ОРЧНОО БҮРДҮҮЛ
Гэрийн SPA-салоны эхний дүрэм: нүүрний маск хэрэглэх. Чийгшүүлэлт, тэжээл, чангаруулах эсвэл үрчлээ багасгах – ямар үр дүн хүсэж байгаагаас үл хамаарч маск нь маш өндөр үр дүн үзүүлдэг. Өөртөө тохирсноо сонгоод зөв хэрэглээрэй! Мөн тайвшруулах хөгжим тавиад дуртай үнэртэй лаагаа асаагаарай. Орчин хэрхэн өөрчлөгдөхийг чи мэдрэх болно.
ТАНСАГ ЖИЖИГ ЗҮЙЛС НЭМ
Ихэнх SPA-салонд арьсны нүх сүвийг нээж бохирдлоос ангижруулахын тулд маскийg нойтон халуун алчуураар арчиж авдаг. Энэ арчилгааг гэртээ хийхэд чамд хөвөн даавуун алчуур хэрэгтэй. Халуун усанд норгоод хэд давхарлаж нугалаад зөөлөн хөдөлгөөнөөр маскаа арчиж аваарай.
ХАЛУУН ХҮЙТНИЙГ ХОСЛУУЛ
Халуун хүйтэн хослуулсан шүршүүр шиг арьсыг сэргээдэг зүйл үгүй. Арьс хормын дотор эрч хүчээр цэнэглэгдэж, дархлаа сайжирч цусны эргэлт идэвхждэг. Анхаарах гол зүйл бол шүршүүрийн сүүлийн 3-5 минутад бүлээн хэмийн усанд доор зогсож биеэ хэвийн байдалд аваачих юм.
ИЛҮҮДЛЭЭС АНГИЖРАЯ
Өргөст хэмхийн тусламжтай доод зовхины хавангаас ангижирч болно гэж бодож байна уу? Огтхон ч тийм биш. Хоёр ширхэг цайны халбагыг хөлдөөгч дотор 15 минут байлгаад нүдний ухархайн ясан дээр тавиарай. Дараа нь тэжээллэг зовхины тос түрхээрэй. Энэ арга тосны үр нөлөөг нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь тосыг нүдний салстад хүргэж болохгүйг санаарай.
АРЬСАА ХАЛАМЖИЛ
Арьс хөгшрөхөд бүтэц болон өнгө нь өөрчлөгддөг. Үүний шалтгаан бол коллаген ба эластин уургийн алдагдал юм. Нүүрээ тод хэлбэртэй, арьсаа жигс өнгөтэй болгохын тулд С аминдэм эсвэл ретинолтой бэлдмэл хэрэглээрэй.
МАНИКЮР, ПЕДИКЮР ХИЙ
Гэрийн SPA-салонд хамгийн гол нь бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Бүтээгдэхүүнүүд чамд бэлэн байгаа эсэхийг шалгаарай:
— Хумсны будаг арилгагч: хуучин будгийг арилгаж хумсны толиог шинэ будаг түрхэхэд бэлдэнэ;
— Үрэгч чулуу: эвэр, хатуурсан арьснаас ангижруулна;
— Хумсны хуурай: хумсыг хэлбэржүүлж, гадаргыг нь толийлгоно;
— Хумсны бальзам: хусмыг зөөлрүүлнэ, тэжээнэ, хуурайшихаас хамгаална;
— Хумсны будгууд (дуртай өнгөнүүдээ сонгоорой).
Илүү их мэдээлэл авмаар байна уу? Хумсаа будахдаа гаргадаг хамгийн түгээмэл 5 алдаа ба тэднээс хэрхэн сэргийлэх тухай олж мэдээрэй.