгалаг бүрхүүл үүсгэнэ. Зөөлөвчийг хэрхэн зөв норгох вэ? Ашиглахад ус дусах ёсгүй тул сайтар базаарай, гэхдээ хумсаараа гэмтээж болохгүй.

  1. Гарын ар хэсэг дээрээ бага зэрэг суурь шингэн энгэсгийг дусаагаад зөөлөвчөөрөө аваарай. Зөөлөн товших хөдөлгөөнөөр суурь шингэн энгэсгээ зөөлөвчийн дугуйрсан талаар түрхээрэй. Нийт нүүрэндээ ба хүзүүндээ түрхээрэй.

  1. Нарийссан үзүүртэй талаар хүрэхэд бэрх газрууддаа түрхээрэй. Жижгэвтэр үрэвсэлд өө дарагчаа түрхээд нарийссан үзүүртэй талаараа тараагаарай.

  1. Хавтгай талыг шанаагаа тодруулах, товгор хэсгийг гэрэлтүүлэх зэрэгт ашиглаарай.